С.Зоригииг хөнөөсөн хэргийн ул мөрийг хэн хэн зориуд баллахыг зорьж байна вэ?

Энэ санаандгүй үг байв уу? Үгүй л болов уу. П.Дайрийжав энэ хэрэг дээр хамгийн удаан ажиллаж буй цорын ганц хүн болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Тэр утгаараа түүний санаанд бууж буй сэжиг бол хэн нэгний сохор таамаг биш байх нь мэдээж. Иймд бид түүнтэй холбогдож, тодорхой хэдэн асуултад хариулт авахыг хүссэн боловч татгалзсан хариу дуулав.

Түүний хэлж төвдөхгүй байгаа тэдгээр нэр бүхий хүмүүс нь яг хэн хэн бэ? С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн хувь заяаны төлөө тэднийг нэрлэх цаг болсон л байлтай. Уг аллага улс төрийн сэдэлтэй гэдэг нь нэгэнт тодорхой болж. Тэгвэл захиалагч нь Монголын төрд байсан, магадгүй одоо ч байж мэдэх билээ. Дээрх үгэнд үл ялигхан мөрдлөгөө хийвэл тухайн үеийн цагдаагийн удирдлага Д.Мөрөн байсан гэдгийг төвөггүйхэн нэрлэчихэж болно. Бас цааш нь жаахан лавшруулбал С.Зоригийн хэрэг дээр хамгийн их улс төрийн тоглолт хийсэн хүн бол тэр. Намайг2000 оны УИХ-ын сонгуулиар сонгочихвол С.Зоригийн хэргийг илрүүлнэ гээд, дөрвөн жил төрийн суудалд тухалсан мань эрхэм тэдгээр нэр бүхий хүмүүсийн дунд багтаж байж болох уу?

Эцсийн дүндээ хэрэг илрүүлэлт ингэж удаж буй нь чухам хэнд ашигтай тусав? Тэндээс л хэргийг илрүүлэхгүй байх сонирхол, далд сэдлийг хайх нь зөв мэт.

С.Зоригийг хөнөөсөн хэрэг нийгэмд ихээхэн хүлээлтийг хуримтлуулсаар олон жил өнгөрсөн боловч өнөөдөр гэхэд ямар нэгэн шинэ гогцоо, шинэ учиггүй л байна. Хэрэг илруүлэлт удааширч буй шалтгаан хэргийн газрын үзлэг ном журмын дагуу, зөв голдрилоороо хийгдээгүи гэдгээр тайлбарлагдаж ирсэн. Үнэхээр ч хэргийн газарт ажилласан цагдаагийн бүрэлдэхүүн үүргээ маш хангалтгүй бие-лүүлсэн байдаг. Уг нь цагдаа нар дуудлага хүлээж авмагцаа хэргийн газарт хамгаалалт гаргаж, тэнд ажиллах цагдаагийн бурэлдэхүүнээс бусад гадны хүнийг дотогш нэвтрүүлэх ёсгүй. Хохирогч төрийн том хүн байх тусмаа энэхүү процесс улам нарийн чанд явагдах учиртай.

Гэвч бодит байдал хэрхэн өрнөснийг монголчууд мартаагүй. Хэргийн газар өчнөөн олон хүн холхиж, тэнд ч нэг малгай, энд ч нэг цустай мөр үлдэж хоцорсон. Хэргийн газрын үзлэгт оролцсон прокурор нь хэргийн газрыг орхин, цогцсоо дагаад шүүх эмнэлэг явсан (угтаа прокурорт хэргийн газрын узлэг хамгийн чухал), Эрүүл мэндийн сайд нь шүүх эмнэлгиин задлан шинжилгээний материалыг өнгөтөөр дэлгэсэн гээд л хэргийг будлиантуулах үйлдлүүд мундахгүй өрнөсөн байх юм. Цаашилбал уг хэргийн материалаас нэг хуудас ч уншаагүй хүн хүртэл хэрэг дээр ажилласан гэх. Сонирхуулахад, С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн материал 20-иод боть болчихоод буй ажээ.

Олны дунд С.Зоригийн алуурчин баригдахаасаа өнгөрсөн, захиалагчид нь тэднийг аль хэдийнэ устгаж, ул мөрөө балласан гээд зогсохгүй гэрчүүд нь амьд байгаа эсэхэд эргэлзсэн хандлага бэхэжсээр байгаа билээ. Ямартаа ч уг хэргийн гэрчүүд амьд байгаа юм байна.

Өнгөрсөн хугацаанд хэргийг хэн нэгэнд зохиомлоор хүлээлгэж, хэргийн хувь заяаг хуурамчаар мухарлах оролдлого ч удаа дараа хийгдэв. Тухайлбал, И.Даваа,С.Далхсүрэн нарыг уунд холбогдуулан шалгаж, хүчний байгууллагаас хүчээр хүлээлгэхийг санаархсан гэж тэд өөрсдөө ярьсан. Мөн Германаас сүр дуулиантайхан баривчилж ирсэн Д.Энхбатыг ийм сэдлээр дарамталсан гэгддэг.

Эндээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийнхэнд ямар нэг явцуу сонирхол бий юм биш байгаадаа гэх эмзэглэл ч төрөх болов.

Алуурчныг үнэн худал тодруулсан болсноор хэргийг хаагаад. захиалагчдыг уснаас хуурай гаргах-ад улайран үйлчлээгүй гэх арга алга.

Ер нь тус тагнуулын болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг удаа дараа солигдсоор ирсэн нь хэргийн илрүүлэлтийг удаашруулж, магадгүй бур бүрхэгдүүлсэн ч байж мэдэх юм.

Яг одоогоор энэхүү ажлын хэсэг тарсан тухай цуурч байна. Үүнд холбогдох албаны хүн Ажлын хэсэг тараагүй. Харин ч ажлын хэсгийг өргөжүүлж, бэхжүүлэх зорилгоор зарим хүнийг чиглэлийн дагуу ажилд дэвшүүлэн томилсон. Иймээс хэргийн илрүүлэлт улам эрчимжих болно гэх тайлбар өгчээ. Харин гавьяат прокурор П.Дайрийжав Зарим нэг сэжиг таамгийг мухарлахдаа би алдаа гаргасан бэйж болно. Бидний алдааг соргогоор мэдрэх шижигнэсэн хүн хэрэг дээр ажиллаасай гэж хүсч байна хэмээн хэргийг өөр хүнд шилжүүлэх бодолтой байгаагаа дурдаад буй. Тэрбээр хэрэг нэгэнт илрэхгүй болсныг баттай мэдээд ийм үйлдэл хийж байна гэх таамаг байгааг нуух юун. Юу гэвэл Магадгүй энэ хэрэг С.Төмөр-Очир агсны хэрэг шиг замхарчихвий гэсэн эмзэглэл надад бий. Хэрэг ингээд замхарчихыг үгүйсгэхгүй гэж тэр хэлжээ.

Хэрэг хуучирдаггүй. Гэхдээ улс төрийн хэрэг хэзээ нэгэн цагт илэрлээ ч захиалагч нь далд үлддэг эгдүүцэл төрүүлсэн байдал л бүү давтагдаасай билээ.

Д,ДАМДИНЖАВ
(өдрийн сонин 2005-03-16 066)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button