Нарантуул нажидын газар

50 мянган төгрөгийн барьцаа төлөөд метр орчим шоо дөрвөлжин хавтанцар бүхий тэргэнцэр түрээслэн амьдрах гэж зүтгэж байгаа жаалхүүгийн тэрэгний дугуйнд хөндөгдсөн шавар өмд рүү үсчинэ. Дулаарч буйн шинж л дээ.
Олон улсын гэгддэг Нарантуул худалдааны төв нь Монголдоо бол хамгийн том нь. Энэ захын эзэн Нараа, Туул гэдэг хоёр охиныхоо нэрээр ингэж нэрийдсэн гэдэг юм билээ. Үнэн худлыг бүү мэд.
Золбин ноход, согтож унаад энд тэнд унтаж хэвтэх архичид, хүмүүсийн өврийг сэмхэн тэмтэрч, барьж яваа тортой зүйлийг зүсэн доторхийг нь авах хулгайчид, тэр шавар шавхай дунд суугаад хуушуур, бууз үмхлэх хүмүүс зэрэг нь Нарантуул-ын дүр төрх. Үүнийг бүгд мэднэ.
Энэ захаар өдөрт ойролцоогоор 100 мянга орчим хүн орж гарч, үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Харин тус захын нэгэн зохион байгуулагч эмэгтэйн хэлснээр бол 10 мянга орчим түрээслэгч буюу наймаачин бий гэнэ лээ.
Дулаарч буйд захын наймаачид чамгүй баярлацгааж байгаа нь илт. Зузаан өмд, цамцыг давхарлан өмсөөд дээрээс нь хөвөнтэй хүрэм, дээл хөдөрч, гутлынхаа гадуур үстэй дэгтий, углааш угласан наймаачид өөрсдийн бараан дээрээ хэвтэх нь хэвтэж, суух нь суужээ. Зарим нь наранд биеэ ээгээд, нүдээ анин цагираглан хэвтэж байгаа муурыг санагдуулна. -40 хэм хүртэл хүйтэрдэг Монголын тэсгим хүйтнийг өнгөрөөсөн тэд дөнгөж сая л нэг юм гэсэж энээ тэрээ ярьцгаан, инээж хөхөрч байх шиг санагдана.
Хэн ч билээ дээ, тэднийг Манай үеийн баатрууд гэж хэлсэн нь санаанд орно. Хүйтэн цементэн дээр, өвлийн жавар тачигнасан тэр жихүүнд бүхэл өдөржингөө гадаа зогсон, амьдралынхаа төлөө зүтгэж яваа улсууд гэдэг утгаар нь тэгж нэрлэжээ хэмээн бодогдоно.
Наймаачдын амьдрал ер нь л гундуухан. Хэнтэй нь ч уулзсан Одоо ер нь гүйлгээ их муу болсон шүү дээ гэх. Дээр нь захын түрээс өндөр. Лангуу гэгддэг сараалжин хөх төмрийг хөлслүүлснийхээ хариуд захын удирдлагууд 24-30 мянган төгрөгийг нь авчихна. Бас патентын мөнгө гэсээр Баянзүрх дүүргийн татварын албаныхан гүйж ирээд 10 мянган төгрөг салгана. Бас хаанаас ч гэнэ вэ, эрүүл ахуйн бичиггүй гээд 10 мянгаар торгоно гэх мэт. Мөн бараагаа хадгалуулахын тулд хоногт нэг авдарт 300-500 төгрөг төлөх гээд л үргэлжилнэ дээ.
Захын түрээс харилцан адилгүй байдаг нь мэдээж. Гадаах чингэлгүүд өдөрт таван мянга, пөмбөгөр хөх байшин доторх чингэлгүүд сард 250-300 мянган төгрөгийг төлдөг. Сонирхуулахад байшинд байгаа чингэлгүүдийн ихэнх нь хятадуудынх болсон бололтой. Тэд худалдаад авчихаж л дээ. Тэгээд монголчуудад захын жирийн үнээс нь илүүгээр түрээслэдэг юм байна. Гар дээрээсээ юм зарж байгаа хүмүүсээс ч гэсэн өдөрт 500 төгрөгийн хураамжийг захын эзэд авна.
