Европт гаалийн татваргүй экспорт хийх боломжийг амлав

Уулзалтаар хоёр тал Монгол улс ЕХ-ны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, энэ зах зээлийг Монголын зкспортод илүү нээлттэй, эсрэг болгох зэрэг олон асуудлаар санал солилцсон байна. С.Батболд сайд Монгол улсын экспортыг ЕХ-ны зах зээлд гаалийн татваргүи оруулах хөнгөлөлт олгохыг хүсэлт болгосон аж. Ноён М.П.Карл ЕХ-ны хөнгөлөлтөд хамрагдах болзол, шаардлагыг хангах талаар Монголын Засгийн газар чармайн ажиллаж, холбогдох олон улсын гэрээ, конвенциудыг баталсныг сайшаагаад Монгол улсын худалдаа, экспортыг дэмжих бодлогын хүрээнд экспортын бараа бүтээгдэхүүнийг энэ оны долдугаар сарын 1-нээс олгохоор нааштай шийдвэрлэх байр суурьтайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ нь ЕХ-ны зах зээлийг Монголын экспортлогчдод нээлттэй болгож, экспортын зах зээлийн газар зүйн чиглэлийг өргөжүүлэх боломж олгож байгаа аж.
Манай улс ЕХ-ны худалдааны хөнгөлөлтийг 1991 оноос эдэлж байгаа бөгөөд уг хөнгөлөлтөөр экспортын барааны татварыг 20 хувиар бууруулжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас мөрдөж эх лэх худалдааны хөнгөлөлтийн шинэ журмын дагуу ЕХ хөгжиж буй зарим оронд гаалийн татвараас чөлөөлөх GJP+ хэмээх хөнгөлөлт олгох аж. Уг асуудал нааштайгаар шийдэгдвэл манай улс ирэх долдугаар сараас экспортынхоо ихэнхийг Европын зах зээлд гаалийн татваргүйгээр гаргах юм байна.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-03-15 065)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button