Элчин сайд асан С.Баяр Ерөнхийлөгчид ажлаа тайлагнав

Тэрээр дипломат ажил үүрэг нь дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгчид ажлын дунгээ танилцуулав.
Элчин сайд асан С. Баяр энэ хугацаанд ОХУ, Монгол Улсын хоёр талын харилцаа хамтын ажиллагаа бух л чиглэлд гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцаа бэхжсэн, худалдаа, эдийн засгийн харилцааны хүрээнд шийдээгүй томоохон олон асуудал нэгтийш болж, зарим нь шийдэгдэх шатандаа орсон он жилүүд байсныг тэмдэглэв. Монгол, Оросын харилцаа 2000 онд хоёр улсын Ерөнхийлөгч нарын гарын үсэг зурсан Улаанбаатарын Тунхаглалын үзэл санааны дагуу идэвхтэй хөгжиж ирснийг мэн онцлов.

Үүний зэрэгцээ Элчин сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд анхаарах зарим асуудал байгааг дурдав. Тухайлбал, Монголоос Оросын зах зээлд нийлүүлж ирсэн уламжлалт бараа, бүтээгдэхүүний хангалт, худалдааг сэргээн нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа тооцсон үр дүнд хүрч чадаагүй ажээ.

Ерөнхийлөгч Н.Багабанди Элчин сайд аснаас хоёр талын эдийн засаг, худалдааны зарим асуудал болон ОХУ-д Монгол оюутнуудыг суралцуулах чиглэлд тодорхой ямар бодлого баримталж ирснийг тодруулан асуужхарилцан ярилцлаа. Мэн ОХУ манай улсын гадаад бодлогод тэргүүлэх харилцаатай орны хувьд ажлын хийдэл гаргахгүйн үүднээс хөрш тус оронд суух дараагийн Элчин сайдыг цаг алдалгүй томилох, хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааныг даруй хийж, Улаанбаатарын Тунхаглалын хэрэгжилтийг тооцон гаргах үүргийг Гадаад хэргийн яаманд өгсөн талаар Монгол Улсын Ерөнхиилөгчиин эл мэдээллийн албанаас манайд мэдээлэв.

(өдрийн сонин 2005-03-15 065)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button