Ер нь бол дарамт их. Захын байцаагчдын дургүйг хүргэвэл, эсвэл хог хаявал… гэсэн хоёрхон тохиолдолд шууд л хөөгдөнө. Хэрвээ тэгвэл дараагийн хүн ирнэ. Та Нарантуул-д нэг жижигхэн зай аваад юм зарна гэж бодож байгаа бол худлаа болсон. Одоо ямар ч багтаамжгүй, алга дарам ч зайгүй болчихсон. Харин хэн нэгэн дампуураад л бизнесээ орхих болбол тэр газрыг эзнээс нь үнэ тохирч худалдан авч болно.
Энд наймаачдын зарж борлуулж буй муудсан хүнс, чанаргүй барааны тухай биш, Нарантуул зах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар ч бус (ер нь хэзээ ч хангахгүй байлгүй) огт өөр зүйлийн талаар энд сануулах гэсэн юм.
Нарантуул захыг анхнаасаа задгай барьчихсан болохоор өвөлдөө хүмүүс нь жиндэнэ, даарна. Угаасаа Хоёр голын хөндий гэж нэрлэдэг их хүйтэн нойтон байдаг газарт барьчихсан юм чинь.
Өөрийгөө байдгаараа нэмнэсэн хэрнээ дулаацахаар дороо дэвхцэж байгаа орчин цагийн худалдаачдыг бид бишгүй л харсан шүү дээ. Харин дулаарчихаар, зарах гэсэн гутлынх нь цавуу салж, барааных нь өнгө гандана.
Өвлийн хүйтэнд лангууны ард чичрэн зогсоо наймаачныг хараад бид юу боддог вэ? Олон түмнийг шулж байна, мөнгө олохын тулд яахаас ч буцахгүй нь, шунал ихтэй учир хамраа хөлдөөхөөс ч сийхгүй, эсвэл амьдрахын төлөө тэмцэж яваа хүмүүс гэх мэт…
Харин бид энэ задгай баригдсан зах хичнээн хүнийг эдгэх, эдгэхгүй өвчтэй болгож, хорвоогийн нар үзэх наснаас нь хичнээнийг хумсалж байгаа бол гэж бодож үзсэн үү?
Энэ захаас хичнээн хүн ямар өвчинтэй наймаалцаж, өвдөж зовж, эмнэлэгт хүргэгдсэнийг мэдэхгүй. Харин захын хэнтэй ч уулзсан тэр, наймаачид, тэрэгчид, ачигчид бүгд Бид л бүгдээрээ л өвчтэй болж байгаа шүү дээ гэхийг нь сонсож болно. Идэр есийн хүйтэнд, гадаа цементэн дээр удаан зогссоны гавьяа энэ. Гэтэл дороосоо даарах нь бүхий л өвчлөлтийн үндэс суурь болдог гэлцдэг шүү дээ.
Наймаачдын дийлэнх нь эмэгтэйчүүд. Дороосоо даарсан энэ олон хүүхнүүд эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөх нь нэн элбэг.
Өвөл бол бөөн ханиад. Ханиад айхтар хүнд тусдаг гэж тэд ярьдаг. Харин эрчүүдийн хувьд даарахын эрхэнд архи уудаг гэнэ лээ. Тэгээд л олсон хэдэн төгрөгөө лөөлөө болгодог бололтой.
Наймаачдын хүсэх юм ердөө л дээгүүрээ дээвэртэй, доогуураа шалтай, ханаараа халаалттай тийм л том байшинг, тийм л том худалдааны төвийг хүсэж байна. Ингэж хэлэхдээ Эрээний зах тийм болчихсон шүү дээ гэж жишээ татна. Энэ тухайд тэд захын удирдлагуудаас байнга л шаарддаг. Өргөдөл гомдол ч өгдөг гэнэ. Харин хариу нь барьж өгнө өө л гэх.
Уг нь өдөрт 100 мянган хүн ордог гэхээр хүн бүрээс 50 төгрөг хураадаг зөвхөн үүднээсээ л ямархуу орлого олдог нь тодорхой. Гэтэл яагаад Нарантуул-ыг халаалт дулаантай, дээвэр шалтай болгочихож болдоггүй гэж. Энэ талаар холбогдох хүмүүс, эрүүл мэндийн байгууллагынхан бодох цаг хэдийнэ болжээ. Нарантуул-ын наймаачид өөрсдөө ч гэсэн…
Магадгүй, энэ өвлийн хамгийн сүүлчийн цас, түмэн амьтны мөр, хог хаягдал, золбин нохдын ялгадас, басхүү зовлонг ихээр агуулсан энэ их шалбааг-наас түргэн холдон одох минь.

