Тэрбум төгрөгийн хөрөнгийг 10 саяар авсан түүх

Энэ хүнийг эрх мэдэл, албан тушаал ашиглал буюу авилгын хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тус нэгдлээс өрх тусгаарлаж Монголросцветмет БҮК ХХК-ийг байгуулсантай холбоотой бололтой. Монголросцветмет нэгдлийн ерөнхий захиралд охин компани байгуулах бүрэн эрх байдаг юм байна. Гэхдээ дээрх нэр бүхий компани нь хувийн компани байсан боловч тус нэгдлээс тэрбум төгрөгийн хөрөнгө таслан авчээ. Монголросцветмет БҮК компанийг 10 сая төгрөгөөр буюу иргэн П.Ганболд 50, Б.Буджаргал таван хувь, ОХУ-ын иргэн В.И.Шмуневский 45 хувийн хөрөнгө оруулан 2001 оны есдүгээр сарын 1-нд байгуулж байжээ. Гэтэл тэд тус нэгдэлтэй 2002 оны есдүгээр сарын 1-нд ГП-1 гэрээ байгуулсан юм байна. Энэ компани байгуулагдахдаа Н.Уранчимэг гэдэг захиралтай байсан аж. Гэтэл тус ХХК-ийг Монголросцветмет нэгдэлтэй ГП-1 гэрээ байгуулахад В.И.Шмуневский гарын үсэг зурсан байх юм. Монгол-Оросын хамтарсан энэ нэгдлээс Монголросцветмет БҮК ХХК өрх тусгаарлах зөвшөөрөл хүссэн тухайд бол зөвлөлийн Монголын хэсгийн дарга, ТӨХ-ны дарга Л.Пүрэвдорж 2002 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 1а/1711 тоот албан бичгээр нэгдлийн захирал Бадамсүрэнд ГП-1 гэрээг байгуулахад Монголын оролцогчдын зүгээс зөвшөөрөх боломжтой гэж мэдэгджээ. Тэгвэл нэгдлийн Оросын талын оролцогч Зарубежцветмет нэгдлийн ерөнхий захирлын орлогч И.Я.Зориноос 2002 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 6/111102/27 тоот албан бичгээр Монголросцветмет нэгдэл болон Монголросцветмет БҮК-ийн хооронд байгуулсан ГП-1 гэрээг зөвшөөрөх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Гэхдээ эдгээр хариу нь эцсийн шийдвэр биш байжээ. Монголросцветмет нэгдлийн захирал Х.Бадамсүрэн ГП-1 гэрээ байгуулснаас дөрвөн сарын дараа буюу 2002 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Төрийн өмчийн хороогоор зөвшөөрүүлэхээр 159 тоот тушаал гаргажээ. Тэгэхээр эрх бүхий дээд байгууллагуудаас зөвшөөрөл авахаасаа өмнө аж ахуйн нэгжийг өрх тусгаарлах алхмыг хийсэн, улмаар захирлыг нь өөр хүн төлөөлсөн зэрэг учир битүүлэг зүйлс олон байна. Гэтэл Орос-Монголын хамтарсан Монголросцветмет нэгдлийн барилгын удирдах газрын суурин дээр үүссэн гэх Монголросцветмет БҮК ХХК нь гурван үүсгэн байгуулагчтай хувийн компани болон хувирсан байна. Түүнийг хувийн компани гэдгийг батлах бас нэгэн баримт энд байна. Тухайлбал, Монголросцветмет БҮК ХХК 2003 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хүсэлт гарган гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэсэн БУ-20-62/03 тоот тусгай зөвшөөрөл авчээ. Энэ зөвшөөрлөөрөө өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэхүү хувийн компани Монголросцветмет нэгдэлтэй ГП-1 гэрээ байгуулснаар тэрбум төгрөгийн хөрөнгө, барилга, объектыг шилжүүлэн аваад хоёр жил болжээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гариг хүртэл мэддэг хүн цөөн байсан биз. Харин ЦЕГ-ын УМБГ-аас Монголросцветмет нэгдлийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсноор нийтэд мэдээлэгдэж эхлэв. Х.Бадамсүрэнг тойрсон энэ шуугиан Монголросцветмет нэгдлээс Монголросцветмет БҮК ХХК дүрмийн сангийнхаа 10 сая төгрөгөөр дэнчин тавьж тэрбум төгрөгийн хөрөнгө авсан тухай түүхийг өөрийн эрхгүй сөхөхөд хүргэлээ.

