Эрлийзсэн дуу хэний өмч вэ?

Эрлийз гэхээр хоёр өөр цусны хүн ба амьтан, ургамлын дундаас төрсөн үр төлийг хэлдэг. Гэтэл сүүлийн үед Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагчдын сэтгэлийн мухраас төрсөн зарим нэгэн дуу нутаг алгасан дахин мэндэлж, төрүүлсэн эцэг эхээсээ татгалзаж буйг бодохоор тэднийг хэнийх нь тодорхойгуй эрлийз гэж нэрлэж болмоор. Ийм дуу ч сүүлийн үед элбэгших хандлагатай болжээ. Өвөр Монголын Одон телевизийн хөгжмийн нэвтрүүлэг, ССТҮ-гээр хаа нэг таарах концертыг үзэхэд яах аргагүй зүрхэнд ойр монгол ая аялгуу ханхлах хэрнээ хятад үсэгтэй дуу олонтаа таарна. Хэл ус мэддэг нэгнээс энэ хэний ямар бүтээлийг дуулж байна вэ гэж асуухад дууны нэр, дуучны алдраас өөр зүйл танилцуулсангүй гэнэ. Монгол дуу, хөгжим урд хөршид түгэн дэлгэрэхэд өвөр монголчуудын үүрэг их, Тэд эхлээд өөрсдөө сурдаг юм. Улаан мөчир-ийнхөө багахан тоглолтоос эхлээд төрийн хэмжээний концертын хөтөлбөрт ч заавал Ар Монголын аялгуу дуу орно. Зохиогчийнх нь хаяг, нэргүй ч эхэндээ монгол хэлээр дуулдаг. Харин аажимдаа хятадаар орчуулагдан эгээ л хятад ардын дуу аятай эгшиглэнэ дээ. Тэдний халдвар Солонгост бас хүрчихэж. Гэхдээ арай ч солонгосчилж дуулаагүй. Зүгээр л хувилж олшруулж байгаа гэх. 20 гаруй мянган монголчуудыг ажлын байраар хангаж буйнх нь төлөө тэдэнд үг хэлэх эрхгүй гэж үү.

Даяаршиж буй нийгэмд заавал чиний миний гэж өмчирхөөд яах вэ. Харин ч монгол хөгжим дэлхийн их гүрний аль нэг уран бүтээлчийн урын санд орно гэдэг чинь том юм биш үү гэж маргах хүн гарах байх. Гэвч үүнийг ингээд зүгээр орхиж боломгүй. Монгол хүний оюун, сэтгэлзэс ургасан эдгээр бүтээл нэр алдраа байг, хэдэн бор төгрөг эзэндээ чирээд ирдэг байвал зүгээр юм. Үүнийх нь төлөө хэн ажиллах ёстой юм бэ. Монголд Оюуны өмчийн тухай, Зохиогчийн эрхийг хамгаалах тухай гээд хууль тогтоомжууд бол хангалттай бий. Олон улсын гэрээ, конвенцид ч манайхан нэгдэж орсон. Үүнийгээ ашиглаад эзэн нь энд байна шүү гэдгээ чангахан дуугаар зарлаж болдоггүй юм болов уу.

2003 онд дэлхийн зах зээлд нэг тэрбумаас хол давах хуурамч СD борлож, үүнээс нь ойролцоогоор 4.5 тэрбум ам. долларын ашгийг хөгжмийн хар бизнесийнхэн олсон. Дэлхийн хөгжмийн зах зээлийн 15 орчим хувь нь чухамдаа энэ хар захынхны гарт байдаг. Тиймээс сүүлийн дөрвөн жилд албан ёсоор үйлдвэрлэн борлуулах эрх бүхий хүмүүсийн ашиг орлого 32 тэрбум ам.доллараар буурчээ. Хөгжмийн бүтээлийг хулгайгаар хуулбарлан борлуулах, түүнээс ашиг олоход амташсан улс орны тоонд Бразиль, Испани, Хятад, Мексик, Пакистан, Парагвай, Орос, Таиланд, Тайвань Украин эхний аравт жагсаж байна.
Хөх хот, Эрээний захын дэлгүүрээс манай од дуучдын СD, ҮCD хуурцгийг худапдаж авч болно. Үнэ нь ч өндөр биш. Дөрвөн жилийн өмнөдунджаар 8-10 юань байсан нь буугаад 5-6 болчихеон байна билээ. Энэ нь монгол төгрөгт хөрвүүлбэл 1000 хүрэхгүй. Гэтэл та тиим үнээр Монголоос муухан бичлэгтэй хуурцаг ч худалдаж авч чадахгүй дээ. Дээр нь сонголт арвинтай. Монголд ямар дуу хит болж, хэн гэдэг дуучныг илүү сонсож буйг тэд андахгүй. Дээхнэ үед дуучин Цэрэнчимэд, Ш.Чи мидцэеэ, А.Долгор, Хурд, Харанга, Чингис хаан хамтлагийнхны хуурцаг, цомог эрэлттэй байсан. Одоо бол зохиолын залуу дуучдынхыг илүүтэй хэвлэдэг болсон гэнэ. С.Жавхлан, Т.Баясгалангийн Монголд ч байхгүй шинэ цомог Хятадад мэндэлж багагүй эрэлттэй байгааг очоод ирсэн хэнээс нь ч асуусан хэлээд өгнө.

