Тэрбумтанууд хэдээр нэмэгдэв?

Тэрбумтнуудын хөрөнгө 1,4-ээс 2,2 тэрбум болтлоо өссөн байна. Харин цэвэр орлого нь 2,9-3,2 тэрбум хүртэл нэмэгджээ. Тэрбумтнууд маань яаж хөрөнгөө арвижуулж байна гэж та асуух байх.
Дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө таатай байсны ачаар тэдний наймаа арилжаа амжилттай явагдаж байсан. Түүнээс гадна дэлхийн хөрөнгийн бирж дээр арилжиж буй барааны үнэ тогтвортой байж, ам. долларын ханш, өргөн хэрэглээний бараа болон хөдлөшгүй хөрөнгийн унэ унасан зэрэг нь нөлөөлсөн. Гэх.дээ энэ бүтэн урьд өмнө нь болсон зүйл. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн
Стэнфордын их сургуулийн хоёр аспирант мэдээллийн технологийн нэгэн төслийг боловсруулж тэр нь яваандаа дэлхийн хэмжээний корпораци болсныг санацгаая. Туе корпорацийн хөрөнгө 49 тэрбум ам.доллараар үнэлэгдэж тэд тэрбумтан болсон.
Гурван жилийн өмнө дэлхийн эдийн засгийн байдал муудсанаас 249 тэрбумтны хөрөнгө уналтад орж 89 нь баячуудын жагсаалтаас бур хасагдсан. Тэр үед алан хядах ажиллагаа өсч, эдийн засгийн байдал муудсанаас тэдний орлого багассан хэмээн Форбс сэтгүүлд бичсэн. Гэтэл түүнээс жилийн дараа уг жагсаалтад ордог тэргүүн баячуудын тоо 67-гоор багассан. Энэ жилийн тэргуүн баячуудын жагсаалтад 131 хүн орсон юм. Хамгийн сонирхолтой нь янз бүрийн орон болон салбарг үйл ажиллагаа явуулдаг хүмүүс оржээ. Долларын ханш унаснаар Америкт амьдардаггүй тэрбумтнууд хөрөнгөө арвижуулсан. Жишээ нь, эд хөрөнгө нь еврогоор үнэлэгддэг баячууд сүүлийн хоёр жилд юу ч хийх шаардлагагүй байсан. Тэдний хөрөнгө 20 хувиар нэмэгдсэн нь долларын ханшийн уналттай холбоотой.
Энэ жилийн тэргүүн баячуудын жагсаалтад шинээр 69 хүн бичигдсэнээр АНУ 341 тэрбумтантай боллоо.
Одоогоос таван жилийн өмнө тэргүүн баячуудын жагсаалтад орсон хүмүүс нь интернэт, шинэ технологийн салбарт үйл ажиллагаа явуулсан юм. Харин сүүлийн хоёр жилд тэрбумтнаар тодорсон хүмүүсийн 27 нь санхүү, 16 нь хөдлөшгүй хөрөнгө, хоёр нь бооцоот тоглоомны бизнес эрхэлдэг. Түүхийн эдийн эрэлг хэрэгцээ ялангуяаХятадад нэлээд өссөн нь Казахстан болон Украйнд шинэ баячууд төрүүлэхэд нөлөөлсөн юм. Энэ нь түүхий эдийн наймаа эрхэлдэг хүмүүс бүгд хөрөнгөө арвижуулсан гэсэн үг биш. Орост гэхэд сүүлийн үед нэлээд бэрхшээлтэй тулгараад буй ЮКОС компанитай ажил төрлийн холбоотой компаниудын хөрөнгө арвижаагүй. Энэжил гэхэд М.Ходорковскийн хөрөнгө 12,8 хувиар хорогдсон. Түүнтэй хамтран ажилладаг таван хүн тэргүүн баячуудын жагсаалтаас хасагдсан билээ. Энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтыг дахин Билл Гейтс тэргүүлсэн ч Майкрософт компанийн хувьцааны ханш сүүлийн үед өсөхгүй байгаа. Байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол тэр ирэх жил уг жагсаалтын нэгдүгээрт орж чадахгүй л болов уу.

Форбс
(өдрийн сонин 2005-03-15 065)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button