М.Энхсайханы эвлэрэл, Р.Гончигдоржийн тоглолт…

Гуравдугаар сарын 20-нд Их хурал-үндэсний чуулган хуралдуулахаар зарласан шийдвэрээсээ няцсанаас нь хойш М.Энхсайханыг хэд хэдэн хардалт дагаж буй. Намын даргын суудлаараа Р.Гончигдоржид найр тавьж, харин хариуд нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замаа цэвэрлэж буй мэтээр түүний энэ алхмыг тайлбарлаж байгаа. Үүний нөгөө талд М.Энхсайхан тодорхой тохиролцоогоор худалдагдан, багагүй зоос халаасалсан байж болзошгүй гэсэн хар бас бий. АН-ын хоёр даргын цаг зуурын гэж хэлж болох эвлэрлийг ийнхүү бараан талаас нь олж харах амархан боловч энэ нь АН-ын хувьд том боломж авчирч байгааг үгүйсгэх аргагүй. Тус намын МоАХ фракцийнхан М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахыг санал болгоод байгаа. МоАХ фракцын гол хүн нь Ц.Элбэгдорж гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Хүссэн ч, эс хүссэн ч өөр өөрийн зорилгод ойртож очихын тулд. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарт наашаа харж инээж, цааш харж ярвайн гар барих шаардлага тулгарч ирсний баталгаа энэ болов уу. Юутай ч одоогийн байдлаар АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг сойж, нэгдмэл байгаагаа харуулах нь тодорхой боллоо. Түүний нөгөө талд Н.Энхбаяр, Ч.Улаан нарын нэр яригдаж буй. АН, МАХН нарыг холбож буй зөвшилцөл, тохиролцоо нэртэй үл үзэгдэх гүүр эдүгээ нэгэнт зорчигч олонтой болж, үнэн хэрэгтээ тус хоёр нам нэгэн зорилго бүхий цөөн хүний аясаар урагшилж буй нь илэрхий.
МАХН-ын бүлгийн дэд дарга Р.Гончигдорж болон түүний 24 гишүүн улс төрийн энэхүү шилжилтийн байдалд зохих ёсны хариуцлагатай үүрэг гүйцэтгэж буй нь үнэн юм. М.Энхсайханд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн азаа үзэх боломж олгос-ноороо АН-ын хямралыг цэгцэлж, хоёр намыг нэгтгэн байгуулах Монголын ардчилсан хөгжлийн намд нэг алхам дөхөхийн тулд Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нарын зүгээс чухал ач холбогдол бүхий нүүдэл хийхээс аргагүй байсан гэдэгтэй маргах нь утгагүй хэрэг. Тэдний нүүдлийн хариуг М.Энхсайхан сонгуулийн үр дүнгээр барьж, ялагдал нь АН-ын алтан найдварыг нураана гэдэгт олон хүн итгэж байгаа. Хэрэв М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал АН-ын хувь заяа түүнтэй хамт шийдэгдэнэ гэсэн үг. Ноён М.Энхсайханыг улс төрийн тавцангаас хялбархан түлхэж, өөрийг нь өөрөөр нь дэгээдүүлж орхиод Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн өдрөөс эхлэн Монголын ардчилсан хөгжлийн намд нийгмийн сэтгэлзүйг бэлтгэх нууц төлөвлөгөөний тухай яриа чих дэлеэв. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл энэ байдлаар нь барьж, төрийг тогтвортой байлгах сонирхол МАХН-д байгаа юм.
