Мөнгөтэй алуурчид шүүх эмнэлэг, цагдаа, прокурорыг өөрсдийн хүслээр утсан хүүхэлдэй шиг хөдөлгөдөг болжээ

нутгийнх нь залуу хоёулаа ирж дуудаж авч яваад учир битүүлгээр амь насыг нь егүүтгэсэн хэрэг одоогоос гурван жилийн өмнө гарчээ. Эл хэргийн үнэн мөнийг олж тогтоолгохоор төрүүлсэн үрээ алдсан ээж сэтгэлийн шаналан тээсээр, нулимс дуслуулан хүчний байгууллагын хаалга татаж, жинхэнэ үнэнийг эрэлхийлж явна. Хамгийн гол нь зүв зүгээр байсан 21 настай бүсгүйг зорьж ирэн байрнаас нь авч явсан нутгийнх нь гэх хоёр залуу ямар ч гэм зэмгүй үлдээд түүний үхлийн шалтгааныг хахаж үхсэн гэж гаргаад байгаа нь энгийн хүн бодоход ч эргэлзээ төрмөөр. Ингээд талийгаач охины ээж Г.Эрдэнэбилэгтэй хийсэн ярицлагаа толилуулж байна.

-Дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээлэлд тэр тусмаа манай сонинд хандах болсны учир шалтгаан юу билээ?
-Миний том охин 2002 онд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Үйлдвэрийн экологийн дөрөвдүгээр дамжааг төгсөх гэж байсан. Охин маань 2002 оны зургадугаар сарын 3-нд бусдын гарт амь үрэгдсэн юм. Гэтэл энэ хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа бүтэн хоёр жил есөн сар гаруйн хугацаанд явагдаад одоо хэргийг хэрэгсэхгүй болгож байна л даа.

-Бусдын гарт амь үрэгдсэн байхад яагаад хэргийг хэрэгсэхгүй болгосон юм бол. Үүнд та мэдээж, гомдолтой л байгаа байх. Тийм үү?
-Яриа юу байхав. Энэ хугацаанд хууль хяналтын шат шатны байгууллагад нийтдээ 20 гаруй өргөдөл гаргасан. Сая хамгийн сүүлд Нийслэлийн прокуророос Нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэж мэдэгдсэн. Үүнийг үнэхээр эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гэж би бодож байна.
Хамгийн анх хүчингийн хэргээр эрүү үүсгэсэн юм. Бид талийгаачаа Булганд аваачиж нутаглуулчихаад ирэхэд л хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон байсан. Тэгээд биднийг өргөдөл, гомдол гаргахад хэргийг сэргээсэн. Тун удалгүй наймдугаар сарын 16-нд Улсын мөрдөн байцаах газраас дуудсан. Ирсэн чинь бас л хэрэгсэхгүй болгосон гэсэн. Тэгэхээр нь бид маш их гомдол саналтай байгаагаа хэлж, гадны нөлөөтэй гэдэг нь талийгаач охинд минь задлан хийхээс өмнөх зураг дээр маш тодорхой байгаа. Нүүрэндээ л гэхэд арав гаруй шалбархай зулгаралттай байдаг. Ил гаднаас нь харахад тийм байгаа юм чинь дотор эрхтэндээ яаж гэмтсэнийг бид мэдэхгүй шүү дээ. Тухайн үедээ шүүх эмнэлэг нь үнэн мөнийг гаргаад ирнэ гэж бодсон болохоос биш, ингэж шүүх эмнэлгийн луйвар булхай орно чинээ үнэндээ санаагүй. Шүүх эмнэлэг үхлийн шалтгааныг талийгаачийн амьсгалын замд хоолны агууламж орсноос үүссэн амьсгал бүтэлт гэж гаргасан. Үүнийг нь прокурор, мөрдөн байцаагч болохоор Гадны нөлөөгүй. Бөөлжсөндөө хахаж үхсэн гэж шууд муйхарлаж ойлгоод байгаа байхгүй юу.

-Булганд аваачиж оршуулсан гэж хэллээ. Танайх Булганы айл уу?
-Тийм. Бид Булганых. Нөхөр бид хоёр гурван охинтой байсан юм. Талийгаач маань ШУТИС-д сурдаг, удаахь охин маань Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд сурдаг байсан. Хоёулаа хамтдаа Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн оюутны байранд байсан юм.

