Хүн төрөлхтөний өвөг гений сан Монголоос эхтэй

генетик судлаач доктор профессор Жамъянгийн Батсуурьтай хамтран Монголчуудын бүрэн түүхийн товчоон хураангуй ойллого хэмээх 3 боть ном бичиж хэвлүүлжээ.
Түүх судлаач Б.Балжиннямтай шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таны энэ бүтээлийг харахад их олон жилийн хөдөлмөр шингэсэн юм шиг санагдлаа. Арай өнөөх хөөцөлдөөд байсан зүйлийн чинь нэг хэсэг юм уу?
-Монголчуудын бүрэн түүхийн товчоон хийх санаа 30 жилийн өмнө надад төрсөн юм. Түүнээс хойш материа-лаа тасралтгүй цуглуулж, сүүлийн зургаан жил, зургаан сарын хугацаанд бичиж дуусгалаа.
Энэ номонд монголчуудын нэн эртний түүхээс авахуулаад эдүгээгийн аргын улирлын 2004 оныг дуустал он дараалалын түүхийг бүхэлд нь багтаалаа. Монголчуудын сүүлийн 846 жилийн түүхийг он дарааллын дагуу, түүнээс өмнөх түүхийг улс улсаар нь бүлэглэж оруулсан.
Манай нэртэй генетикч, доктор Ж.Батсуурь гуайтай хамтарч тэргүүн уялга бүлгийг бичихдээ Төв Ази тэр дундаа одоогийн монгол нутаг, тухайлбал Орхоны хөндий бол хүн төрөлхтөний өлгий нутгийн нэг мөн гэдгийг анх удаагаа нотлон гаргасан. Орхоны хөндийд эртний монголчуудын өвөг ген үүсэн бий болж энэ өв сангаас одоогийн америкийн индианчдууд зүүн сибирийн сахачууд, якутууд, уралын карелпений цагаан финүүд, зүүн тийшээ солонгос япончууд гээд монголчуудын өвөг генийн сантай хүмүүс тархсаныг сүүлийн үеийн генетикийн судалгаагаар тогтоосныг энэ номонд оруулсан. Орхоны хөндий маань монголчуудын өвөг гений сангийн эх ундаргаас гадна хүн амьдран дасан зохицох хамгийн тааламжтай өлгий нутаг мөн юм гэдгийг давхар баталсан. Өөрөөр хэлбэл амьтан ургамал оршин тогтноход хамгийн тааламжтай хахиршилтын доод түвшин бүрдсэн газар гэсэн үг юм. Энэ нь байгаль цаг уурын хувьд үер уе ган гачиг гээд сөрөг үзэгдэл бараг болдоггүйг хэлж байгаа юм. Лавтай тогтоосноор 82 мянган жилийн өмнөөс энд монголчуудын өвөг генийн сан бүрдэж дэлхийд тархаж эхэлжээ. Үүнийг чулуун зэвегийн үеийн хадны сүг зураг бусад түүхэн дурсгалын давхцалаар доктор Ж.Батсуурь олж тогтоосон бөгөөд аль 1986 онд докторын зэрэг хамгаалахдаа хийсэн шинэ нээлт юм.
-ШУА-аас Монголын түүхийн таван боть номыг хэдхэн жилийн өмнө бэлтгэн гаргасан. Тэр бүтээлээс та нарынх юугаараа өөр юм бэ?