С.Содбаатар

Амь зогоож ядсан бидний мөнгө дээд давхаргын олон хүнийг баяжуулдаг юм байлгүй дээ

Нарантуул захын хойд хэсэгт контейнер түрээслэн, гэр ахуйн барааны худалдаа эрхлэгч Х.Туяатай уулзлаа. Харамсалтай нь тэрбээр бүтэн нэр усаа хэлэхгүй, зургаа даруулахгүй гэв. Учрыг лавлавал Элдэв юм яриад Нарантуул-ын удирдлага, байцаагч нарт танигдчихвал эгч нь амьдралгүй л болно шүү дээ. Хэдийгээр үнэн үг боловч өөрсдийг нь муучилсан л үг дуулах юм бол эд чинь биднийгээ дарамтлаад амраахгүй гэж байх юм. Саяхан тэр эсэргүүцлийн шинжтэй өргөдлийн эхэнд гарын үсгээ зураад явуулчихсан нь араасаа бөөн дарамт, шахалтыг дагуулсан гэнэ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэдэг энэ биз ээ.
-Нарантуул зах дээр наймаа эрхлэх ер нь боломжийн юм уу?
-Өөрийг чинь сурвалжлага хийгээд явж байхад Өө, энд худалдаа наймаа хийх боломжийн сайхан шүү дээ гэх хүн таарсан уу? Таарахгүй л байгаа биз дээ.
-Тэгээд хэцүү байна уу? Юу нь чухам тийм хүнд байна вэ?
-Түрээс өндөртэй. Хамгийн гол нь дэндүү хүнд нөхцөл дунд бид ажилладаг. Уг нь Нарантуул зах нээгдээд нэлээн хэдэн жил боллоо. Байдал сайжирсангүй, харин ч улам дордож ирсэн. Өвлийн хүйтэнд мөстсөн газар дээр хөлдөж үхэхээ шахан, зун нь халуун наранд харлаж, халууртлаа зогсож байж хэдэн төгрөг олдог улс шүү дээ, бид.
-Түрээс нь өндөртөө яг хэд байдаг юм бэ?
-Янз янз л даа. Миний сууж байгаа энэ контейнер лав өдрийн 5100 төгрөгийн түрээстэй.
-Энэ мөнгийг авсныхаа хариуд захын захиргааны зүгээс эргээд танд ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэг үү?
-Юу ч байхгүй. Бид нийгмийн даатгалд хүртэл хамрагддаггүй гээд л бод доо. Хөгшрөөд бид ямар ч орлогогүй, хөөрхийлөлтэй улс л болж хоцорно. Мөн энд зогсдог хүмүүсийн хувьд урт наслах тухай ярихад их эмгэнэлтэй л байхгүй юу. Биегүй болж дуусч байгаа юм. Тухайлбал миний бөөр гэж авах юмгүй болсон. Ер нь бид ямар ч баталгаагүй амьдарч байна даа.
-Та бүхнээс авсан тэр мөнгө юунд зарцуулагддаг юм бол оо?
-Амь зогоож ядсан бидний мөнгө дээд давхаргын олон хүнийг баяжуулдаг юм байлгүй дээ. Түүнээс бидэнд өөрсдөд маань эргэж мэдрэгддэг юм нэгээхэн ч алга. Мөнгө хаашаа ороод байгаа нь бүү мэд. Ганц түрээсийн мөнгө ч биш, өөр олон хэлбэрээр бидний мөнгө баячуулын халаас руу урсдаг юм.
-Түрээсээс гадна мөнгө та нараас татдаг гэж үү?