-Чухам тэр өдөр юу болсон юм бэ?
-Дотуур байрандаа байж байхад нь зургадугаар сарын 2-ны орой Батхуяг, Батмөнх хоёр байрнаас нь дуудаж авч гараад гуравдугаар хорооллын эцэст амь насыг нь егүүтгэсэн байдаг юм.

-Дуудаж гаргасан залуус нь хэр танил юм бол. Танай охин тэгж бөөлжсөндөө хахталаа их согтолттой байсан юм болов уу?
-Миний охин ерөөсөө архи, тамхи хэрэглэдэг байгаагүй. Мөн ямар нэг буруу муу зуршилгүй, янз бүрийн хүнтэй нөхөрлөдөггүй. Сурлага хичээлдээ шамдсан тийм л хүүхэд байсан. Үүний баталгаа гэвэл охин маань ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн 2002 оны Шилдэг оюутан болсон, захирлын нэрэмжит хуудсанд дөрөв дараалан бичигдэж байсан, Японы Хасабэ сангийн тэтгэлэгт хамрагдсан оюутан байсан юм. Тэгээд ч маргааш өглөө нь 09 цагаас шалгалттай байсан хүүхэд таних танихгүй хоёр залуу дагаад гарч айл хэсч архидаж явна гэдэг байж боломгүй зүйл. Энэ бол гүжирдлэг.

-Тэр дуудаж гаргасан залуус нь юун хүмүүс байсан юм бол?
-Миний охин чинь эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Тэр хоёр залуугийн нэгийг нь охин маань огт танихгүй. Нөгөөх нь урд хашааных нь таньдаг залуу байсан. Түүнийг нь Батхуяг гэдэг юм. Жирийн айл хөрш хүмүүсийн хэмжээний танил. Тэр хоёр залуу ажил, сургууль ч үгүй, Булган, Улаанбаатар хоёрын хооронд сэлгүүцэж явдаг л улс юм шиг билээ.

-Энэ тухай та анх яаж мэдсэн бэ?
-Би тэр шөнө буюу зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнө Булганаас хот руу ажлаар орж ирсэн юм. Охиноо тийм болсныг ч мэдээгүй хэрэг шүү дээ. Дүү нь болохоор эгчийгээ ангийнхаа хүүхэдтэй хичээлээ давтаж байгаа юм байлгүй. Удахгүй ирнэ биз гэж хэсэг хүлээж байгаад унтаад өгсөн байдаг. Би ээжийндээ оччихоод хоёр охиндоо авчирсан жаал юмаа бариад байранд нь ирсэн чинь хэн нь ч байдаггүй. Тэгээд хүлээгээд сууж байтал дунд охин маань ирлээ. Түүнээс асуутал өглөөний есөн цагаас шалгалттай болохоор ангийнхаа хүүхдийнд хичээлээ шөнөжин давтаад шууд явчихсан байх гэж хэлсэн.
Гэтэл өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ирж манай охинтой уулзсан байгаа юм. Тэгэхдээ эгчийг нь өнгөрсөн гэж хэлээгүй. Энд Индра амьдардаг уу гэх мэт ойр зуурын юм асуугаад дүүргийнхээ цагдаагийн хэлтэс рүү дагуулаад явсан байсан. Тэгэхэд Эгч чинь хүмүүстэй архи ууж байгаад бие нь нэлээд муу байна гэсэн байдаг.

-Тэгэхэд охин чинь хэдэн настай байсан юм бэ?
-Талийгаач 21-тэй байсан. Би Хууль зүйн яаман дээр томилолтоор ажил хөөцөлдөж байгаад орой байранд нь буцаад иртэл дунд охин маань ч байдаггүй. Гэхдээ Ээж ээ, та намайг хүлээж байгаарай гээд зурвас үлдээчихсэн байсан. Нэлээд хүлээлээ. Байдаггүй. Тэгэхээр нь үлдээсэн утсаар нь ярьтал Та байж бай. Одоохон бид нар очлоо гэсэн. Удалгүй ах, охин хоёр маань ирсэн. Тэгээд Баянголын цагдаагийн хэлтэс дээр очиход Охин чинь архи ууж байгаад бөөлжсөндөө хахаад үхчихсэн гэж бараг надад шууд хэлсэн л дээ.

