Шашин бидний амьдрал

Иймд та нар цөм нэг дор хурж, сургаал номоо харьцуулан үзэж, жинхэнэ үнэн зөвийг хаанд мэдүүлэхийн тулд хүн бур дагадаг сургаалаа бичтүгэй гэлээ. (Гильом Де Рубрук Дорнод Этгээдэд зорчсон минь) XIII зууны Монгол орон ийм л байлаа. Энэ үед аль нэгэн шашныг илүү хэмээн дэмжиж, дор хэмээн ад үзэж байсангүй. Хүмүүс шүтэх шашнаа шүтэх боловч, биенээ шашнаас нь болж гадуурхах зүпл байгаагүй нь Монголын Эзэнт гүрний түүхийн хамгиин сонирхолтоп хэсэг билээ. Харин энөөдвр бидний шашин шүтэх эрх чөлөөг Үндсэн хуулинд заасан бөгөөд
шашин бидний оюуны амьдралд хэрхэн нөлөөлж байгааг дэлгэн үзүүлэхийг зорилоо.

ХҮН ДААВУУН ӨЛГИЙНӨӨС ЧУЛУУН ӨЛПШ ХҮРТЛЭЭ СУРАХ, МЭДЭХ, СУДЛАХ ЁСТОЙ
Машид их өршөөнгүй, нигүүлсэнгүй
Аллахын алдар нэрээр эхэлмуй
Жил бүрийн араб тооллын есдүгээр сард ислам шашинтнууд мацаг барьдаг заншилтай. Энэ сарыг Рамадан сар гэнэ. Өглөө нар мандахаас эхлээд орой од түгэх хүртэл идэхгүй, уухгүй. Аллах бурхан Мухаммедаар дамжуулан яагаад хүн бүр ийм ёс мөрдөж байхыг захисан нь сонирхолтой юм.

Бүтэн сар хоол унднаас гарч, өлсөж суух нь хүн ядуу зүдүү байх, өлсөж, цангахын зовлонг хамгийн сайн ойлгоход тусалдаг гэнэ. Тэр жилдээ бусад хүмүүст учирч байгаа зовлонг маш сайн ойлгож, бэрхшээл тулгарсан нэгэндээ заавал туслах сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон байдаг. Нийгмийн ач холбогдол талаасаа нэг ийм.

Сүүлийн үед анагаах ухаан өлсөх гэдэг үнэ төлбөргүй амин чухал эм болох талаар их ярих боллоо. Хүний бодисын солилцоо 11 сар тасралтгүй ажиллахад илүүдэл өөх тос болон бие махбодод шаардлаггүй эрдэс бодис хангалттай хэмжээгээр хуримтлагддаг. Хэрвээ цаашид хуримтлуулсаар байх ахуул таргалах, зүрх судасны өвчин, бусад төрлийн бодисын солилцоо удааширснаас өвчин эмгэг үүсэх нь их болдог байна. Ингэхээр мацаг барих нь биед илүүдэл болон хуримтлагдсан өөх тос, муу бодисууд устаж үгүй болгох тустай. Нийгмийн зорилгоо ч харсан, эрүүл мэндээ ч бодсон нэг сар мацаг барих гэдэг тун тустай гэдэг нь нотлогдож байгаа юм.

ШАШИН ТАВАН ТУЛГУУР
Ислам шашинтан насан туршдаа мөрдөж явах таван тулгуур бий. Шашин гэдэг бол хүнийг хүмүүжүүлэх үзэп суртал юм. Итгэл бишрэлтэй хүн зөв сайхан амьдардаг. Шашингуйчууд л хүний санаанд оромгүй муу зүйлийг хийдэг хэмээн имам (ислам шашны лам) Х.Баатарбек ярилаа. Тэгвэл ислам шашинтай хүн доорхи таван тулгуур буюу ёсыг насан туршдаа мөрдөж явсан тохиолдолд зөв сайн амьдрах боломжтой ажээ. Үүнд

1.Аллах цорын ганц эзэн бурхан бөгөөд Мухаммед бол түүний хамгийн сүүлчийн элч гэдэгт итгэх. Үүнийг иман гэнэ. Монголчууд эрт дээр үсэс тэнгэрт итгэж, шүтэж ирсэн билээ. Тэнгэр гэдэг ойлголт бидний хувьд ямар нэгэн эд зүйлээр төлөөлөн илэрхийлэх аргагүй зүйл байдаг. Үүн лугаа адил Аллах бурхан өөрийгөө төлөөлүүлж ямар нэгэн бурхан шүтээн хийж, тахихыг хатуу хоригложээ. Тэрээр хүмүүн бидний эзэн нь болон амьдарч байгаа энэ дэлхий ертөнцийг цор ганцаараа бүтээсэн тул бид бүтээгчдээ талархаж явах ёстой.

