Албан тушаалын хожоо буюу төөрсөөр төрөлдөө

Энэ хүнтэй би анх өлсгөлөнгийн үеэр нүүр учирч билээ. Ардчилсан хүчний эвслээс өлсгөлөн зарлав хэмээн тунхаглаад байсан үе. Бид жанжны талбай дээр тааралдав. Би асуув.
-Хэрэв ЭВСЛЭЭС өлсгөлөн зарласан юм бол бусад ардчилсан хүчний төлөөлөгч хаана байна?
-Тэд ирэх байхаа.
-Танай МСДН-аас ядаж нэг хүн өлсгөлөнд оролцвол сая бид ЭВСЭЛ гэж хэлмээр байна. Энд дан ганц МоАХ-ны гишүүд өлсөж байна шүү дээ.
-Ай мэдэхгүй, гэж яаран хэлээд олны дунд орон уусч билээ.
Р.Гончигдоржийн үүсгэсэн хөдөлгөөн гэгч нь хөдөлж байхыг би үзсэнгүй. Харин бусдын хөдөлгөсөн жагсаал цуглааныг овжин эшиглаж индрийн чанга яригчаар цээжний хэдэн үгээ хэлчихээд арилдаг байсныг санаж байна. МоАХ идэр есийн хүйтэнд хацраа хайруулан, идэх хоолоо тэвчин, амь нас, амьдралаараа дэнчин тавьж хийсэн тэмцлийн талбар социал демократуудын үгээ хэлэх индэр болон ашиглагдсаар ирсэн. Үүнийг дүрслэн бодохуй, тэшиж яваа тэмээний бөхөн дээр суусан шаазгай санаанд орно. Жагсаал цуглаан хийхээс эмээдэг онолч мэргэн МСДН хэлэлцээрийн ширээний ард болохоор хэзээний түрүүлж очоод суучихсан байдаг нь нэн адтай. Хэрэв монголд ардчилсан хүчнийг нухчин дарсан бол Гончигдорж тэргүүтнүүд өртөхгүй цэвэр үлдэх байсан. Зарлигийг зөрчиж хийсэн цуглаан дээр тэр харагддаггүй байсан. Аргагүй л математикч, гүйлгээ ухаантай хүн. Ардчилсан хүчнүүд уулзан ярилцах үед тэр болгон хэл амаа олдоггүй хирнээ ах МАХН-тайгаа ам хэлээ олох нь нэн түргэн. Тун гайхалтай.
Доктор Нэргүй, Бошигт нарыг Намын батлахаа буцааж өгөхөд юу болж, юу бичигдэж яаж шуугиж байсныг хүмүүс мартаагүй. Тэгвэл Гончигдоржийг МАХН-ынхаа батлахыг буцаахад юу ч ярьсангүй. Яасан ч үгүй. Сэжигтэй чимээгүй өнгөрсөн явдал түүнийг дэд ерөнхийлөгч болох тэрхэн мөчид миний санаанд орж билээ. МСДН-ын бусдын индэр ба чанга яригч ашиглан олж авсан амжилтыг өнгөрсөн түүх болгоод одоо өнөөгийн байдал руу шилжье.
Р.Гончигдорж индрийн тоглогч төдийгүй танхимын тоглогч гэдэг нь АИХ-ын анхдугаар хуралдаанаас харагдлаа. Онолч мэргэн МСДН нь марксизм ленинизмийн онолыг тас шүүмжлэгч, тууштай эсэргүүцэгч байсан билээ. Тэгээд ч большевик намд социал демократууд байсан түүх бий. Гэтэл хуралдааны индэр дээр меньшевик Гончигдорж уран яруу илтгэлдээ ленинизмээс авах юм бий гэх зэргээр ярьсан нь сум, нэгдлийн коммунист дарга нарын сэтгэл зүрхийг ихэд уяраалаа. Гончигдоржийн ярианд сэтгэл ихэд хөдөлсөн нэг депутат нулимсаа барьж ядан босч ирээд,
-Гончигдорж бол үзэл бодлоосоо буцаж чаддаг хүн гэдгээ харууллаа гэж магтав. Энэ хүн егөөдөж хэлсэнгүй. Харин Гончигдоржийг буруугаа ойлгоод манай талд орлоо гэсэн утгаар үнэн голоосоо хэлсэн байна.
Гэтэл нөгөө талаас бас нэг депутат босоод,
-Манай МАХН ийм сайн хүнийг зэврээжээ гэж хэлээд санаа алдсан байна.
Хамгийн гайхамшигтай үзэгдэл нь юу байсан бэ? гэвэл түүнтэй нутаг нэгэнт коммунист депутат босч,
-Гончигдоржийн ярихыг сонслоо. Ойлголоо. Бид чинь төөрсөөр төрлөө олох шив гэж хэлсэн байна. Гончигдорж үнэхээр төрлөө олох шиг боллоо. Монголын социал демократууд коммунистуудын төрөл болох нь ийнхүү илчлэгдлээ. Р.Гончигдорж хэлсэн үгэндээ …Нэгдлийн өмч нь миний ар талын баталгаа гэсэн ийм сэтгэл, амьдралын баясгаланг малчинд өгч байвал үүнийг болж байна гэж бодно (Ардын эрх ; 28) гэжээ. Энэ нь шуудхэн хэлэхэд нэгдлийн емчийг еөрийн өмч мэт бодоцгоо!
