М.Энхсайхан Бид хоёр тохиролцоод гарын үсэг зурж солилцсон баримт бий

Гэтэл уржигдар М.Энхсайхан, Р.Гончигдорж нар уулзаж ярилцсан төдийгүй дотоод зөрчлөө арилгахаар нэгдсэн шийдэлд хүрч, намын Их хурлаа зарласан талаарх сонирхолтой мэдээлэл гол гол мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. Тэднийг уулзаж ярилцаад эвлэрсэн гэдэгт олон хүн эргэлзэж байна. Энэ талаар М.Энхсайхан даргатай уулзаж тодруулах гэж нэлээд оролдсоны эцэст туслахынх нь утсаар дамжуулан холбогдож дараахь зүйлийг лавласан юм.

-Р.Гончигдорж дарга та хоёрыг эвлэрч, ҮЗХ-ны хурлаа хийж асуудлаа шийдэхээр тохиролцон зөвшилцөлд хүрсэн гэж шуугиж байна. Энэ үнэн үү?
-Зөвшилцөл, тохироо энэ тэр гэж хэлж боломгүй байна л даа. Бид хоёр харилцан ойлголцоод намын ҮЗХ-ны хурлаа нэг цаг хугацаанд, нэг газар хийхээр болсон байгаа. Гол нь энэ юм. Ингэснээр асуудлыг шийдэх боломжтой. Энэ зарласан хурлаараа бид Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгааг халах талаар намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын Үндэсний чуулганыг энэ сарын 31-нд хуралдуулахаар зарлах тухай болон уг чуулганд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр ярилцан тохиролцсон.

-Та ҮЗХ-ны хурлыг зарлаж тушаал гаргасан байгаа. Одоо Р.Гончигдорж дарга бас тушаал гарах уу?
-Би тушаалаа гаргасан байгаа. Нөгөө талаас тушаал гарах эсэхийг мэдэхгүй байна.

-Тэгэхлээр таныг намын дарга гэдгийг Р.Гончигдорж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Тэгж ярьж, сенсаац хийгээд хэрэггүй биз дээ.

-Р.Гончигдорж орон нутагт ажиллахаар өчигдөр явчихсан. Тэрээр эргэж ирээд би ийм тохиролцоонд хүрээгүй, мэдэхгүй гэж ярьж болзошгүй гэж зарим хүмүүс үзээд байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Бид хоёрт харилцан тохиролцоод гарын үсэг зурж солилцсон баримт бий. Гол нь нэг цаг хугацаанд хурлаа зарлан хуралдуулахаар хоёр талаас тохиролцсонд учир нь байгаа юм.

М.БААТАР
2005.03.14 Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button