2.Өдөрт таван удаа Аллах бурханд мөргөл үйлдэж байх. Үүнийг намаз мөргөл гэнэ. Мөргөл үйлдэж, шашныхаа ариун ёсыг сахидаг хүн хэзээ ч муу зүйл хийдэггүй ажээ. Их мөргөлийн өдөр болох Баасан гариг бүрт дэлхийн бүх ислам шашинтнууд мешит буюу исламын шашины сүмд очиж мөргөл үйлдэнэ. Эзэн тэнгэр хаа сайгүй орших тул ямар ч газар, нутаг, орон байранд залбирал үйлдэхэд бурууддаггүй.

3.Рамадан сард мацаг барих

4.Өглөг өгч байх. Өнөөдөр эдэлж хэрэглэж байгаа бухэн Аллэх бурхны бүтээсэн ивээл, хишиг тул хүн бүр өөрийн хураасан хөрөнгөний дөчний нэгтэй тэнцэх хувийг ядууст өглөг болгон өгөх ёстой. Арабын нэгэн улсад гуйлга гуйхыг хуулиар хорьсон нь үүнтэй холбоотой. Чинээлэг амьдралтай бүхэн өглөг өгөхийг хүсдэг нь энэ улсын зарим ядуус ажилгүй залхуурах нөхцлийг бүрдүүлдгээс тэд ингэж шийдсэн байна. Нэг талаар өглөг өгөх нь нийгэм дэх орлогын ялгааг багагсгах, нөгөө талаар баян, ядуусын хооронд эерэг харилцаа тогтдог тэд итгэдэг ажээ.

5. Хаж мөргөл үйлдэх. Нэгэн домогт өгүүлснээр Аллах бурхан энэ ертөнц, бидний эх, эцэг Адам, Хава(Ева) нараас өмнө тэнгэрийн биесийг гэрлээр бүтээсэн байжээ. Ангел хэмээн нэрлэх тэдний тэргүүн багшийг Ебилис (Сатан) гэдэг байв. Бурхан Адам, Хава нарыг бүтээчихээд ангелуудыг очих ёслохыг хүсэв. Гэтэл Ебилисээс бусад нь бүгд хүндэтгэл үэүүлжээ. Аллах яагаад дургүй байгааг түүнээс асуухад Та намайг дөлөөр бүтээсэн. Гэтэл та тэднийг элс, шороогоор бий болгов. Би тэднээс нас ахмад тул юуны учир золгох ёстой вэ? хэмээн хариулжээ. Төгс төгөлдөр хүнийг бүтээсэн гэдэгт эргэлзэх Ебилис ухаан сийлж, бурханд тэднийг үнэхээр итгэдэг эсэхийг шалгаж өгсөн гэдэг. Бидний анхны өвөг дээдэс хүртэл бурхны үг үнэн гэдэгт итгээгүй учир тэр биднээс итгэл гэдгийг заавал шаарддаг учир нь энэ аж. Итгэсэн цагт өршөөл, нигүүлсэхүйг бидэнд туйлаас хайртай учир заавал үзүүлдэг байна. Аллах бидний элэнц хуланцтай хамт Ебилисийг явуулжээ. Дөлөөр бүтээгдсэн тэр биднийг Аллах бурханд хэр үнэнч вэ гэдгийг үргэлж шалгана. Аллах итгээгүйн шийтгэл болгож Адам, Ева нарыг дэлхийн өөр өөр газарт илгээсэн бөгөөд тэд одоогийн Саудын Аравийн Меккад уулзжээ. Өвөг дээдэс уулзсан ариун тазарт хүн энэ насандаа нэг удаа заавал очих ёстой. Үүнийг хажийн мөргөл гэнэ. Монголоос 200 гаруй хүн Меккад очиж мөргөл үйлджээ. Жил бүр 2-3 сая хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэхээр Мекка руу зоридог байна.

