Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох билээ

Сонгуульд улсын төсвөөс 636 сая төгрөг зарцуулах, үүний 136 саяыг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах нь тодорхой болсон. Тэгэхдээ 636 сая төгрөгний 36 саяыг нь дахин сонгууль явуулах тохиолдол гарвал зарцуулахаар төлөвлөсөн юм билээ.
Хэдийгээр ийм шийдвэр гарсан ч сонгуулийн товыг албан ёсоор зарлаагүй байгаа. Тиим учраас сурталчилгаа хийхгүй байгаа шүү дээ. Санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө товыг зарлах ёстой. Тиим болохоор сонгуулийн товыг энэ сарын 23-наас хэтрүүлэлгүй зарлах учиртай. Ингээд сонгуулийн хэсгийг мэн сарын 28-наас өмнө сум, дүүргийн ИТХ-ны тэргүүлэгчид байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана. Онцгой тохиолдлын улмаас сонгуулийн хэсгийг нэмж байгуулах, шилжүүлэн байршуулж болох боловч энэ ажлыг санал хураахаас таваас доошгүй хоногийн өмнө эцэслэн шийдвэрлэсэн байхаар хуульд заасан бий. Энэ нь тавдугаар сарын 17-ноос өмнө гэсэн үг.

Харин сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог санал хураахаас 50 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 2-ноос наана СЕХ байгуулж нийтэд зарлах учиртай. Нутаг дэвсгэрийн хороо нь салбар хороогоо санал хураахаас 45 хоногийн, хэсгийн хороог 40 хоногийн өмнө байгуулна.

Аливаа сонгуулийн эхэнд олон түмний хүсэн хүлээж байдаг зүйл нь нэр дэвшүүлэх ажил байдаг. Хэн нэрээ дэвшүүлж байгаа нь тэдэнд хамгийн сонин.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгуулийн товыг зарласнаас тав хоногийн дараа эхлүүлдэг. Тодруулбал энэ сарын 28-наас эхэлнэ. Энэ ажил тав хоног үргэлжилнэ. Нэр дэвшигчдийг сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор (дөрөвдүгээр сарын 5-наас өмнө) бүртгэж үнэмлэх олгодог. Тэгээд дөрөвдүгээр сарын 8-наас өмнө нийтэд мэдээлнэ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг бэлэн болгох ажил санал хураахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эхлэх ёстой. Хамгий түрүүнд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар энэ жагсаалтыг үйлдэж хэсгийнхээ хороонд өгнө. Үүн дээр үндэслэн сонгуулийн хэсгийн хороод сонгогчдынхоо нэрсийг дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө бэлэн болгоно. Тэгээд уг нэрсийг санал хураахаас 15-аас доошгүй хоногийн өмнө олны өмнө ил болгож түүнтэй чөлөөтэй танилцах боломж олгоно. Тэгэхдээ эмнэлэг, амралт сувиллын газарт бол долоо хоногийн өмнө буюу тавдугаар сарын 15-наас наана ийм боломж олгох ёстой.

Сонгуульд УИХ-д суудалтай намууд дангаараа болон хамтарч нэр дэвшүүлэн оролцож болно. Тэд хэрэв нэр дэвшигчээ татан гаргахаар шийдвэрлэвэл энэ тухайгаа санал хураахаас 21 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1 -нээс наана СЕХ-нд мэдэгдэх учиртай. Хэрэв хуулийн энэ заалтыг зөрчвөл татан авсан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй болно.
Нэр дэвшигчээ татсан юм уу нас барсан тохиолдолд санап хураахаас 18 хоногийн өмнө нөхөн нэр дэвшүүлж болдог. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 4-нөөс өмнө гэсэн үг. Санал хураах хүртэл долоо хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, түүнии дүнг нийтлэхийг хуулиар хориглосон байдаг. Харин сонгуулийн сурталчилгааг санал хураахаас 24 цагийн өмнө буюу тавдугаар сарын 21-ний 00 цагаас хойш хийж болохгүй.

Санал хураалтын дүнг тавдугаар сарын 27-ны дотор СЕХ-нд мэдээлэх ёстой. Нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор СЕХ-ны дарга УИХ-д өргэн мэдүүлнэ. Тэгэхлээр Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний нэр зургадугаар сарын 22-ноос наана албан ёсоор тодорхой болох нь ээ.