-Энд түрээс эзэмшихээсээ өмнө 260 мянган төгрөгийг урьдчилаад төлдөг. Өөрөөр хэлбэл энд наймаа эрхэлж буй бүх хүний төдий хэмжээний мөнгө хүүгүй эргэлтэд ороод л явж байгаа ш дээ. Мөн патентийн татвар гэж 10 мянган төгрөг сар бүр авна. Баянзүрх дүүргийн татварын байцаагчид бөөнөөрөө сүрэглэж ирээд л авдаг. Угтаа бол түүнийг Нарантуул наймаачдаас авсан түрээснээсээ цааш нь өгөх ёстой баймаар.
-Энэ бүх татаасын өртгийг та нар бараа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээгээд байдаг юм биш биз? Эрээн дэх үнэ Нарантуул дээр хоёр, гурав дахин өссөн байдаг л даа?
-Нэг их шингээгээд байх нь ч юу юм. Гэхдээ бид ашиг олох ёстой. Тэр утгаараа гаалийн татвар, түрээсийн зардлаа барааныхаа үнэд ямар нэг хэмжээгээр шингээж л таараа. Ашиг гаргахын тулд юмныхаа үнийг жаахан нэмнэ. Энэ нь эргээд ард түмэнд тусч байгаа гэдэг утгаараа тэр татвар, татаасыг болгоомжтой тогтоомоор шиг байгаа юм. Ер нь яг одоогийн татвар, татаасыг бүрэн шингээнэ гэвэл юмны үнэ ч дийлдэхгүй, бид ч ашиг олж чадахгүй. Ямар сайндаа л бид гаалиас зугтаж, бултаж байх вэ дээ. Гаалиар үнэн шударгаар оруулж ирвэл татвар, татаас нь аймаар шүү дээ. Хээл хахуулийг гааль дээр л өгч байгаа юм чинь. Аргагүйн эрхэнд бид гаалийн машинаар бараагаа оруулж ирдэг.
-Та гааль дээр хахууль өгч байсан уу?
-Би бараандаа явдаггүй л дээ. Манай өвгөн л явдаг юм. Тэр маань гаалиар орж ирэхдээ заавал халамцуу л ордог гэж байгаа юм ш дээ. Яагаад гэвэл халгамаар дарамт тэнд байдаг. Нэг байцаагч нь шалгаж, баахан юм шалгааж, бас мөнгө төгрөг нэхсээр байгаад арай гэж салаад явсных нь дараа нөгөө байцаагч нь ирээд л ямар нэг аргаар мөнгө төгрөг авах гээд шалгаагаад байцаагаад эхэлдэг гэж байгаа юм чинь. Үүнээс нь халгаад хүмүүс гаалийн машин руу зүтгэдэг. Яг үнэндээ гаальтай машин нь цаагуураа дандаа байцаагчдынх нь байдаг юм гэсэн.

Нарантуул-ын ашиг багадаагүй ээ

Энд зогсож буй хүмүүс нэгэн хэвэнд цутгасан мэт үгсийг өгүүлэх аж. Өвөлдөө даардаг, зундаа халдаг, Захыг битүү л болгомоор байна, Бид бол Нарантуул гэх компанийн ажилчид. Нийгмийн даатгалд хамрагдах л учиртай, Эрүүл мэндгүй л болж байна даа. Ингэсгээд л тэдний хэлэх үг, хэн нэгэнд хүргэх гомдол гүйцэж байх юм. Иймэрхүү хэдэн үгний цаана ямар их бухимдал, гиншин ёолж буй эрх ашиг, амьдрахын төлөөх хүлцэнгүй тэмцэл агуулагдана вэ? Гутлын худалдаа эрхлэгч Б.Болортой ярилцав.