-Охин чинь яг хаана амьсгаа хураасан хэрэг вэ?
-Батмөнхийн эгчийнх нь гуравдугаар хороололд байдаг гэрт нь. Сэжигтнүүд ингэж ярьдаг юм. Алуурчдын яриагаар бол тэр орой охиныг маань дуудаж гаргаад Нэг газар жаахан сууя гэхэд Батмөнх нь Гуравдугаар хороололд хямдхан баар байдаг ш дээ гэж хэлээд Вест бааранд орсон гэдэг. Тэнд нэг нэг таваг хоол, хоёр хоёр лааз пиво авч уугаад гарцгаасан. Тэгээд дэлгүүрээс хоёр шил архи аваад Батмөнхийн эгчийнд очсон гэдэг. Тэдний ярьж байгаагаар эхний архиа ууж байтал Батхуяг нь тасраад уначихсан гэдэг юм. Тэгэхээр үлдсэнийг нь Батмөнх манай талийгаач хоёр уусан юм байх. Тэр зуур Батмөнх Би чамайг хүсч байна гэхэд талийгаач амаараа зөвшөөрөөгүй, үйл хөдлөлөөрөө зөвшөөрсөн гэж мэдүүлдэг. Тэгээд гурван удаа хавьтсан гэж мэдүүлдэг. Тэр хооронд манай талийгаач шөнийн нэг цагаас эхлээд өглөөний таван цаг хүртэл шувт бөөлжсөн гэдэг юм. Хүрэн улаан юм нүүрнээс нь арчсан, хоёр шалны алчуур дүүрэн бөөлжис угаасан гэж Батмөнх мэдүүлдэг байхгүй юу. Өглөө талийгаач Би халууцаад байна. Гал тогооны өрөөнд орж унтъя гээд гудас хөнжил аваад орсон. Би том өрөөнд унтахаар ортол Батхуяг гудсан дээрээ шээчихсэн байхаар нь гудсыг нь аваад гал тогооны өрөөгөөр дамжиж балкон дээр гаргаж тавьсан. Эргэж орж ирэхэд талийгаач хажуу тийшээ хараад унтаад хоцорсон. Би ч том өрөөнд орж ирээд унтсан. Нэг мэдсэн чинь Батхуяг намайг сэрээгээд Нөгөө охин чинь сэрэхгүй байна ш дээ гэсэн. Тэгээд ороод хартал өнгөрчихсөн байсан гэдэг. Хоёулаа ингэж ярьдаг. Үүнийг би огт худлаа зүйл, алуурчид өөрсдийгөө гэм буруугүй болгох гэж үгсэн зохиосон үлгэр гэж боддог.

-Уучлаарай! Үрээ алдсан хүний зовлонг ойлгож байна. Гэхдээ тэгж бодох учир шалтгаан юу байна вэ?
-Тэгж бодох шалтгаан байна л даа. Яагаад гэхээр хэргийн бодит байдлаар, олон өөр нотлох баримтаар энэ бүхэн үгүйсгэгддэг юм. Тухайлбал, талийгаачийн нүүр аманд арав гаруй шарх, зулгаралт улайлт үүссэн, баруун шанаа, хацар чих нь хавдсан байсан. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Батхуяг, Баянмөнх хоёр тэр шөнөө СОТ-2-ын нэгдүгээр байрны 86 тоотод хүн нас барлаа гэсэн дуудлагыг өгсөн байдаг юм. Тэмдэглэгдсэн цаг нь 05 цаг байдаг. Гэтэл тэр хоёр юу ярьж байгаа билээ. Өглөөний долоон цагт нас барсныг нь мэдсэн гэж мэдүүлдэг нь ч огт худал болж байгаа юм. Мөн тэр шөнө Булганаас Батмөнхийн эцэг эх, ах дүү нь наашаагаа сандран гарч ирснийг хөндлөнгийн олон гэрчүүд нотолдог. Чөлөө авдаг нь аваад л, албан контороороо орж мөнгө авдаг нь аваад л яаран сандран наашаа гарсныг жижүүр, чөлөө өгсөн дарга, сандарч гүйж очиж хэлсэн ах дүү амраг садангийнх нь хэлсэн үг гээд хөндлөнгийн гэрчээр хангалттай нотлогддог.
Мөн хамгийн сүүлчийн дөрөв дэх шинжээчдийн гаргасан Талийгаач хэргийн газрын үзлэг хийхээс өмнө нас бараад 8-10 цаг болжээ гэсэн дүгнэлтээр тэдний мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа юм. Тэр дүгнэлтээр зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 02-04 цагийн үед охин маань хэдийнэ нас барчихсан байсан гэсэн үг. Тэгэхээр тэр хоёр тэр хооронд гурван удаа тэдэн цаг, тэдэн минутад хавьтсан, шөнөжингөө бөөлжсөн, бөөлжсийг нь угааж цэвэрлэсэн, биеэ хянах чадвартай байсан, надад зөвшөөрсөн гэдэг нь бүгд худлаа болж үгүйсгэгдэж байгаа юм.

