Иргэдээ гадаадад ажиллуулахын тулд бүхнийг ном ёсоор хийнэ.

-Таны зорьсон ажил бүтэмжтэй юу?
-Энэ удаа Монголын талаарх хандлагыг өөрчлөхөөр Сөүлд ажиллана. Үүний дунд ирэх сарын 28-наас тавдугаар сарын 4-ний хооронд Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар болсон. Энэ бол том сурталчилгаа. Бид 40 мянган иргэнээ Солонгост ажиллуулья гээд шууд давшлаад байх нь тийм ч оновчтой хувилбар биш. Эхлээд тэдний сэтгэгдлийг зөөллөж, өөрчилж дараа нь хөдөлмөр эрхлэлтийн тухай ярина. Сөүл хотын нэгдүгээр орлогч дарга Вон Си Хо хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар нь дэмжинэ гэсэн ерөнхий хариулт өгсөн. Сөүлд хөдөлмөр эрхлэж буй монголчуудын ажил байдалтай танилцсан.
Монголчуудын амьдардаг хорооллоор орсон. Түүнийгээ Монгол таун гэдэг юм билээ. Анод банкны салбар, буухиа шуудан, дэлгүүр, зоогийн газар, караоке, сонины худалдаа гээд бүхий л үйлчилгээ төвлөрсөн арван давхар байшинг монголчууд түрээсэлж худалдаа, үйлчилгээ явуулдаг юм байна. Нэг кг мах зургаан мянган вон бол мөн хэмжээний нарийн боов таван мянган вон байх жишээтэй. Олзуурхууштай нэг зүйл бол Сөүлд монгол хүүхэд сурдаг Улаанбаатарын дунд сургууль сургалт явуулж байсан. Одоогоор нэгээс наймдугаар ангийн 36 сурагчтай монгол багштай. Солонгос, Англи хэл, компьютерийн хичээл түлхүү заадаг, маш бага талбөр авдаг гэсэн.
Албан бус мэдээгээр манай улсын 20 мянган иргэн Солонгост хөдөлмөр эрхэлдэг гэсэн. Энэ тоог УИХ-ын сонгуулиар сэтгэвэл хоёр тойрог гэсэн үг. Хоёр тойргийн иргэд маань хүүхдээ алийн болгон гэртээ түгжих, эсвэл сургуульгүй, тоглоомын газраар хэсүүчлүүлэх юм бэ. Тэд хүүхдээ солонгос сургуульд явуулахаар баривчлагдах гээд байдаг гэсэн. Тиймээс монгол дунд сургуультай болсон. Энэ бол нэг алхам. Ирэх сарын сүүлчээр Сөүлд болох соёлын өдрүүдийн үеэр монгол сургууль албан ёсоор нээлтээ хийнэ.
-Солонгост ажиллах хүмүүс хэлний шалгалт өгнө гэсэн яриа хэр ортой вэ?
-Одоогоор гадаадад хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүсийн талаар судалгаа авч байгаа. Нас, хүйс, мэргэжил, хэлний шалгуур тавиагүй. Бид хууль, журам дүрмийнх нь хүрээнд иргэдээ гадаадад ажиллуулахын тул бүхнийг ном ёсоор нь хийнэ.
Сөүлийн ойролцоо Намьянжуд ажиллахаар явсан 15 хүнээ эргэж очсон. Тэд очоод 14 хонож байгаа гэхэд боломжийн л ажиллаж амьдарч байна лээ. Голдуу урлагийнхан явсан. Эднийг ч гэсэн соёлын өдрүүдийн урлагийн арга хэмжээнд оролцуулж хүч нэмнэ.
-Монголын соёлын өдрүүд Сөүл хотынхны анхаарлыг татаж чадах уу?
-Солонгосууд манайхныг их сонирхдог юм билээ. Сөүл хотын захиргаа энэ ажлыг дэмжиж нааштай хандаж байгаа. Соёлын өдрүүдэд монголоос 65 хүн оролцоно. Энэ бүрэлдэхүүнд соёл урлагийнхан, бизнесмэнүүд, сэтгүүлчид гээд олон мэргэжлийн хүмүүс багтсан. Сөүлийн томоохон задгай талбай дээр фестиваль хийнэ. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, уран зураг,фотор зургийн үзэсгэлэн, худалдаа гаргана. Мөн монгол киноны өдрүүд, бизнес эрхлэгчдийн уулзалт болно. Энэ уулзалтын дүнд Солонгосын бизнесмэнүүд манай зах зээлийг сонирхож хөрөнгө оруулах байх гэж найдаж байгаа.
Манай хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 10 жил болж байна. Тиймээс энэ арга хэмжээнд өргөн, олныг хамруулж, Монголыг сурталчилна. Монголчуудын ажилладаг газрын эзэд энэ арга хэмжээг сонирхож ирэх нь лавтай. Тэгээд монголчууд юу чаддагийг үзэг. Соёлын өдрүүдийн дараа монголчуудын талаарх тэдний ойлголт, төсөөлөл өөрчлөгдөнө гэж үзээд бид энэ ажилд гол хүчээ хаяж байгаа. энэ арга хэмжээ Солонгост хөдөлмөр эрхлүүлэх ажлыг нааштайгаар шийдүүлэхэд дөхөм болно гэж бид үзэж байгаа.
-Нийслэлийн 40 мянган иргэнийг ирэх дөрвөн жилд гадаадад явуулж ажиллуулна гэсэн амлалт орон нутгийн сонгуульд ялалт авчрахад багагүй нөлөөлсөн. Энэ ажлаа хэр амжуулж байна вэ?
-Соёлын өдрүүд, Солонгост айлчлахын цаад утга нь мэдээж дээрх ажлыг бүтээх гэж буйн нэг оролдлого. Соёлын өдрүүдийн дараа Сөүл хотын дарга манай улсад айлчилна. Энэ үеэр Солонгост ажиллах иргэдийнй талаар нааштай хариу сонсох байх. Бид харилцан дүрэм, журам, хууль тогтоомжийг судалж байна. Энэ бол нэг сарын дотор бүтэх ажил биш.
-Тэнд ажиллаж байгаа монголчуудад дутагдаж байгаа зүйл анзаарагдав уу?
-Тэнд эмч ажиллуулбал зүгээр юм уу гэж бодсон. Намайг иргэдийнхээ ажил амьдралтай танилцаж явах үед нэг монгол эмэгтэй төрөх гээд сандралдаж байсан. Тэгээд нэгэн хувийн эмнэлэг зардлынх нь 70 хувийг хөнгөлж, хүүхдийг нь эх барьж авлаа хэмээн надад эргэж мэдэгдсэн. Эндээс жишээ авахад тэнд ажиллаж байгаа монголчуудад наад захын үзлэг хийж, эмчилгээ хийчихээр эмч хэрэгтэй байна. Мөн хуулийн зөвлөх хэрэгтэй юм шиг санагдсан.

Д. Мягмар.

/2005.03.14, Зууны мэдээ /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button