Хэн хэний нэр дэвших гэж байгаа бол? Энэ тухай яриа эрт эхэлсэн. Юуны урьд МАХН Н.Энхбаярыгаа сойх магадлал тун өндэр байгаа. Түүний талаархи элдэв яриа нэмэгдсэн нь ч үүнтэй уялдаатай. Н.Энхбаяр одоо Дорнодод яваа. Энэ нь мэдээж Ерөнхийлөгчийн сонгуультай, түүнд нэр дэвшихээр зэхэж буйтай нь холбоотой. Хэдхэн хоногийн өмнө Ховдод очоод ирсэн. Энэ хүний талаар үнэн худал нь үл мэдэгдэх үг хэл гарсаар, тэр нь зарим нэг үр дүнд хүрч байгаа гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, Энхбаярын рейтинг нэлээд доошилж буй гэдэг. Хөдөө орон нутгаар ойр ойрхон яваад байгаа нь нэг талаар сурталчилгаа, нөгөө талаар тандалт ч байж мэднэ. Ах нам ч хашир л даа. Энэ суудлыг авах л ёстой болохоос хэн түүн дээр суух нь хамаагүй гэж үзвэл нэр хүнд нь доошлоод байгаа гэх Энхбаярын ард нөөц хүн бий. Тэр нь Ч.Улаан гэсэн яриа байгаа. Зарим нэг хүний ярих нь хаанаас ч юм бэ явуулсан судалгаагаар Н.Энхбаяр М.Энхсайханаас доогуур үзүүлэлттэй байгаа гэнэ. Энэ үнэн бол Ч.Улаан үзэлцэж мэднэ.Тэгэхдээ судалгаа гээч ньхаа нэгтээгээс нисгэсэн бор шувуу байхыг үгүйсгэх аргагүй. Түүнээс гадна Ч.Улааныг намын дарга болгох зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн далимд нэр хундийг нь өргөх ажил явуулж байна гэсэн таамаглал ч бий.

АН-аас нэр дэвшиж магадгүй гэх хүмүүсийн дотор М.Энхсайханы нэр хамгийн тод сонсогдох болов. Р. Гончигдоржийг нэрээ дэвшүүлэх гэж АН-ын эрх мэдлийг булаалаа гэж хардаад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ олон тумэнд ил шууд хэлснээс нь хойш ч намын даалгавраар гээд Ерөнхийлөгчийн сонгуульлд өрсөлдөж мэднэ хэмээн болгоомжлоод байсан. Энэ хүний нэр бүдгэрч байх шиг байна. Тэрбээр ямар ч байсан намын даргынхаа суудал дээр үлдэх юм шиг байна. Хэрэв Н.Энхбаяр Ерөнхийлөгч болчихвол түүнийг УИХ-ын даргын сэнтийд залрах горьдлоготой гэж үздэг. Ж.Наранцацралтын нэр бүдэгхэн дуулдаж байсан. Гэвч тэр М.Энхсайхантай арцалдахгүй биз дээ. Эх орон намын дарга Б.Эрдэнэбат ч бас ийм бодолтой байж мэднэ.

ИЗ-БНН эмэгтэй хүний нэр дэвшүүлж үлгэр үзүүлэх чимээ дуулдаад байх болов. Тэр нь Д.Мөнхөө бололтой. Гэхдээ энэ хүн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа эмэгтэй хүнд итгэл үзүүлж шийдвэр гаргах төвшинд тэднийг аваачих тухайд манай нийгэм бэлэн биш гэжүздэгээхэлжбайсан. Тиим бол аль нэг нам санал тавьсан ч өөрөө татгапзах биз. Эсвэл ер нь нэрээ дэвшүүлээд өөрийгөө туршилтын туулай болгож, нийгмийн сэтгэл зүй үнэхээр ямар байгааг тандах юм болов уу. Тэгж өөрийнхөө хэлснийг нотлох юм уу няцаах бодолтой байж мэдэх л юм.

БНН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн хүчний нэг. Дарга Б.Жаргалсайхан нь нэрээ дэвшүүлэхээс буцахгүй гэсэн аястай үг амнаасаа унагаад байдаг. Гэхдээ тиим ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй л болов уу. Ийм тохиолдолд нэрээ дэвшүүлэх нь илүүц байж ч болох. Далимдуулаад чансаагаа баримжаалаад авахад ч юу нь буруу байх билээ.

Р.ЖАРГАЛАНТ
(өнөөдөр 2005-03-15 061)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button