-Тэр байранд өөр хүн байгаагүй юм байх даа?
-Би зориуд тэр байрыг бэлтгэсэн байх гэж боддог. Уг нь Батмөнхийн хоёр эгч тэнд байдаг гэсэн. Гэтэл тэр өдөр тэнд хэн ч байгаагүй. Түүнээс гадна эгчээсээ 20 мянган төгрөг аваад такси барьж талийгаач дээр очсон гэдгээ Батхуяг мэдүүлдэг. Тэгэхээр энэ бол зохион байгуулалттай хэрэг. Ийм олон учир шалтгаан байсаар байхад хуулийнхан сэдэж бэлтгэн бүлэглэж, зодож, хүчирхийлж, биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулж хүний амь нас бүрэлгэсэн зэрэг хүндрүүлж үзэх нөхцөл байдлыг нь орхигдуулаад зөвхөн хүчингийн хэргийг нь л авч үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Яагаад хүчингийн хэргийг нь авч үзэх болов гэхээр тэр хоёр хоёулаа талийгаачтай хавьтсан гэдэг. Алуурчин Батмөнх нь болохоор гурван удаа хавьтсан гэдэг бол, нөгөө алуурчин Батхуяг нь нас барсан хойно нь хавьтсан гэж мэдүүлсэн байдаг.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт нийтдээ хэдэн удаа гарсан бэ?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт дөрвөн удаа гарсан.

-Тэгээд дүгнэлт гарах бүртээ амьсгалын замын бүтэлтээр нас барсан гэж тодорхойлдог юм уу?
-Ерөнхийдөө бол тийм. Гэхдээ томилогдсон шинжээч нарын дүгнэлт гарах бүртээ дотроо ялгаа зөрүүтэй гардаг нь сонин. Анхны үзлэг хийсэн эмч Одончимэг болохоор талийгаачийн нүүрэнд үүссэн олон зулгаралтуудыг Энэ нь бүтэлтийн үндсэн шинж гэж худлаа тайлбарласан бол, задлан хийсэн Оргилзул эмч болохоор түүнийг мохоо хүчний үйлчлэлээр үүссэн гэж үнэн бодитой гаргасан байдаг. Бусад шинжээч эмч нар ч Гадны нөлөөтэй, хэд хэдэн удаагийн мохоо хүчний үйлчлэлээр үүссэн байна гэж нүүрэн дэх шарх, зулгаралтуудыг дүгнэсэн байгаа.