Улс төрийн нөхцөл байдалд онцгой эргэлт гаргахын өмнөх энэ цаг үед МАХН-ын жигүүрийн асуудал олон нийтийн сонирхлыг зайлшгүй татна. Өд сөдхөнөө янзлан нисэх бэлтгэлээ базааж буй Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрийнхэн нэг хэсэгтээ сураг алдраад буй мэт боловч М.Энхсайхан болон түүний хүрээллийнхэн шиг байдалд нам нь тэднийг шахчихаад байгаа нь нууц биш. Ялгаатай нь М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээр худалдагдаж, харин Ө.Энхтүвшин МАХН өөрт нь
боломж олгон, алдаа гаргахыг хүлээн отож байгаа. МАХН-ын бага хурлаас хойш жигүүрийнхэн зүгээр суусангүй, хүрээгээ тэлэн, залуучууд төдийгүй намдаа хайртай ахмадуудыг өөртөө татах болсон нь нэг ололт юм. Тэдний өнөөхөндөө олж буй энэ мэт амжилтад Монголын ардчилсан хөгжлийн намыг хүлээн авах бэлтгэлгүй байгаа нийгмийн сэтгэлзүй, МАХН-ыг авч үлдэхийн төлөө үхэж ч чадах гишүүдийнх нь үнэнч хандлага нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Ямартай ч АН, МАХН хоёр сүйн бөгж солилцох мөчид тэдний орон зайд тоглох сонирхолтой хоёр бүлэг хэдийнэ бий болжээ. АН-ын ирээдүйн төлөө Э.Бат-Үүл санааширч, МАХН-ын ард-чиллын төлөө Ө.Энхтүвшин сэтгэлээ чилээж буй нь үүнийг гэрчилнэ. Э.Бат-Үүл, Ө.Энхтүвшин нарыг буурин дээрээ хаяад АН, МАХН хоёр зуслангийнхаа зүг дөрөө харшуулан нүүдэг юмаа гэхэд ард нь жингэнэх хонх, дэвэх жигүүр, дэлгэх хүч үлдэх нь гарцаагүй болжээ гэж хэлж болно. Монголын улс төрд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн гурван хүчин дахин мэндэлнэ гээд хэлчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй биз.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоныг хамт-даа сонжъё. БНН-ын дарга Б.Жаргалсайхан намаа сур-талчлах өндэр шагналтай уралдаан зарласнаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэлээн том хүч хаяхаа мэдэгдсэн. Гэвч түүнийг ямагт дагадаг хар бол МАХН, БНН хоёрын нууц харилцаа. Тэгэхээр ноён Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд анхаа-рал сарниулагчийн үүргээр оролцож болзошгүй юм. Эх орон нам одоохондоо нэр дэвшигчийнхээ тухай ам нээх дургүй байна. Гэхдээ идэвх-тэй оролцоно гэдгээ аль эрт мэдэгдсэн. Бидэнд байгаа мэдээгээр Б.Эрдэнэбат өөрөө юм уу, эсвэл өөрийн намын бус, нийгэмд нэр хүндтэй нэгнийг нэр дэвшүулнэ гэсэн таамаг бий.
ИЗБНН-аас эмэгтэй хүн төрийн тэргүүний суудлын төлөөх марафонд өрсөлдөх хандлага цухалзаад удаж байна. Энэ удаа тус намын-хан ялах зорилт тавиагүй бөгөөд С.Оюуныг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сойхын тулд бэлтгэл болгон замыг нь засах гэсэн оролдлого гэж ИЗБНН-ын энэ сонирхлыг тайлбарлагчид олон байгаа. МАХН Ч.Улаан, Н.Энхбаяр нарын нэгиһг М.Энхсайхантай өрсөлдүүлэн хурдлуулах яриатай байгаа. Гэвч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгаа шинэ онтой уралдан эхэлеэн гэдгийг олон нийт мэдэх бол-соор багагүй хугацаа өнгөрч байна.
Улс төрийн тавцанд гайхалтай зальжин тоглолт хийж, өөрийн үзэмжээр асуудлыг тодорхойлж буй энэ эрхэм намын даргын суудлаа Н.Багабандид алдахаас айж байгаа агаад Ч.Улаанд албаа хүлээлгэн өгөх бэлтгэлээ ийнхүу Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрийг нь зүүснээрээ базааж буйг үгүйсгэх аргагүй. Орлогчоо бэлтгэж байна гэж үүнийг орчуулж болно. Ч.Улаан, Н.Энхбаярын оронд намын дарга болох нь бараг л тодорхой болчихлоо гэсэн үг. Ийнхүү модон тахиа жилийн хавар, зуны сарууд Монголын улс төрийн түүхэңц үлдэх олон чухал үйл явдал, шилжилтийн гэрч болж үлдэх нь. Нэгэнт уур амьсгал, шийдэл нь тодорхой болчихоод байгаа энэхүү улс төр дэх шилжих хөдөлгөөний дараа дахин нэг шинэ үе эхэлж, нам, хүчнүүд гарааны зурхай буюу дахин хуваарилалтын өмнө тулж очих нь эргэлзээгүй. Тоос босч, гийнгоо хангинах мөчид тоглоомын хамгийн сонирхолтой хэсэг эхэлж, ард тумний хандлага олон асуудлыг шийдвэрлэх бөгөөд нам хүчнүүдийн хувь заяаг нэг хэсэгтээ жолоодох боломж тэдэнд олдож буй юм. Энэ утгаараа, эвдрэл, эвлэрэл дагуулж, итгэл найдвар бас айдас тээсэн шилжилтийн энэхүү үе улс төрийн хар хөшгийг цэлийтэл нээж, шинэ өрсөлдөөнд намуудыг дуудах нь.
Р.ЭМҮЖИН
(өнөөдөр 2005-03-14 060)