Та хүчирхийлэл үйлддэг үү?

Тэд ямар нэг харгис хэрцгий догшин хүмүүс үү? Тэд биднээс өөр төрдөг үү? Гэхчлэн асуулт урган гарна. Харин хүчирхийлэл үйлдэгчид эхээс төрөхдөө хүчирхийлэгч болж төрдөггүй. Энэ бүх зан авирыг нийгэмд тогтсон алдаатай үзэл хандлагууд л бүрдүүлж өгдөг. Бид бяцхан хүүгээ уйлахад *охид шиг усан нүдлэх ээ боль, эр хүн уйлдаггүй юм* гэж өсгөхөд тэдний бяцхан ухаанд *охид л уйланхай байдаг юм байна* гэсэн бодол шингэж үлддэг. Дунд сургуулийн хөвгүүд хоорондоо зөрчилдөж зодолдоод уйлсан нэгийгээ *охин* гэж нэрлэхэд охид л ийм сул дорой байдаг юм байна гэсэн ойлголт улам батлагддаг. Тэдний үлгэр дууриал авдаг тэдэн шиг болохыг хүсч мөрөөдөж явдаг аав, ах киноны баатрууд ямар ч сэтгэл эмзэглэмээр зүйл дээр уйлдаггүй нь хөвгүүдэд ихээхэн нөлөөлдөг. Тэдний нас бие гүйцэн эрийн цээнд хүрч гэрлэхэд эцэг эх нь орчин тойрныхон нь *эхнэрээ толгой дээрээ гаргав аа* гэж захидгаас болж эр хүн бол эмэгтэй хүнээс алхам илүү байх ёстой. Бид хүчтэй. Харин эмэгтэйчүүд бол эр хүний нөмөр нөөлгөнд явах ёстой *сул дорой хүйстэн* гэсэн үзэл хандлага ноёл эхэлдэг. Тиймээс ч эрчүүд хүн бүрт байгаль ээжээс заяасан хайрлах уйлах ичих гомдох баярлах айх гэмших гэхчилэн төрөлхийн олон сайхан мэдрэмжүүдээ дотогш нууж, гүндүүгүй, гэр бүлээ захирч, шийдвэр гаргагч, нугарч хугарашгүй, зүрхэндээ уйлдаг, ууртай, хүн бүр үгийг нь дагадаг байх захирангуй занг хиймлээр бүрдүүлэн гадна өнгөндөө гаргадаг. Ихэнх хүчирхийлэгчид согтуугаас боллоо хэмээн архинд бурууг өгдөг. Гэвч энэ нь хариуцлагаас мултрах гэсэн явуургүй бодол юм. Тэд гудамжинд олон нийтийн газар согтуу ч гэсэн хэн нэгэн танихгүй хүнийг барьж аваад зодчихгүй тэднийг хэл амаар доромжлохгүй гэрээ олоод ирдэг. Харин гэрийнхээ босго алхуут л тэр байдал эсрэгээр эргэж арслан барс аятай ааш аяг гаргадаг. Учир нь тэд бусдыг хүчирхийлвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ бүрэн дүүрэн мэдэж байдаг. Харин гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэхэд үүнийг хэн ч мэддэггүй далд явагддаг, ингээд болоод байдаг гэж боддогоос мөн эхнэр хүүхдээ өмч эд бараа шиг үздэгээс тэднийг дарамталж хүчирхийлдэг. Тэд үүнийхээ төлөө барагтай бол хариуцлага хүлээдэггүй. Хүлээлээ ч ухамсарладаггүйтэй нь холбоотой. Гэвч архи уусан бүгд хүчирхийлэл үйлдээд байдаггүйтэй адил хүчирхийлэл үйлдэгч бүр архичин байдаггүй. Та бүхэн эр эм гэлтгүй энэ талаар сайн бодоорой.

/olloo.mn/ Б.М

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button