-Та нар мөнгө төлснийхөө хариуд орчин нөхцлөө сайжруулж өг гэх шаардлагыг тавьж болдоггүй юм уу?
-Бид огт шаардлага тавьдаггүй юм биш ээ, хэмжээнийхээ хэрээр шаардлага тавьдаг. Тухай бүрт биднийг хуураад л өнгөрдөг байхгүй юу. Жил болгон орчин нөхцөл сайжруулж өгнө гээд л худлаа хэлдэг.
-Хэлснээ хийгээч гээд ахиад л шаардахгүй юу?
-Их сөргөөцөлдөөд байвал эд чинь Наад газраа орхиод яв л гэнэ. Олон юм яривал байцаагчдад нүдлэгдээд бүр ч хэцүү юм болно.
-Орчин нөхцөл сайжруулах гэхээр хөрөнгө мөнгө ихээр шаардаад хүчрэхгүй байдаг юм болов уу?
-Нарантуул-ын ашиг багадаагүй ээ. Энэ олон наймаачин зогссон зогсоогүй тус бүр сард доод тал нь 30 мянган төгрөг өгч байна. Үүнээс хамаагүй жижиг зах болох Хархорин хажууд нь боломжийн болчихоод байгаа. Хүн болгон павилонтой болсон. Ядаж нэг, тэр анзааны болгоод өгчихвөл болоод л явчих юм байгаа юм.

Зургаан настай худалдаачин

Телевизийн мэдээ гартаа атгасан бяцхан хүүхдүүд бидний урд хойно гүйлдэж, Мэдээ авах уу, мэдээ авах уу гэж шулганалдах. Тэр тоолонд нь Авахгүй ээ гэх бүрийдээ бараг л тээршааж явсан бидэнд Шоовоо гэх сэргэлэн бор жаалтай ярилцмаар санагдсан юм. Юу гэвэл тэрбээр Мэдээ авбал шүлэг уншиж өгнө шүү гэж биднийг бяцхан панаалдсан хэрэг л дээ.

-Ахын дүү хэдтэй вэ?
-Яахийм, хэлэхгүй.
-Чи их том байхаа даа. Хэзээ арав хүрсэн бэ?
-Үгүй, би арав хүрээгүй ш дээ. Зургаатай байхгүй юу.
-Наймаа хийж сурч байна уу?
-Тийм. Та энэнээс авчих л даа. (телевизийн мэдээгээ өөдөөс сарвайв)
-Чамайг үнэнээ хэлбэл ах нь авна аа. Чи их мөнгө олдог уу?
-(Толгой дохилоо)
-Яг хэдийг? Чи тоолж чадна биз дээ?
-Мөнгө тоолж уу? Чадна. Би 1500 төгрөг олдог.
-Тэгээд тэр мөнгөөрөө яадаг юм бэ?
-Хоол л идэхгүй юу даа. (байдал нь их л төвөгшөөж байгаа бололтой)
-Ээж, аавдаа аваачиж өгдөггүй юм уу?
-Өгдөг.
-Олсон мөнгийг чинь захын том хүүхдүүд булаагаад авчихдаггүй юу?
-Үгүй ээ. Би бүгдийг нь таних юм чинь дээ.
-Аав, ээж чинь бас энэ зах дээр байдаг уу?
-Манай ээж Ub mart-д цэвэрлэгээ хийдэг. Аав болохоор Монгол шевро-д байдаг гэсэн. Ээ, та авна гэчихээд авахгүй байна ш дээ.
***
Ингээд бид амласан ёсоор сонин худалдан авч шүлгийг нь уншуулав.

Д.Дамдинжав
2005.03.15, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button