Төмөр замын Вант улсын халаа сэлгээ

Энэ хурлаар зургаан орлогчийг томилсон бөгөөд уг асуудалтай холбоотой дуулиан шуугиан тасрахгүй байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүг дуудаж уулзаад Ийм ийм албан тушаалд МАХН-ын энэ энэ хүнийг тавь. Энэ бол намын даалгавар гэж үүрэгдсэн гэнэ. Үүнд эгдүүцсэн сайд Чи намайг дуудаад, үүрэг өгөөд байх хэн юм бэ гэж сөргөлдсөн сурагтай. Хариуд нь С.Баяр түүнийг дуудах, үүрэг өгөх эрхтэй гэдгээ хэлээд Хэрвээ энэ үүргийг биелүүлэхгүй бол 61-ийн бүлгээс гарч, сайдаа өг гэж тулгасан гэх. Энэ уулзалтыг Г.Батхүү сайд Би хэзээ ч тэр С.Баяртай уулзаагүй. Тиим яриа болоогүй гэж үгүйсгэж байв. Зарим эх сурвалж ийм уулзалт болсон гэж баталж байна. Хэрвээ ийм уулзалт үнэхээр болсон бол Нэгдсэн бүлэг, 61-ийн бүлэг гээч нь зөвхөн өнгөлөн далдлалт аж. Нөгөө талаар хоёр гол хүчин хамтарч Засгийн эрхийг барьж буй гэх боловч МАХН-ын дангаар төр барьж байгаа нь илт болжээ. Түүнчлэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга гэх болсон нь үүнийг гэрчлэх мэт.

Харин дээрх зургаан орлогч захирлын албан тушаалд МАХН-аас хоёр, нам буе дөрвөн хүн томилогдсон гэж албаны эх сурвалж өгүүлж байна. УБТЗ-ын даргыг Р.Рааш (УИХ-ын гишүүн) олон жил хийсэн бол энэ жилээс орос даргатаи болоод байгаа. Харин нэгдүгээр орлогчоор Л.Пүрэвбаатар томилогдсон. Ер нь төмөр замын вант улс дарга болон нэгдүгээр орлогчоо хоёр талаас тохиролцож байж гурав, гурван жилээр томилдог аж. Харин зургаан орлогчийг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурлаар хэлэлцэж томилдог аж. Саяхан хуралдсан хурлаар хоёр талаас нэлээд хүн санал болгосон гэнэ. Удтал хэлэлцсэний эцэст Ерөнхий инженерээр Г.Сэрээнэндоржийг томилсон байна. Өмнө нь уг албан тушаалд Л.Болд байсан.
Нийгмийн болон боловсон хүчний асуудал хариуцсан орлогч захирлаар урьд нь Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч байсан В.Отгондэмбэрэлийг, Ачаа тээвэр хариуцсан орлогчоор Ё.Батсайханыг томилжээ. Мөн Зам хариуцсан орлогчоор Н.Сүрэнжав, Хөдлөх бүрэлдэхүүн (вагон, зүтгүүр, машин хамаарна) хариуцсан орлогчоор Ё.Сүхээ томилогдсон байна. УИХ-ын гишүүн асан О.Сүрэн Галт тэрэгний аюулгүй байдлыг хариуцсан орлогчоор томилогджээ. Дээрх зургаан орлогчийн албан тушаалаас хоёр нь цоо шинэ нэр томъёо аж. Гадаад харилцаа эрхэлсэн орлогч, санхүү, эдийн засаг эрхэлсэн орлогч гэсэн өмнөх нэр томъёог үгүй болгож, шинээр Нийгмийн болон боловеон хүчин хариуцеан, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцеан орлогчийг бий болгожээ.

Б.ТУГ
(өдрийн сонин 2005-03-15 065)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button