ИСЛАМ-ЭНХ ТАЙВАН, ЭРҮҮЛ ЭНХ ГЭСЭН УТГАТАЙ
Лап гэдэг үг исламын шашныг илэрхийлдэггүй гэнэ. Монголчууд ислам шүтлэгтэн нэгнээ лалын шашинтан гэж нэрлэдэг. Гэтэл энэ нь төвд хэлнээ буруу номтон, чөтгөр шулам гэсэн утгатай үг манайд орж ирсэн байна. Иймийн тул тэдний итгэл бишрэлийг хүндэтгэх үүднээс ислам, эсвэл мусульман хэмээн нэрлэх нь зүйтэй. Ислам гэдэг Энх тайван, эрүүл энх гэсэн утгатай араб үг юм. Бидний амьдрал Ебилисийн төрөл бүрийн шалгалт, сорил, туршилтанд байдаг. Энэ чинээгээр бид Аллах бурхан, бүхнийг бүтээгчид итгэж, шүтэж явдгаа нотлох ёстой. Хүнийг энэ дэлхийд бүтээснээс хойш Аллах бурхан библийн судруудад гардаг Ной, Мойсей, Есүс гээд олон элч нарыг бидэнд илгээжээ. Тэд ирэх бүрдээ биднийг зөв замд оруулах, амьдралдаа мөрдлөг болгох судрыг авчирсан байна. Шинэ, хуучин гэрээ бол ертөнцийн эзэн Аллахын захиас гэдэг. Есүсийн дараах хүмүүн төрөлхтөнд илгээсэн хамгийн сүүлчийн элч бол Мухаммед юм. Тэрээр 1400 жилийн тэртээд Аллах эзнээс бидэнд явуулсан Коран судрыг хүмүүнд дамжуулсан байна. Өмнөх судруудыг хүмүүс өөрсдийн буруу ташаа ойлголтоор тайлбарлан, бүр урвуугаар ашиглаж байсан тул энэ удаад ертөнцийн сүүлчийн буюу их шүүлтийн өдөр хүртэл Коран судрын нэг ч үг, нэг ч үсгийг сольж болохгүй гэжээ. Тэдний шүтэж, амьдралдаа мөрдлөг болгодог цорын ганц зүйл нь Коран судар. Хүн энэ насандаа юуг хийж, биелүүлж байвал зөв шударга амьдрах талаар энэ сударт өгүүлсэн байдаг. Харин шинэ, хуучин гэрээнүүдийн хувьд мусульманчууд бурхны ариун судар хэмээн хүндэлдэг боловч Аллах тэнгэрээс ирсэн сүүлчийн судрыг амьдралдаа мөрдлөг болгох нь зүйтэй гэж итгэдэг. Коран сударт хүмүүн бидний хувьд ойлгомжгүй маш олон үг, өгүүлбэр байсныг Мухаммед Хаддис хэмээх судартаа тайлбарлаж өгсөн байна. Мухаммед бол сүүлийн элч гэж үздэг исламчуудыг суннит гэнэ. Харин Мухаммедийн зээхүү Али, түүний үр сад Аллахын элч нар гэж үздэг сүсэгтнээ шийтүүд хэмээн тодорхойлдог. Дэлхийн ихэнх мусульманчууд өөрсдийгөө суннит гэх агаад Иран, Иракт шийтүүд олноороо амьдардаг. Харин манай казахуудын хувьд суннит урегал хамаардаг ажээ.

ИСЛАМ БОЛ ТЕРРОРИСТ ШАШИН БИШ
Хүмүүс исламыг террористуудыг бэлтгэдэг шашин хэмээн ойлгох нь элбэг болжээ. Дэлхий дээрхи хамгийн олон сүсэгтэн бүхий шашин бол яах аргагүй ислам юм. Өнөөдөр нэг тэрбум 300 сая террорист ислам амьдардаг. Европ, АНУ-д өдөр тутам 20-30 хүн шинээр исламын шашинтан болж байна. Хамгийн хурдтай дэлгэрч байгаа шашин хэмээн сүүлийн үед үзэх боллоо. Бүгдээрээ террорист болж бие биенийгээ алах гээгүй л юм бол хэмээн та бодож байж магадгүй. Харин ч тэс өмнөө гэнэ.