-Шүүх эмнэлгийн удаа дараагийн дүгнэлт ингэж гарахад хэн нэгэн нөлөөлөөд байна гэж та бодож байна уу?
-Үнэхээр миний охин бөөлжсөндөө хахаад үхчихсэн юм бол тодорхой албан тушаалтнаас үүрэг өгч Энэ хэргийг хэрэгсэхгүй болго гэж энэ хэрэг дээр шалгавал зохих асуудлыг бараг шалгаж эхлээгүй байхад хүчлээд байх ямар шаардлага байгаа юм бэ. Тэгэхээр нэгд, энэ бол хамгийн тодорхой баримт гэж бодож байна. Хоёрт, Оргилзул эмч цогцост үзлэг шинжилгээ хийх Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтарсан тушаалыг илэрхий зөрчсөн, ЭБШХ-иар хүлээсэн үүргээ ч зөрчсөн. Энэ нь юугаар илэрч байна гэхээр мөрдөн байцаагч Дүүрэнжаргал түүнд 30 асуулт тавьж байхад дөнгөж зургаад нь хагас дутуу хариулаад үлдэх 26 асуултад огт хариулт өгөөгүй. Хэргийг шийдвэрлэхэд онцгой нөлөөлөх, хамгийн наад захын асуулт болох Хэдэн цагт нас барж вэ гэхэд л хариулаагүй өнгөрсөн байх жишээтэй. Ийм хариуцлагагүй зүйл их бий. Задлан шинжилгээгээр Ходоод нь хоолны агууламжаар дүүрэн байна гэсэн байхад Батмөнх болохоор миний охиныг шөнөжингөө бөөлжсөн гэдэг. Ер нь бодоод үзэхэд шөнөжингөө бөөлжсөн хүний ходоод дүүрэн байх уу. Хажуу тийшээ хараад хэвтээд хоцорсон хүн яахаараа хахаж үхдэг юм бэ. Тэгэхээр хоолноос болж амьсгал бүтсэн гэдэг Оргилзул эмчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Задлан шинжилгээнд орохдоо хөндлөнгийн шинжээч, прокурор, мөрдөн байцаагч огт ороогүй байсан. Ер нь шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлттэй холбоотой 20 гаруй гомдлыг би гаргаад байгаа. Өөр ч байгаа байх. Эрүүл мэндийн яаманд энэ талаар хандахад Таны гаргасан гомдол үндэслэлтэй байна гэсэн бичиг ирүүлсэн нь энэ байна. /үзүүлэв/
Шүүх эмнэлгийн дарга Түндэврэнцэнг тэдгээр гомдлыг шалгаж өөрийн биеэр танилцуул гэсэн үүрэг бүхий 2004 оны арваннэгдүгээр сарын 30-нд 2/3265 тоотыг Эрүүл мэндийн яамны дэд сайд өгсөн боловч өнөөг хүртэл танилцуулахгүй байгаа.

-Хүчингийн хэргээр нь тэдэнд ял оноосон гэж та хэлсэн. Анхан шатны шүүх хурал хэдийд хаана болсон юм бэ?
-Баянгол дүүргийн шүүх дээр 2003 оны аравдугаар сард энэ хэрэг хэлэлцэгдээд хүчингийн хэрэгт нь Батмөнхөд таван жил, Батхуягт дөрвөн жилийн ял оноосон шийдвэр гаргасан юм. Охины минь амь насыг бүрэлгэсэн хэргийг авч хэлэлцэхгүй болохоор би мэдээж, давж заалдалгүй яахав. Давж заалдах шатны шүүх хурал сарын дараа болоход бидний гомдлыг шүүх хүлээж авсан. Хүчингийн хэргийн баримтуудыг нотолгоожуул, цогцост задлан хий гэсэн болохоос охиныг минь зодсон, амь насыг нь хөнөөсөн асуудлыг ер авч үзээгүй шийдвэр гаргасан.

