Буддизм бидэнд хөгжил авчирна.

Түүнээс биш шуналтаад, идээд байгаа нөхөр буянтай болоогүй юм шиг байна. Тиймээс буян арилна хэмээн бусдад туслахгүй цэрвэдэг манайхны нийтлэг зан бол хувиа хичээсэн өөдгүй зан уу гэхээс биш огт Буддын шашинд хамаагүй. Иймэрхүү янзаар л Буддизмыг үндсэн чигээ болгоход бидэнд ерөөсөө алдах зүйлгүй. Буддизмыг зөв ухаарвал бидэнд хөгжил л авчирна уу гэхээс хөшөөхгүй.
Хэрэв үнэхээр сайн ухвал ЗӨВХӨН МОНГОЛ гэдэг ихэнх ухагдахуунууд социалист гаралтай (тэр үед гажсан буюу албаар гажуулсан) байх. Түүнээс биш Монгол гэж бусдаас онцгой шинэ үүлдэрийн хүн байдаг хэмээн Буддизмд сургаагүй. Бид бусадтай адил хүн, илүү ч биш, дутуу ч биш. Тиймээс өөрсдийгөө мал хэмээн зүхээд ч, эсвэл бурхад хэмээн магтаад ч хэрэггүй. Бидний ялгаа нь тархин дахь программдаа л байна. Үүнийг л олж хараад янзалчихад болчих юм шиг. Тэртээ тэргүй бид чинь Төр байгуулчихсан тусгаар улс шүү дээ. Мөн хоосон бардам зан огт хэрэггүй. Манайхныг ганц мангар болгодог юм нь энэ хоосон бардам зан. Монгол хүн гэхээр л бусдаас онцгой мэт хэт туйлшраад хамаг юмаа тэнгэрээс гаралтай, өөрчилж болохгүй гээд байвал бид яаж хөгжих вэ? Буддизмд ямар ч хүн үндэс хамааралгүй ижилхэн, гэрэл гэгээтэй гэж заадаг гэнэ. Иймээс алив зүйлд соргог, өөрсдийгөө хүн төрөлхтөний тасархай хэмээн үзэж сурах нь чухал байна. Сэтгэлгээний далайц маань ч тэлнэ.

Буддизм ямар манайх юм уу? Бидэнд ямар хамаа байна? гэх үзэл бас байна. Буддизмын нэг онцлого бол тухай дэлгэрч байгаа газрынхаа ёс заншилтай нягт холилдон сүлбэлдэж ялгахын аргагүй болдогт байгаа юм. Жишээлвэл сүү, ус хоёрыг холиод хярам болго. Дараа нь салгах гээд үз, ус сүү хоёроо цуг л асгана биз дээ.

Тэгэхээр эндээс зөвхөн Монгол зан заншлаа авна гээд Буддизмыг гадуурхах боломжгүй нь харагдана. Саарыг гээж сайныг үлдээх гэж байгаад сайнаа ч алдаж болох. Буддизм Монголд ирээд баяжсан, Бөө Мөргөлийн дэвшилт зүйлсийг өөртөө шингээсэн, Бөө Мөргөл ч Буддизмээс зээлэн өөрийгөө төлжүүлсэн байгаа . Барууны түүхч Arnold Toynbee, Буддизм бол дэлгэрсэн газар болгоныхоо соёлыг өөрчилсөн, мөн өөр соёлд нэвтрээд өөрөө ч хувирсан хэмээн дүгнэжээ. Энэ бол маш том дүгнэлт. Тиймээс гүн гүнзгий, боловсронгуй Буддизм бидний сэтгэлгээний тулгуур болох ёстой. Харин Бөө Мөргөл бол манай чимэг байна уу гэхээс чиг гаргагч байж чадахгүй. Тэр утгаар Бөө Мөргөлөө хадгалах чухал.

