Баасан гаригт ээлжит бус чуулган хуралдана

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХОЁР САЙД ТОМИЛОГДОЖ, Ж.ГҮРРАГЧАА ГИШҮҮН ТАНГАРГАА ӨРГӨХ БОЛОЛТОИ
Баасан гариг буюу гуравдугаар сарын 18-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж хоёр саидын асуудлыг хэлэлцэх аж. Мөн саяхан УИХ-ын гишуүн болсон Батлан хамгаалахын сайд асан Ж.Гүррагчаагийн тангараг өргөх ёслол болох гэнэ. Баасан гаригт хуралдаан болох талаар өчигдөр гишүүдэд зар тарж, Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийнхээ ирцийг бүртгэж байлаа. Гишүүдийн ирц бараг бүрдэх хандлагатай гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

Ерөнхий сайд хоёр сайдаа томилуулахаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа өнгөрсөн пүрэв гаригг хүргүүлсэн аж. Хуульд эаасан долоо хоногийн хугацаа энэ пүрэв гаригт дуусч байгаа тул эл өдөр Засгийн гаэраас уг асуудлыг УИХ-д өргөн барих гэнэ. Ингэснээр хоёр сайдын асуудлыг пүрэв гаригийн үдээс хойш Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцэх бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын холбогдох албан тушаалтнууд нөхцөл байдлын тохироо бүрдсэн тул пүрэв гариг гэхэд бүгдийг цэгцэлж, УИХ-д хоёр сайдын асуудлаа өргөн мэдүүлэхийг Засгийн гаэарт даалгасан сурагтай.

Харин өөрсдөө гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхээ амласан гэнэ.
Ээлжит бус чуулганаар дээрх хоёр асуудлаас өөр зарим нэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай зүйл орж ирж магадгүй байгаа аж. УИХ-ын даргаас ээлжит бус чуулганыг зарлаж, юу хэлэлцэхийг заасан захирамж гарах тул энэ үед асуудал тодорхой болно гэж зарим албаны эх сурвалж өгүүлж байлаа. Ямартай ч баасанд ээлжит бус чуулган хуралдаж хоёр сайдаа томилж, шинэ гишүүнийхээ тангаргийг өргүүлэх бололтой. Дашрамд дурдахад, яригдаад буй хоёр сайдад буюу Батлан хамгаалахын сайдаар генерал Ц.Тогоо, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайдаар Д.Дорлигжав нар тодрох магадлал өндөр байгаа аж.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-03-16 066)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button