Хүйтний эрч эрс чангарна.

Өвөрхангай, Төв, Дундговийн нутаг, Баянхонгор, Архангайн зүүн, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга эхэлж байгаа аж. Ойрын өдрүүдэд агаар ямар байхыг Ус, цаг уурын хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх, сектороос тодруулахад,

-Маргааш ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, долоо хоногийн эцсээр зарим нутгаар цас орж шуурна. 20-нд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын нутгаар 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурга. 16, 17-нд хүйтний эрч эрс чангарч, Их нуруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын сав нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларч, цас багатай энгэр ээвэр газрууд болон говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 5-10 хэм хүрч дулаарна гэлээ.
Н. Алтансүх.
2005.03.15, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button