Дээрээс нь хэлэхэд Буддизм бол сэтгэлийн засал ганцхан ном сударт оршдоггүй, тухай ард түмний сэтгэл санаанд байнга идэвхтэйгээр ажиллаж байдаг сургааль. Манай эмээ, өвөөгийн хар ярианы хэллэгүүдэд, бидний хүндэлдэг зан чанарт нь тэр чигээрээ Буддизм шингэсэн бий. Зарим хэллэгийг нь бид зөвхөн хэлбэрийг нь аваад өөр утга шингээчихсэн ч явж байх шиг. Жишээ нь сүх далайтал үхэр амар гэж үг бий. Бид ойлгохдоо л нэг мангар үхрийг муулаад байна л гэж ярьцгаадаг. Гэтэл энэ үг бас сэтгэлээ тайван байлгах сургааль, чиглэлийг нь зааж өгсөн жишээ байж болно. Гарцаагүй ирэх гай байя гэж бодье, үхэл ч юм уу, чи хамаг чадах бүхнээ хийгээд дуусчихсан, тэгвэл одоо хоосон бухимдаж энергээ үрээд хэрэггүй үхэр мэт амар бай, тэр өдрийн тэнгэр мэднэ хэмээн тайвширч сур гэсэн сургааль юм. Магадгүй энергээ хамаагүй үрээгүй учир яг хэрэгтэй үед ашиглах ч юм билүү. Ашиглахгүй байлаа ч гэсэн амьдралынхаа хэсэг хугацааг амар өнгөрүүлнэ. Далай лам барууныханд сургааль айлдахдаа хэрэв гай зовлон урьдаас ирэхийг мэдвэл түүнийг болгохгүйн тулд чаддаг бүхнээ хий. Чаддаг бүхнээ хийсний дараа хоосон бүү зов гэсэн нь сүх далайтал үхэр амар гэдэгтэй адилхан утгатай юм. Бас эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг жинхэнэ Буддист үг. Хамаг юм чамаас л шалтгаална. Түүнээс биш чиний буянтай, буянгүй айлын хүүхэд байхаас хамаарахгүй. Цаанаас нь заагаад өгчихсөн Бурханы төөрөг гэж байхгүй. Үйлдэл, бодлын чинь үр л чамд ирнэ. Сайн үр тарьвал сайн ургац хураана, муу бол муу л гэсэн бодитой, идэвхтэй үг юм.

Тэгэхээр Буддизм бол яах аргагүй Монголын соёл мөн. Монгол нүүдэлчин ахуйтай ингэж зохицсон өөр шашин дахиж олдохгүй. Өнөөдөр хажуу айлын хүүхэд нас барахаар танай хүүхэд манай хүүхэдтэй тоглодог байсан. Цугтаа нөгөө ертөнцөд очиг гээд хүүхдийг чинь бүтээгээд хаячихгүй л байгаа биз дээ. Ингэхээ больсон чинь Буддизмын нөлөө, түүнээс биш Монголын түүхэнд баян айлын хүүхэд үхэхэд ядуу айлын хүүхдүүдийг хамт алсан тохиолдол бий. Өгөөдэй хаан өвчин тусаад Толуй дүүгийнхээ амиар золио гаргаж байлаа. Ойр дотных нь хүнээр золио гаргая гэсэн чинь ухаангүй хэвтэж байсан нөхөр нэг нүдээ нээсэн гэнэ лээ. Тэгээд хөөрхий хажууд нь байсан Толуй дүү нь хэлмэгджээ.