-Шинжилгээгээр охины чинь согтолтын зэргийг хэд гэж тогтоосон юм бэ?
-Миний охин архи уух нь бүү хэл, амсдаггүй хүүхэд байсан. Үнэн юмыг би үнэнээр нь л хэлмээр байна. Үүнийг өөр бусад гэрчүүд нотолно. Охиныг минь согтолттой байсан гэдэг ч хэрэв тэр нь үнэн бол хүслээрээ лав уугаагүй Яагаад гэхээр нүүрэндээ тийм олон шарх сорви авчихаад, шөнөжингөө бөөлжчихөөд, тэгсэн хэрнээ Батмөнхтэй гурван удаа хавьтаад байдаг. Юу гэсэн үг вэ, адгийн биеэ үнэлэгч ч ингэхгүй биз дээ. Ингэж зодуулж, доромжлуулдаг биеэ үнэлэгч хаана ч байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр хүчирхийлэл гэж бодож байна. Гэтэл нөгөө хоёрынх нь согтолтын зэргийг огт тогтоогоогүй байдаг. Тэгэхээр миний охин согтуу, нөгөө хоёр нь эрүүл байсан болж таарна. Хэрвээ тэгж үзвэл асуудал бүр ноцтой болно биз дээ. Гэтэл хуулийнхан үүнд огтхон ч дүгнэлт хийхгүй байна. Алуурчин С.Батмөнх задлан шинжилгээгээр талийгаач согтолттой гарах юм бол би хуулийн хариуцлага хүлээхэд гомдолгүй гэж мэдүүлснээс үзэхэд охин минь тэр шөнө архи ер уугаагүй гэдэг нь батлагдаж байдаг. Шүүх эмнэлгийн шинжээч Оргилзул өөр олон зүйлийг үзээгүй, шинжлээгүй байж алуурчдын захиалгыг хэтэрхий давуулан биелүүлсэн учраас согтолттой гэж гаргасан. Тэд хавьтсан, хүчирхийлснээ олон удаа хүлээгээд байхад хүчирхийлэл хавьтлын ямар ч ул мөр байхгүй гэж дүгнэлт гаргасан нь огт худал.

-Анхан шатны шүүхээс тэдэнд хорих ял оноосон гэлээ. Тэд хүчингийн хэрэгт ногдуулсан тэр ялыг эдэлсэн үү?
-Нэг хоног ч эдлээгүй. Ганцхудагийн урьдчилан хорих төвд хэд хоносон байх. Сарын дараа буюу давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн тогтоолыг түдгэлзүүлчихсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүчиндсэн гэх нотлох баримт олдохгүй байна гээд л тийм шийдвэр гаргасан. Хэрэг үйлдсэн сэжигтнүүд Бид төдөн удаа тэр байтугай амьсгал хураасныг нь ч мэдэлгүй хавьтсан гэдгээ хэлээд байхад шүүх эмнэлгийнхэн ямар ч хавьтлын ул мөр байхгүй гэж гаргаж ирээд байдаг юм даа. Ингэж байхад чинь би яаж шүүх эмнэлэгт итгэх юм бэ, тийм биз дээ. Шүүх эмнэлгийн үйл ажиллагаанд тавьдаг ямар ч хяналт алга байна.