Төрийн өмчийн компаниас өмч тасдаж компани байгуулах нэрээр хөрөнгө мөнгө зувчуулдаг үйлдлийн эхнийх нь энэ бас биш ээ. Тухайлбал, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Эрдэнэт концерн гэж нүсэр компани байгуулсан байсан нь хууль бус гэдэг нь тогтоогдож зарим нэг хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд хүрч байсан билээ. Тэрхүү төрийн мэдлийн хөрөнгөнд эрх мэдэлтнүүд хуруу дүрснээс Эрдэнэт концерн-д шингэсэн Эрдэнэт үйлдвэрийн ихээхэн хэмжээний өмч хөрөнгө үрэгдсэн байдаг. Үүн дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан уу гэвэл шалгасан. Харамсалтай нь УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа МАХН үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрхийг дангаар барих болсноор энэ хэргийг хэрэгсэхгүй болгож замхруулсан байдаг. Энэ бол болсон явдал. Монголросцветмет нэгдлийн хөрөнгөнөөс тэрбум төгрөг тасалж жигүүрлэсэн Монголросцветмет БҮК ХХК-ийн үйлдлийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Сүржин эхэлсэн шалгалт урьдын адил даржин дуусах вий дээ.

Монголросцветмет нэгдлийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилов

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас Монголросцветмет нэгдлийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай 2005 оны гуравдугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэний дагуу Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдлийн Зөвлөлийн Монголын хэсэг энэ сарын 12-нд хуралдаж Монголросцветмет нэгдлийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
Монголын хэсгийн хуралдаанаас Монголросцветмет нэгдлийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэв. Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдлийн Дүрмийн дагуу тус нэгдлийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр нэгдлийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Н.А.Кислицынийг дараагийн Зөвлөлийн хурал хүртэл хугацаагаар түр томилов гэж Төрийн өмчийн хорооны хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Ч.Ухнаа Ямар эмчилгээ хийж байгааг хэлэх боломжгүй

Монголросцветмет-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн эмнэлэгт хүргэгдсэнээс хойш биеийн байдал нь хэрхэн өөрчлөгдсөн, ямар байгааг тодруулахаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт очсон юм. Тэрээр дотрын тасагт эмчлүүлж байгаа бөгөөд эмчлэгч эмч Санжаа Манайхаар эмчлүүлж байгаа өвчтөний биеийн байдлын талаар мэдээлэл өгөхийн тулд бид удирдлагуудаасаа зөвшөөрөл авах ёстой гээд халгаасангүй. Энэ дагуу тус эмнэлгийн дэд захирал Ч.Ухнаатай уулзав.

-Х.Бадамсүрэн гуайн биеийн байдал одоо ямар байна?
-Надад өвчтөний биеийн байдлын талаар бүрэн мэдээлэл хараахан ирээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс түүний биеийн байдлыг асуугаад байгаа тухай эмчлэгч эмч нь сая хэллээ. Тэр өнгөрсөн долоо хоногт буюу баасан гарит хэвтсэн юм байна. Гэнэтийн цочролд орвол харвах магадлалтай. Маш их хямарсан байдлыг эмч нь бас хэлсэн.
-Анх их хүнд, цус харвасан байдалтай хүргэгдэж ирсэн гэж мэдээлэгдсэн байсан?
-Үгүй. Ер нь гайгүй л гэж надад эмчлэгч эмч нь хэлсэн. Амь насанд нь аюулгүй байх аа. Гэхдээ маш их хямарсан байдалтай байгаа. Эмч нарын танилцуулж байгаагаар даралт ихтэй хүн байна, гэнэтийн хөөрөлт, цочролт ихтэй байна гэсэн.
-Одоо сахиуртай байгаа юу?
-Тэрийг би сайн мэдэхгүй байна.
-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Энэ тухай хэлэх боломжгүй.

Г.ЭРДЭНЭБАТ
Б.ХАЖИД

2005.03.15 Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button