гэсэн санаа юм. Хөөрхий бидний малчид 30 жил тэгж бодсон. Тэгээд яав. Хэд гурван мал үхүүлээд ялтан болдог, шоронд суудаг, өрөнд унадаг. Нэгдлийн мал улсын өмч гэсэн том нэрээр айлгасаар ирсэн. Харин амины цөөн мал нь амь зуулгын мал болж ирлээ. Өнгөрсөн амьдрал үүнийг баталсан. Гончигдорж та юунд нэгдлийн дарга нарт таалагдахын тулд малчин олны эрх ашгийг хохирооно вэ? Юунд гоё ганган үг хэлж танхимаар тоглоно вэ?
Хурлын завсарлагаагаар МСДН-ын дэд дарга Ламжав надад ингэж ярьсан юм.
-Бид бөмбөг будаж байна. Бөөр алаг бөмбөгний нэг нь улаан, нөгөө нь хөх байдаг биз дээ. Хэ, хэ. Улаан нь коммунистууд, хөх нь социал демократууд гэх үү дээ. Бид энэ бөмбөгөө хүнд үзүүлэхдээ улаан талыг нь нэг харуулна, заримдаэ хөх талыг нь харуулах юм. Манай Гончигдорж дэд ерөнхийлөгч болсонд би их баярлаж байна гэлээ.
МСДН нэгэнт өөрийн зорилгодоо хүрсэн тул одоо тэдэнд замын хань хэрэггүй болжээ. Иймээс Ардчилсан хүчний эвсэл бидэнд хамаагүй гэж эрээ цээргүй мэдэгдлээ. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үг байдагсан. Бөмбөг буддаг улсад тэр хамаагүй ажээ. Бөмбөгийг улаэнаар будсан улсын хувьд ашигтай л наймаа.
Ардчилсан хүчинд өндэр суудал өгсөн үү? Өгсөн. Хэн ч маргахгүй. Ардчилсан мэт харагдах алаг бөмбөг. Үнэн чанэртаа улэан бөмбөг. Саин байнэ. Яг л тооцоо ёсоор явж байна.
Социал демократууд төерч явж төрлөө олсонд баяр хүргэе!
Тэдэнд гагцхүү өндөр албан тушаал хэрэгтэй байсан билээ. Гончигдорж зөвхөн тэнхимд суусан олныг өөртөө татах тэмцэл хийснзэс биш, ард түмний язгуур эрх ашгийг бодолцож үзсэнгүй. МоАХөнөөөдрийг хүртэл гуйвж дайвжтал засч яваагүй гэдгийг ард түмэн мэднэ. Хэрэв С.Зоригийг дэд ерөнхийлөгчид сонгосон бол манай нийт ард түмэн төдийгүй, дэлхий нийт баярлах байсан. Энэ тухай олон депутат хэлсэн ярьсныг үтгэчилж сийрүүлбэл
Монгол орны эдийн засгийн хямралаас гарах цор ганц зам бол зах зээлд шилжих явдал билээ. Өндөр хөгжилтэй орнууд манайхтай хамтран ажиллахдаа ардчиллын хэм хэмжээг харгалзан үзэх нь зайлшгүй. Үүнд дэлхийд нэрд гарсан монголын ардчилсан хөдөлгөөн, түүнийг тэргүүлэгч С.Зоригийн нэр хүнд их нөлеөтэй. Бид дэлхий нийтэд танил болсон хүнээ дэд ерөнхийлөгчид дэвшүүлэх нь монголд гар сунгах олон оронд итгэл найдвар төрүүлнэ хэмээсэн бөлгөө.
С.Зориг босч өөрийн үзэл баримтлалыг тайлбарлахдаа малыг малчдад гэж хэлсэн нь нэгдлийн олон дарга нарт Биднийг ажилгүй болгочих вий гэсэн айдас төрүүлсэн байж болох юм. Энэхүү нэгдлийн дарга нарын сэтгэлгээг ойлгосон Гончигдорж мал мэддэг хүн болж жүжиглэсэн нь түүнд амжилт авчирсан юм. Гончигдорж танхимыг дагуулж чадлаа. Харин ард түмнийг дагуулж чадах болов уу?
Үүнийг бичигч миний бие аль нэгэн намын явцуу эрх ашгийг мугуйдлан хамгаалаагүй бөгөөд ард түмний язгуур эрх ашиг, монгол улсын нэр хүндийг эрхэги дээд болгосон гэдгийг эрхэм уншигч эрхбиш тунгаанабиз.
Эцэст нь хэлэхэд, дээрх бичсэн зүйл нь МоАХ, МоАН-ын үзэл баримтлал биш бөгөөд гагцхүү молхи миний хувийн бодол санаа гэдгийг ялган салгана гэдэгт итгэнэм.

C.Цогтсайхан агсаны Хонхны дуу номноос

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button