Исламын шашинтны таван тулгуурын тухай дээр ярьж байсан билээ. Эдгээрээс гадна жихад хэмээх зургаа дахь тулгуурыг сүсэгтэн бүхэн баримтлах ёстой. Мусульманчууд өөрийн шашнаа сурталчилан таниулж байх ёстой хэмээн зургаа дахь тулгуурт заасан байдаг. Яагаад ч юм үүнийг барууны орнуудад ариун дайн хэмээн орчуулдаг байна. Гэтэл энэ нь араб хэлнээ урагшаа тэмүүлэх, зөв замд оруулах гэсэн утгатай. Хүний аминд хүрэх гэдэг хамгийн хүнд хоёр нүглийн нэг. Афганистан гэх мэт хөгжлөөр сул дорой, боловсрол, соёл бага хөгжсөн тэр л улсуудаар исламын соёлыг төлөөлүүлж байгаа нь бид байдлыг гажуудуулж байгаа хэрэг билээ. Дэлхий бөөрөнхий гээд хэлсэн нэгнээ түүдэг галд шатаах зааврыг хэн өгч байв. Дундад зууны өөрийнхөө толгой, сэтгэхүйн хүрээгээр ертөнцийг хэмждэг тэр л католик шашны зүтгэлтнүүд байлаа. Шашин бүхэнд гаж урсгал бий. Хамгийн энэрэнгүй шашин гэгддэг бидний буддийн шашин хүртэл хүмүүсийг чөтгөр нүүрлэсэн, буруу номтон хэмээн шатааж байсан түүхтэй. Үүн шиг гаж урсгалаар бүхэл бүтэн шашныг төлөөлүүлж ойлгож болохгүй мэт. Гэтэл Катар, Оман, Иемэн гээд дэлхийн баян чинээлэг хөгжингүй орнууд гадаад ертөнцтэй ямар нэгэн зөрчилдөөнгүй оршиж байна. Олон зууны турш мусульманчууд бусадтайгаа зөрчилгүй байсаар ирсэн. Ингэхээр аль нь гаж урсгал вэ, аль нь зөв бэ гэдгийг маш сайн ялгаж, салгах хэрэгтэй хэмээн имам Х.Баатарбек ярьж байна. 1995 онд АНУ-ын Оклахама хотод болсон алан хядах ажиллагаагаар 168 хүн амь үрэгджээ. Энэ хэргийг үйлдэгсэд христос шашинтан байв. Өөр шашинтан, эсвэл шашингүй хүмүүс тухайлбал Испани. Францын баскийн салан тусгаарлах бүлгийнхэн ямар нэгэн халдлага хийхэд шашны нь тухэй хэн ч ярьдаггүй.Тэгсэн мөртлөө исламын шашин шүтдэг хэсэг хүн алан хядах ажиллагаа зохион байгуупахад бүхэл бутэн шашинд шууд нялзаадаг нь шударга биш юм шиг. Гэтэл исламын соёл өндөр хэмжээнд хөгжсөн орнуудын тэргүүнүүд ийм ажиллагааг шийдвэртэй буруушааж байдаг. Осама бин Ладен гэхэд тун сонин. Түүний эцэг нэгт дүү нь ижилхэн ислам шашинтан бөгөөд бизнесмэн боловч ахынхаа хийж байгаа алан хядлах ажиллагааг буруу хэмээн олон удаа мэдэгдэж байлаэ.

Орчин цагийн хөгжил, технологийн дэвшлийг хамгийн ихээр дэмждэг шашин бол яах аргагүй ислам юм. Одон орон судлал, математик, анагаах ухаан зэрэг шинжлэх ухаанууд өнөөдөр ийм өндөр төвшинд хүртэл хөгжихөд энэ шашин хамгийн их нөлөө үзүүлжээ. Хүний биеийн дотоод эрхтнийг судалсан хэмээн дундад зууны европ эрдэмтнээ шатааж байх тэр цагт исламын шашинтнууд мэс заслын ухааныг өндөр төвшинд хөгжүүлж байлаа. Энэ нь Коран сударт Хүн даавуун өлгийнөөсөө чулуун өлгий хүртлээ сурах, мэдэх, судлах ёстой хэмээх сургаалийн үр дүн билээ.

(өдрийн сонин 2005-03-14 064)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button