Өвөрлөгчид эхэндээ өвөр монголчууддаа зориулж Ар Монголын ах дүү нарынхаа уран бүтээлийг хүргэж байна гэсэн тайлбар тавьж гаднах хаягийг нь уйгаржин бичгээр чимдэг байв. Гэтэл одоо ичиж эрээлэлгүйгээр кирилл үсгээр буулгадаг болсон. Бас үг, үсгийн алдаа нь ч цөөрснийг ч анзаарсан биз. Зөвхөн дуу биш кино, клип аль алийг нь зөвхөн бидэнд зориулан хуурамчаар, хууль бусаар үйлдвэрлэн, Монголын урлагийг гадаадад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа өвөрлөгч нөхдөдөө талархахаас өөр яах ч билээ. Үүнийх нь төлөө тэднийг төрийн дээд одонд тодорхойлдог юм бил үү. Уг нь дэлхийн бусад улс оронд ийм үйлдлийг арай л өөр өнцгөөс, өөр нүдээр хардаг юм билээ. Ганц нэгхэн жишээ дурдъя.
Уолт дисней кино студийнхнийг шүүхэд дууджээ. Тэднийг Арслан хаан хүүхэлдэйн кинонд ашигласан Арслан өнөөдөр унтаж байна дууг зохиогчоос нь зөвшөөрөл авалгүй ашигласан хэрэгт буруутгаж байгаа аж. Уг дуу киног бүтээхээс өчнөөн олон жилийн өмнө хит болж байсан. 1961 онд Токенз нэртэй хамтлагийнхан дуулж Америкийн хамгийн апдартай дууны жагсаалтыг тэргүүлж байсныг гэрчлэх хүн ховор болохоор түүнийг зохиосон Соломон Линд ядуу зудүүгийн зовлонд нэрвэгдэж явсаар 1962 онд хорвоог орхисон гэдгийг нь бүр ч мэдэхгүй. Хэдий тиим боловч Линдийн гурван охин, 10 ач зээгийнх нь нэрийн өмнөөс үүсгэсэн заргыг шүүх хүлээж авахаас өөр аргагүй. Хэрэв Уолт дисней буруутайг нотолж чадвал зохиогчийн эрхийг зөрчсөниихөө торгуульд Линдийн гэр бүлийнхэнд 1.6 сая ам. доллар төлөх юм байна.

Зохиогчийн эрхийг зөрчиж бүтээлийг нь хууль бусаар хуулбарлан ашиг олсон гэдэг үндэслэлээр Хятадыг буруутгаж шүүхэд хандсан Холливудын гурван студи ялалт байгуулжээ. Хуулбарлан тараасан бүх дискийг устгахын хажуугаар их хэмжээний мөнгөн торгуулийг Хятадын талд хүлээлгэсэн байна. Америкийн кино ассоциацийн мэдэгдэж буйгаар кино үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нь ийн хууль бусаар тарааснаас болж тус улс жилдээ гурван тэрбум гаруй ам.долларыг салхинд хийсгэдэг.
Хуультай дүрэмтэй, өөрийн гэсэндээ эзний ёсоор хандаж чадцаг бол зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэлтэй ийм маягаар тэмцэж болцог аж. Тэгээд ч БНХАУ зохиогчийн эрхийг зөрчсөн гэмт үйлдэл нь нотлогдвол долоон жил хүртэл хорих ял оноох чанга хуультай болсноо зарласан. Ийм нөхцөлд бид өөрсдийнхөө төлөө дуугарах ёстой биш үү.

Гэтэл манайхан дотооддоо л сүрийг үзүүлэхээс хэтрэхгүй. МОСРАК төрийн бус байгууллагыг анхандаа зөв зүйтэй ажил хийж байна гээд дэмжиж туслах хүн олон байсан. Харамсалтай нь сүүлийн үед цөөн хэдэн дуу бичлэгийн цэгүүдийг онилж авчихаад тэднээсээ татвараа нэхээд сууж байдаг болсон гэх. Өдөрт арав хүрэхгүй СD хувилж амьдардаг жижиг цэгээс тэд улиралд 60 мянган төгрөгийн татвар авдаг. Хэний ямар дууг хэдий хэмжээгээр хувилсан гэдгийг мэдэхгүй болохоор хэнд ямар хэмжээний мөнгө ногдуулан хувааж байгаагаа татвар төлөгч нартаа дуулгах хүсэлгүй. Татвар төлөгчдийнх нь нэг лицензгүй, зөвшөөрөлгүй цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэднийг өөрийнхөө бүртгэлд оруулна уу гэсэн хүсэлтийг тухайн аж ахуйн нэгжүүдийн нь хаягтай хамт МОСРАК-ынханд өргөн барьжээ. Харамсалтай нь тэд Үүнийгээ та нар өөрсдөө зохицуул, бидэнд хамаагүй, татвараа л төл, үгүй бол шүүхэд өгнө гэж сүрдүүлээд арилсан гэнэ.

Оюуны омчийн газрынхан болохоор Манай дуучид, хөгжмчйн зохиолчид а тбан ёсоор санал хүсэлтээ тавьж шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан тохиолдол гараагүй шүү дээ. Зохиогч нь өөрөө санаачлачгүй нөхцөлд бид өмнөөс нь дуугарах эрхгүй гэж хариулж байсан.

Ийм нөхцөлд хилийн цаана төрж байгаа тэрхүү эрлийзшсэн дуу, эзэнгүй бүтээлийг Монголынх гэдгийг нь хэн баталж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа уран бүтээлчдийн дуу хоолой нь хэн болох юм бэ?

Н.САРАНГЭРЭЛ
(өнөөдөр 2005-03-16 062, 063)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button