Инфо сонин засгийн газарт хандлаа

Тус сонин 2005 онд Хариуцлагатай сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих жилийн ажил зарлан бодит ажлуудыг хэрэгжүүлэх саналыг гаргаж байгаа бөгөөд энэ чиглэлд санаа бодлоо нэгтгэн хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн буюу мэргэжлийн байгууллагуудад уриалж байгаа юм.
Жилийн ажлын хүрээнд төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар тус сонин өөрийн саналыг гаргасан бөгөөд хоосон уриа лоозон хөөлгүй бодлогын болоод зохион байгуулалтын шинжтэй чухал ажлуудыг хэрэгжүүлж чадвал чөлөөт хэвлэл мэдээлэл, цаашлаад нээлттэй нийгмийн хөгжилд онцгой нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч өнөөгийн сэтгүүл зүйн хөгжлийн талаар ярилцах Хэвлэлийн бага хурлыг 3-р сарын 15-нд Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулна. Хуралд Оюунтүлхүүр сан, Инфо сонины удирдлага, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд оролцоно.
Инфо сонин нь Оюунтүлхүүр сангаас Хариуцлагатай сэтгүүл зүй ба Иргэний нийгэм төслийн хүрээнд долоо хоног тутам 16 нүүрээр хэвлэгдэн гардаг, бүх төрлийн амьдралд хэрэгтэй мэдээллийг багтаасан чөлөөт хэвлэл бөгөөд энэ долоо хоногт 100 дахь дугаараа хэвлэн гаргаж байна.
/Olloo.mn/