Холч морьд Азийн наадамд оролцоно

Уралдаанд оролцох морьдыг Монгол улсын тод манлай уяач Д.Даваахүүгийн Манлай уяач гал дээр бүртгэж байгаа ажээ.
Тэсвэртэй холч холч морьдын уралдаанд оролцож замаа гүйцээсэн бүх морьдыг шагнах бөгөөд эхний байр эзэлсэн моринд Алтан морь өргөмжлөл, алтан медаль, хоёр, гуравдугаар байр эзэлсэн морьдод мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал шагнах юм байна.
Энэ удаагийн тэмцээн нь 2006 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Катарын Доха хотод болох Азийн спортын наадмын тэсвэртэй холч морьдын 120 км-ын зайн уралдаанд оролцох монгол морьдыг шалгаруулах урьдчилсан тэмцээний эхлэл нь болох юм. Цаашид сар бүр ийм уралдааныг зохион байгуулж, ирэх наймдугаар сард эцсийн шалгаруулалтыг хийнэ гэж Монголын Үндэсний Морин уралдааны Холбооны ерөнхийлөгч Д.Даваа хэллээ.
Г.ЭНХ
(өдрийн сонин 2005-03-14 064)