МАХН их хуралдаа бэлтгэх ажлын хэсэг байгуулжээ.

АЭ-ийн урьдчилсан мэдээлж байснаар МАХН-ын Бага хурлын гуравдугаар сарын 26-ны бямба гаригт товлон хийлгэхээр болжээ. Үүнээс гурав хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ намууд тодруулж эхлэх учиртай. Харин дөрөвдүгээр сарын 2-ны бямба гаригт нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорсон байх ёстой. Хуанлийн энэ өдрийг Удирдах зөвлөлийн гишүүд товложээ.
Энэ хуралд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр оролцоогүй гэнэ. Тэрээр Москва руу Элчин сайдын ажлаа гүйцэтгэхээр явсан юм байна. Генсекийн эзгүйд Удирдах зөвлөлийн гишүүд олигтой асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн ч зүйлгүй, түүний саналыг утсаар авсны дагуу Бага хурлын товоо ийн тогтоосон гэнэ. Нэгэнт генсек эзгүй тул МАХН дотор байгуулагдсан жигүүрийн тухай лавхан ярилцаж чадаагүй, энэ асуудлыг ерөнхий нарийн бичгийн даргад хариуцуулсан болохоор Удирдах зөвлөлийн бусад гишүүн ярихаас цэрвээд байсан бололтой. С.Баярыг ирсний дараа жигүүрийн талаар хэлэлцэж шийдье гэж түр хойшлуулсан байна.
Гуравдугаар сарын 26-нд хуралдах Бага хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна. МАХН-ын их хурлыг товыг тогтоох, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаар голчлон ярилцах ажээ. Үүний тулд намын их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, уг ажлын хэсгийг намын дарга Н.Энхбаяр ахлах шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан байна. Их хурлаар намын даргыг өөрчлөх асуудлыг ч ярилцаж болзошгүй аж.

Б. Марал.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button