-Монголын түүхийн таван ботийгг манай ШУА-ийн олон арван эрдэмтэд, олон жилийн турш, их хэмжээний хөрөнгө хүчээр бүтээж туурвисан. Яахав тэр бол нийтийн хэрэщээнд зориулсан дажгүй сайн ном болсон. Энэ ботиудаас миний бүтээлийн ялгарах онцлог нь үйл явд-луудыг болсон он дарааллаар нь ялгаж нэг тавцан дээр аваачиж тавьсан, Нөгөө талаас энэ бүтээл бол дан ганц Ар Монголын түүх биш нийт монголчуудын түүх юм. Халимаг Тува , Өвөрмонгол, Ар монгол, Дээд монгол, Ойрд монгол гээд нийт монголчуудын түүхэнд тохиолдсон 15700 гаруй үйл явдлыг түүхэн эх сурвалжууд, судалгааны бүтээлүүд дээр нь тулгуурлан, тэр бүхнээс ишлэл авч, он он дээр нь зохих тайлбар хийж, зөрүүтэй нэр, томъёо, он, сар, өдрийг хос-луулан тавьж, үнэн зөв рүү ойртуулж өгсөн. Ингэснээр нийт судлаачдын хувьд түүхэн мэдээлэл авахад хялбар дөхөм болж, цаашдаа эрэл хайгуулаа үргэлжлүүлэх замд хөтлөн дагуулах цагаан толгой болсон гэж би хувьдаа бодож байна. Урьд нь хэд хэдэн удаа хэвлэгдэж байсан Монгол улсын түүхэн ботиуд тухайн үеийн улстөрийн байдалд зохицож байсан учраас нэр томъёо зөрөөтэй, он цагийн нягтлал хийж чадаагүй гэх мэт дутагдалтай тал ажиглагддагийг судлаач хүний хувьд хэлье. Тэдгээрийг цаашдаа засч залруулахад бидний энэ бүтээл үндсэн хэрэглэгдэхүүн болох болов уу гэж найдаж байна.
-Манай уншигчдад сонирхуулж түүхч, судлаачдын дунд маргаантай байдаг түүхэн зөрүүтэй баримтуудаас нягталж тодруул-сан зүйлээсээ ганц нэгийг хэлнэ үү?
-Ганцхан жишээ дурдая. Батмөнх даян хааныг та бүхэн мэднэ. Түүхэн сурвалжуудад түүний төрсөн оныг зургаан өөрөөр, хаан ширээнд суусан оныг таван өөрөөр, нас барсан оныг дөрвөн өөрөөр тэмдэглэсэн байдаг. Манай түүхчид гаргасан он цагийн хандлагыг эхнээс нь нарийн нягталж хөөгөөгүй учраас захын эх сурвалжийг шалгахгүй хэрэглэдгийн хуудуу энэ юм. Жишээ нь, Батмөнх даяныг есөн настай байхад нь долоо дахь хүүхэд нь мэндэлсэн байх ч юм уу, эсвэл түүнийг нас барчихаад 11 жил өнгөрсөн хойно хоёр хүүхэд нь төрсөн ч юм уу, иймэрхүү зөрүүтэй бичигдсэн зүйл их байдаг. Энэ бүгдийг нягталж түүнтэй холбогдох түүхэн баримтуудыг бүхэлд нь харьцуулан судалж байж тухайн хүний он цагийг тодруулан гаргадаг. Ингэж шалгаж тогтоосон маш олон шинэ баримт орсон. Энд Монголын нийт хаад, ноёд, хатад авхай, эрдэмтэн мэргэд, баатар жанжид, соёл, урлагийн зүтгэлтэн 840 хүний намтарыг, бүтээлүүдтэй нь товчхон оруулсан. Хүний намтар зөв гарна гэдэг маань түүний оролцож хийсэн бүтээсэн үйл явдлууд зөв гарна гэсэн үг ээ. Энэ бүхнийг нягтлахад ихээхэн цаг зав гарган байж нийтдээ хагас мянга гаруй ном зохиолыг уншиж судласан. Үг хэлц, нэр томъёоны хувьд ч мартагдах шахсан олон зүйлийг сэргээн оруулж, одон зурхайн мянган жилийн товчоог хавсаргаж, онцлог жилүүдийн үйл явдлуудтай нь нааж өгсөн нь шинэлэг зүйл болсон.
Г.ЭНХ
(өдрийн сонин 2005-03-14 064)