Нөгөөтэйгөөр бид дахиад бөө мөргөлтэй шинэ үндэстэн бий болгоё гэж бодьё. Өнөөгийн ийм хөгжилтэй дэлхийд Бөө мөргөл бидэнд ухагдахуундаа гацалгүй төлжөөд явах сэтгэлгээний идэш өгөх үү? Хүн төрөлхтөн Монголыг хүлээн зөвшөөрч тусгаар улсын дайтай харилцах уу? Хүний махаар туг тахидаг ард түмнийг орон гэх үү, омог гэх үү? Чингэсийн байлдан дагуултын үед Монголчууд жинхэнэ олсноо батжуулж, алдснаа давтадаггүй, орчин цаг үедээ асар мэдрэмжтэй дандаа шинийг эрэлхийлсэн хөгжингүй дайчид байсан. Тэгэхэд Монгол туургатан хөгжлийн амин сүнсийг атгачихсан гэмээр соргог байв. Тэр амин сүнсийг бид алдчихсан. 13-р зууны Монголд бидний мэдрэхгүй нэг чанар байж. ХӨХ ТЭНГЭРТ бүхний даатгадаг ухагдахууныг бидний хэд нь 13-р зууны Монгол шиг ойлгож байгаа бол. Үүнийг одоо жирийн иргэн Бөө Мөргөлөөс олж ойлгоно гэдэг бэрх байх. Харин Буддизмаас олж авах нь хялбар байж магад. Тийм ч учраас Монгол баатар морьноосоо буугаад улсаа төвхнүүлэх болохдоо Бөө Мөргөлөөсөө Буддизмд шилжсэн.

Бөө Мөргөл, Буддизм хоёрын хоорондоо зохицох, ижилсэх чанар бидний таамаглаж байгаагаас ч илүү болов уу? Яагаад гэвэл Төвдийн уугуул Бөн, Буддизмтай маш холилдсон. Бараг энэ хоёроос эхтэй Буддын шашны урсгал ч байдаг байх. Төвдийн уугуул шүтлэг Бөн нь манай Бөөтэй олон талаар адилхан.
Бөө ба Бөнгийн мартагдсан зүйлсийг Буддизм өөртөө шингээсэн байж болно.Ганцхан жишээ, МНТ дээр Тэв Тэнгэрийг алаад нэг гэрт тавьчихсан чинь долоо хоногийн дараа бие нь алга болчихдог.Тэгвэл яг иймэрхүү үзэгдэл хамгийн сүүлд 1950-д онд Төвдөд гарчээ. Бясалгалын хүчээр биеэ занданшуулах (одоо Буриадад занданшуулсан нэг хүүр бий) эсвэл хумс, үс хоёроосоо бусдыг нь замхаруулан алга болгох чадвартай байжээ. Энэхүү үзэгдэлийг солонгон биеийн үзэгдэл хэмээн нэрлэдэг юм байна. Хэрэв Тэв Тэнгэрийн алга болсныг энэ талаас тайлбарлах гээд үзвэл болох мэт. Мөн шарын шашинд орсноос хойш Чингэсийг Эзэн Богд Чингэс хаан гэдэг болсон нь ижилсэх чанар байсан болохоор ч тэгсэн байж мэдэх. Богд гэдэг чинь Будда гэсэн үг гэнэ лээ. Тэгэхээр Монголын Төрийн залгамж чанар Хөх Тэнгэрээс Богдод шилжсэн гэж таамаглаж болмоор. Буддизмд орсон түүхийг харахад гадны шахалт гэхээсээ илүү шаардлага илүү байсан мэт харагдана. Манжийн атаманчлалын дараа Монгол жаахан сүүмхийгээр улсаа Будда, Хаан хоёрыг холбон Богд Хаант Монгол хэмээн нэрлэснийг бүгд мэднэ. Энэ нь одоо бидний эрээд байгаа жинхэнэ Монгол ухаан биш гэж үү?