-Та одоо ямар гомдол саналтай байна вэ?
-Би маш их гомдолтой байна. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөхгүй байна. Хүчингийн хэргээр нь ч болов шийдэх юм байна гэж найдаж байтал одоо хүчин ч биш, бүр хэрэгсэхгүй болгож байгаад үнэхээр гайхаж байна. Нийслэлийн хяналтын прокурор Өлзийбаярын мэдэгдэх хуудсыг би эсэргүүцэж байна. Яагаад гэхээр Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна гэнээ. Юун нэмэлт нотлох баримт байтугай, урьд нь байгаа охины минь амь насыг хохироосон тухай шалгагдсан, шалгагдаагүй хангалттай нотлох баримт байсаар атал түүнийг авч хэлэлцээгүй байж, нэмэлт баримт цуглуулсан гэх хачин юм яриад яах юм бэ. Шуудхан хэлэхэд энэ бол гэмт хэрэгтнүүдийг уснаас хэтэрхий хуурай гаргах гэсэн хууль хяналтын байгууллагынхны л үйл ажиллагаа, өөр юу ч биш.
Ер нь бол энэ хэргийг гурван удаа хэрэгсэхгүй болгож байгаа юм. Гэтэл хэрэгсэхгүй болгох үнэхээр үндэслэлтэй байдаг юм бол яагаад дахин сэргээгээд байдаг юм бэ. Яагаад анхан шатны шүүхээс хүчингийн хэрэгт яллаж байдаг юм бэ. Тэгвэл ийм л хэргийг тэд дарагдуулж чаддаг юм байна шүү дээ. Анхан шатны шүүх тийм бодлогогүй, гоомой шийдвэр гаргана гэж хэзээ ч байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан маш олон дүгнэлт, нотлох баримт, сэжигтнүүдийн мэдүүлгэнд тулгуурлаж, дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаж байгаа. Тэгээд ч ганц хүн биш, гурвын гурван шүүгчийн шийдвэр шүү дээ. Би дээр хэлсэн. Шинжээч Оргилзул олон үзлэг, шинжилгээг дутуу зөрүү хийсэн. Тэр ч байтугай ямар ч үзлэг шинжилгээ хийгээгүй зүйлд огт худал дүгнэлт гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэрт буруушаасан л байгаа шүү дээ. Оргилзул ЭБШХ-ийн 46.2, 46.3, 162.2 дугаар заалтуудыг зөрчсөн нь илэрхий байтал хууль хяналтынхан үүнийг нь авч үзэхгүй байгаа нь сонин байна. Ер нь талийгаач маань бөөлжсөндөө хахаад үхчихсэн юм бол шүүх эмнэлгийн талаар гаргаж байгаа миний 20 гаруй гомдолд дараа дараагийн шинжээч нар хариу өгөхөөсөө юундаа цааргалаад байдаг юм бэ. Үүнээс гадна анх прокурор, мөрдөн байцаагчаас эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг нарт гаргасан миний шалгуулахыг хүсэж байгаа тэр бүх асуудлуудыг нэг мөр шалгаад хэн хариуцлага алдаад байгааг нь тогтоогоод надад хариу өгчихөд юу нь болохгүй байдаг юм бол.
Охины минь нүүрэн дээр үүссэн арав гаруй шарх, гэмтэл бол тэр чигээрээ хүчирхийллийн тэмдэг, гэмт хэргийн ул мөр байхад үүнийг огтхон ч авч үзэхгүй байна. Энэ хэрэг дээр хууль хяналт, шүүх эмнэлгийнхэн хариуцлагагүй гэхэд дэндүү хэтэрхий хариуцлагагүй хандсан гэж бодож байна. Ер нь энэ бол санаандгүйгээр зэрэг зэрэг хариуцлага алдсан явдал биш, цаана нь ноцтой санаа зорилготой учир шалтгаан байна гэдэг ойлголтыг шууд төрүүлж байна. Анхнаасаа хэргийн газрын үзлэгийг дутуу хийж, алуурчдыг үгсэн хуйвалдах боломжоор хангаж, прокурорын даалгаврын дагуу шалган тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс хийлгүй орхисон. Шүүх эмнэлгийнхний хариуцлагын талаар би дээр ярьсан. Энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурорууд төрийн нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Цагдаа, мөрдөн байцаахаар илрүүлэх хэргээ илрүүлнэ, илрүүлэхгүй хэргээ илрүүлдэггүй болсон юм байна гэж бодож байна. Мөнгөтэй алуурчид, гэмт хэрэгтнүүд шүүх эмнэлэг, цагдаа, прокурорыг өөрсдийн хүслээрээ утсан хүүхэлдэй шиг хөдөлгөдөг болсон байна гэдгийг хэлье.
Эцсийн эцэст, ямар ч гэм зэмгүй, маргаашийнхаа шалгалтад бэлтгээд сууж байсан, буруу муу зуршилгүй, архаг хууч өвчингүй эрүүл саруул, цэцэг цэрвүү шиг охиныг минь дуудаж гаргаад л алчихаж байхад би яагаад гомдолгүй байх ёстой гэж. /уйлав/

***
Тийм ээ. Үрээ алдсан эхийг тайтгаруулж хэлэх үг олдсонгүй. Юу ч гэж хэлэх билээ. Энэ хугацаанд энэ ээж хөөцөлдөж уулзаагүй хүнгүй болжээ. Анхандаа ном журмын дагуу шат шатны байгууллагаар хөөцөлдөж байснаа сүүлд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурор нартай биечлэн уулзаж зовлонгоо ярьсан байна. Харин тэдний хэн нь ч тэр, энэ эмэгтэйг нааштай хүлээж авсан бөгөөд Асуудлыг хянаж үзнээ гэсэн хариулт л өгчээ. Харин тэр хянаж үзсэн дүгнэлт хэдийд үр дүнд хүрч үнэн мөнийг тогтоохыг хэн ч хэлж мэдэхгүй болов уу гэж эмээнэ.
Ярилцсан Н.САРАНЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button