Гар утаснаасаа интернэтэд холбогдох боломжтой боллоо

Ийм боломжийг GPRS, ММS хэмээх шинэ үйлчилгээ олгож байгаа юм. Тус компанийхан өчигдөр сэтгүүлчдэд эдгээр үйлчилгээгээ танилцуулав. ММS гэдэг нь олон төрлийн мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг бөгөөд богино мессеж, хар цагаан зурагнуудыг баяжуулж, өнгөт зураг, утасны камераар авсан зураг, хөдөлгөөнт дүрс, олон өнгөөр дуугардаг ая зэргийг бусдад илгээх, хүлээн авах боломжтой ажээ.
2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн гар утаснууд GPRS, ММS функцтэй байдаг аж, Харин Азийн зарим оронд үйлдвэрлэсэн хямд утаснууд ийм функцгуй байх нь бий гэж Мобикомын мэргэжилтэн тайлбарлав. Хэрэв таны утсанд ийм функц байхгүй бол Мобикомын үйлчилгээний төвүүдэд очиж ийм тохиргоо хийлгэж болно. Тохиргоо хийхэд үнэ төлбөргүй юм байна. Нэг ММS үйлчилгээ явуулахад хагас нэгж зарцуулагдах аж. Илүү тодорхой мэдээллүүдийг Мобикомын лавлах утаснаас авч болох юм байна. Хэвлэлийн хурлын үсэр гар утасны үйлчилгээний үнэ тариф хямдруулах тухай яриа хэр үндэслэлтэйг тус компанийн маркетингийн албаны дарга Г.Уранчимэгээс тодруулахад
-Бид аль болох өртөг зардлаа бууруулж үйлчилгээнийхээ үнэ тарифыг буулгахыг хичээх болно. Мэдээлэл харилцаа холбооны технологийн газраас үнэ тарифыг буулгах боломжтой гэсэн мэдэгдэл хийсэн. Бид бизнесийн үндсэн зарчмаа баримтална. Үнэ тарифыг төрөөс зохицуулах ёсгүй гэсэн юм. Эднийх мобимедиа үйлчилгээ нэвтрүүлээд удаагүй байгаа аж. Хэрэглэгч гар утсан дээрээсээ сүүлийн үеийн богино мэдээлэл үздэг уг үйлчилгээ нь 2000 гаруй хэрэглэгчтэй болсон юм байна

Б. БАГУУЛАА
(өдрийн сонин 2005-03-15 065)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button