Томчууд чоно агнахын тулд 1000-1800 доллараар ангийн буу худалдаж авдаг.

Энэ дайнд манай орны 300 гаруй сумын анчид буу шийдмээ агсан нэгэн зэрэг мөрддөг юм. Цайзын хөндий буун дуугаар цочирдсон, цагаан цас, улаан цусаар будагдсан чонын эсрэг их дайн болж байна. Энэ дайны цар хүрээ жилээс жилд нэмэгдэх болсон нь зах зээлийн давалгаа чоныг дайрсан хэрэг. Хуучин цагт нэг чоно алсан хүнийг нэг хониор шагнадаг байв. Одоо цагт бүтэн чоно 50 мянган төгрөгний үнэтэй болж, бараг хэд хэдэн хоньтой тэнцэхээр болжээ. Бүтэн чоно гэж хэлсний учир юу вэ? Хагас чоно байдаг хэрэг үү. Хагас бүү хэл, задалсан чоно байна. Чоно задалж зарна гэсэн зарлал хааяагүй үзэгдэх болж ходоод нь арван мянга, бөөр нь таван мянга, элэг, уушиг, зүрх, шагай, арьс, мах тус бүрдээ үнэлэгдээд тал газрын чоно зах зээлийн хэрглээ болсоор удлаа. Чоноос амьсгааг нь л авч чадахгүй юм гэсэн яриа газар авч, ходоодыг нь идсэн хүний ходоод чонынх шиг болно, шагайг нь өвөртөлж яваа хүнээс гай барцад хулжина, арьсыг нь гэртээ өлгөвөл азанд сайн тэд чухал хэлийг нь идсэн хүн хэлэмгий болно гэх нь холгүй байна. Чонын мах бүхэлдээ уушигны сүрьеэг анагаах эм болж, чоно өөрөө оточ манал болон хувирав. Сүүлийн үед хүмүүс чонын шинэхэн цус ууж эхэллээ. Чонын засааг идсэн хүн ийм тийм боллоо гэсэн яриа хараахан гараагүй байна. Арай ч монгол хүн ийм араншинтай баймааргүйсэн. Сүсэг бишрэл чөлөөтэй болохын сацуу хүмүүсийн аливаад сүржигнэх нь түймэр мэт аслаа. Энэ сүржигнэл мөн л чоныг дайрав. Түүний хийморь лундаа өөрийг нь үхэлд дуудах боллоо. Чоно алах нь бүү хэл, чоно харсан хүний хийморь сэргэдэг гэсэн хуучны яриа яагаад ч юм гэнэт өнөөгийн л томчууд дээдсийг өдөөх болж, хэн олон чоно алснаараа том гэдгээ харуулдаг нэгэн ёсны аагархал, омгорхлын өрсөлдөөн эхлэв. Хуучин цагт төв хорооны хэдэн томчууд, цэргийн зарим генерал л чонын ав хийдэг байлаа. Тэгвэл одоо хэн чадалтай нь хийх болов. Чадалтай нь гэж чухам хэнийг хэлээд байгаа юм бэ? Саяхан ганзагачин, өнөөдрийн компанийн эзэн гэгч үзэж том шинэхэн баячууд, улс төрч гэж биеэ хөөрөгдсөн УИХ-ын эрхэм гишүүд, ер нь л УАЗ-469 машинтай, сайн буутай, саваагүй эрчүүд юм. Энэ нь чонын эсрэг дайнд оролцогчдын цар хүрээг улам бүр өргөтгөж байна. Энд тэндхийн холбооноос төр засгийн томчуудыг оролцуулсан чонын ав зохион байгууллаа гэж сонсогдоно. Бас сум, багийн засаг дарга нар болон бас бус хүмүүс өөрийн ажлыг бүтээхдээ дарга нарыг чонын аваар зугаацуулдаг болсон байна. Чонын үхэл дээдэст ая тал засах хэрэгсэл болов бололтой. Үүгээрээ чоно улс төр, бизнесийн лоббид оролцож байгаа юм. Улс төрийнхөн 1000-1800 ам. доллараар ангийн буу авах болжээ. Тэд хоорондоо тэр тийм буутай, би ийм буутай гэж гайхуулан ярьцгааж болжээ. Тэд амь залгуулах амьдралын асуудлыг нааштай түргэн шийдэж чадахгүй хэрнээ амь таслах бууны асуудлыг үнэ хайрлахгүй шийдэж чадаж байна. Пүүсийн эзэд чоно алчихаад зугаагаа гаргаад зогссонгүй, түүнийг хоёрдогч түүхий эд болгон Хятад руу ачихыг санаархаж байна. Муухай шунаг сэтгэл шүү. Гэхдээ тэднийг чоно нэг сайн чадсан удаа бий. Энэ тухай өгүүлье. Дорнод аймгийн нэгэн компани чонын арьстай махыг нэг бүрийг нь 800 юаниар нийлүүлэхээр Хятадтай гэрээ хийжээ. Ингээд эхний ээлжинд Дорнодын их талд давхиж явсан 100 чоныг хиаруулжээ. Ингээд нөгөөдөхөө хил гаргах гэтэл Хятад түнш нь гэнэт луу унжжээ. Гэтэл хоёр сая орчим төгрөгийн зардлаар бэлтгэсэн 100 чоноо яах билээ. Зардлаа нөхөхийн тулд дотооддоо зарж эхлэв. Ингээд 60 чоноо чүү ай зарахчаан болж, сая төгрөгөөр цэвэр шатжээ.

/2005.03.81-р суваг/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button