Ачаа нь хүндэдсэн өрхийн төсөв

Модон тахиа жил гарахтай зэрэгцээд цахилгаан, дулааны үнэ бүтээгдэхүүний үнийн өсөлт жин нэмсэн төсөвт дахин дараа боллоо.
Хоёрдугаар сарын 14.
Цахилгаан, дулааны төлбөрийг энэ өдрөөс эхлэн нэмэгдсэн үнээр тооцож эхэлсэн. Эрчим, хүчний зохицуулах газрын шийдвэрээр цахилгааны үнийг хоёр өөр тогтоосныг мэдэх биз. Орон сууц, албан байгууллага, аж ахуйн нэгжид нэг квт тутамд 8.5 хувиар, гэр хорооллынхонд 3.8 хувийн өсөлт ногдуулсан билээ. Дулааны үнэ хавьгүй өндөр. Бүр 19.3 хувиар нэмэгдэж, өрхийн төсвийг бүр дарж орхив.
Цахилгаан, дулааны үнэ яг хэдээр өссөнийг тооцоод үзье. Урд нь аж ахуйн нэгж байгууллага, орон сууцныхан цахилгаандаа 47 төгрөг тушаадаг байсан бол энэ тоо 51 болсон. Гэр хорооллынхонд ногдсон хувийг тооцвол 48 төгрөг 80 мөнгө болж буй. Гэхдээ энэхүү үнийн өсөлтөд нэмэгдсэн өртгийн албан татварын 15 хувийг нэмж тооцоогүй гэдгийг мартаж болохгүй. Тодруулбал, нэг квт цахилгааны одоогийн өссөн үнэд нэмэгдсэн өртгийн албан татварын хувийг нэмэхээр 58 төгрөг болж байгаа юм.
Гуравдугаар сарын 5.
Нью-Йоркийн хөрөнгийн биржид нефтийн үнэ баррель нь 53 ам.долларт хүрэв. Дэлхийн зах зээлд сүүлийн хэдэн сар хар алтны ханш ингэтлээ өсөөгүй байлаа. Тэр даруй Монголд бензин шатахууны үнэ талийж өгөх нь тэр. А-80 бензин 560-590, АИ-93 640-680, дизелийн түлш 735-760 төгрөг болж тархинд цус харвуулах дөхөөд байна.
Ингээд бодохоор өрхийн төсөв тун удахгүй ачаагаа дийлэхээ байх нь ээ. Хоёр өрөө байранд амьдардаг айлын дундаж орлого 200 мянган төгрөг гэж бодоход талыг нь хүнс, хоол гээд ойр зуурын юманд зарцуулна. Цахилгааны төлбөрт сард долоон мянга, утас 20 мянга, дулаанд 10 мянган төгрөг тушаадаг болсон. Уг нь дулааны үнэ нэмэгдэхээс өмнө 7500 төгрөг зарцуулдаг байсан шүү дээ. Дээр нь байр, уc, унаа гээд бас буе татаасууд нэмэгдэхээр хэтэвч хоосроод зогеохгүй өрөнд баригдаж мэдэх нь.
Гуравдугаар сарын 15.
Монгол банкны энэ өдрийн валютын ханшийн мэдээг харъя. Ам.долларын ханш 1204 төгрөг болчихож. Сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор ноён долларын ханш сулраад буй нь энэ. 2000 оноос хойш валютын ханш хэрхэн өсч, уруудсаныг графикаас хараарай. Лав сүүлийн дөрвөн жилд ам.долларын ханш байнга, бүр огцом чангарсан байна. Харин энэ оны хувьд цаашид валютын ханш буурах хандлагатай байна хэмээн эдийн засагчид үзэж байна.
Гэтэл өнөөдөр ам.долларын ханшийн уруудалт Монголд нөлөөлсөнгүй. Өдөр бүр хэрэглээний сагсан дахь гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх боллоо. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бараг хоёр дахин өсчихөж. Хүнсний захуудад махны үнэ бүр тэнгэрт гараад байна. Үхрийн мах нэг кг нь 2300, хонь 1900 төгрөгт хүрэв. Энэхүү үнийн өсөлт Монголд хаа сайгүй халдварлаж эхэлсэн гээч. Эмийн сангуудыг ч бас тойрсонгүй. Зарим эм, тарпаны үнийг өмнөх сартай харьцуулахад 1,5-2 дахин өссөн дүнтэй байна.
2004 оны арванхоёрдугаар сарын 31.
Харин одоо инфляцийн түвшинг сүүлийн зургаан жилийн байдлаар харуулсан графикт анхаарлаа хандуулаарай. Миний төсөвт жин нэмеэн зарлагууд инф ляцийн түвшинд хэрхэн нөдөөлснийг эндээс тодорхой ойлгож болно. Нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт энд гол байр суурь эзэлж буй. Бас дээр нь мах. 2004 оноос эхлэн мах, махан бүтээгдэхүүний ханш 24.1, тээвэр, холбооны үйлчилгээний үнэ 21.9 хувиар өссөн нь инфляцийн түвшин дээшлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж болно.
Хоёрдугаар сарын 1.
Тэгвэл нэг хүнд ногдох төвсийн урсгал орлого болон зарлагын өсөлтийг гурав дахь графикаас харна уу. 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг төгрөгөөр ч уруудаагүй байгаа биз. Гэхдээ энд нэг согог бий. Үүнийг Монгол Улсын эдийн засгийн нэг гажиг тогтолцоо гээд нэрлэчихэж болох байх. Хэдийгээр жил тутамд нэг хүнд ногдох орлогын хэмжээ тогтмол өсч байгаа ч зарлага нь түүний дээр харайж явна. Миний, бас таны төсөвт өнөөдөр яг ийм гажуудал үүсчихээд байна.
Ц.ЦЭВЭЭН
(өнөөдөр 2005-03-16 062, 063)