Манжид баярлах уу? Буюу жаахан халилт

Монгол Буддын шашинд орсон нь Бөө мөргөл хэрэгцээг нь хангахаа больсонд байна. Нийгмийн олон талт харилцаанд ороод ирэхээр аргагүй. Дээрээс нь Хятад гэдэг агуу үндэстэний толгой дээр суучихсан байдаг. Тэднийг чинь байлдаад дийлэхэд амархан болохоос яг нүүр тулаад харилцахад өндөр боловсролтой учир мангартуулчихгаад амаргүй л байх. Тиймээс тэртээ Төвдөөс 1244 онд Өгөөдэй Хааны хоёрдахь хүү Годан Төвдийн Буддизмын Сакуя урсгалын ламыг чирж авчирсан түүхтэй (энээс ч өмнө Буддизм Бөө Мөргөл хоёр холилдсоныг бас үгүйсгэхгүй). Монголчууд ганцхан Бөө мөргөл дээрээ гацчихаагүйн тод жишээ энэ. Хэрэв гацсан бол өдийд Монгол орон биш Монгол омог л байхсан. Манай өвгөд Бөө Мөргөлтэй ч Бөндгөртэй байжээ.

Сүүлийн зуунд түүхээ бид өөрсдөө жолоодоогүйгээс, одоо бидний түүхийн мэдрэмж богинохон, түүхээ амьдаар нь мэдэрдэггүй. Дэндүү гүн суурьтай болохоороо л сохор ч гэсэн өдий зэрэгтэй үнэрээ алдахгүй явжээ. Түүнээс биш уусчихвал уусчихаар л болсон. Хэрэв 50-н настай хүнийг хүйтэн мөхөөлдөс идүүлэх гэвэл бага залуудаа хоолой нь өвдснийг санаад шууд өмхөлөхгүй. Харин жаахан хүү ч юм уу, хуучнаа санахгүй хүн бол идэж орхино. Бид нар тэр сааталд орчихоод сэргэсэн нөхөртэй адил

Буддизмд орсон чинь зөвхөн Манжийн Мангартуулалт биш. Чингэсийн удмын хаад дийлэхээ болиод Монгол туургатан, шашингүй ард түмэн жолоогүй морьтой адил хэмээн нэг шашны доор нэгдсэн. Төр сульдаад хүчрэхгүй зүйлийг 16-р зуунд шашин хийжээ. Монголчууд асар хурдацтай Буддын шашинд орсон нь сүсэг бишрэлийн хэрэгцээ их байснаас тэр. Өнөөдөр ч гэсэн бид иймэрхүү байдалтай байна. Сүсэг бишрэлийн вакуум үүссэнээс болж амьдралын бэрхшээлтэй тулгарсан хүн архиар л сэтгэлээ засаж байгаа нь үүний тод жишээ. Хатуу дарсыг уух уу гээд л дуулж байна шүү дээ. Энэ нь нэг талаас бодоход өрөвдөлтэй юм. Дэлхийн хамгийн сүсэг бишрэлтэй орны нэг байсан Монгол 80 жилийн дараа архиар л ганцхан сэтгэлээ засна. Дундад зуунд хамаг зүйл баталгаагүй болоход Монгол туургатан архинд орсонгүй, ухаантай сонголт хийн сүсэг бишрэлээ хөгжүүлэв. Тэрний хүчинд Монгол гэж хэзээ ч хэнд ч уусахааргүй өвөрмөц Соёлтой Тусгаар Тархи бүрэлдсэн. Энэ Тархи коммунизмд хүчиндүүлсэн ч үнэрээ аваад үлдсэн билээ. Харин одоо тэр цэнэг нь дуусаж байна. Өөрийн соёлоо бөөс мэт үзсэн залуус олширж, догшин улаан хувьсгалчдын хойд дүрүүд үй олноороо төрлөө. Мөн соёлоо сэргээнэ хэмээн худлаа хэлбэрдсэн, өөрийгөө рекламдсан гацаагч нар олширжээ. Монгол гэж сархадаар сэтгэлээ зогоосон, бардам бадарчид болов.

16-р зуунд яавал яачих харгис хааныг энэрэн нийгүүлсэх сэтгэлтэй бодисадвагаар сольсон. Энэ бол бас өөр талаас нь харвал дэвшил юм. Далай ламыг өөрсдөө хүчирхэг болгож, үүний дараа Монголчууд бүр бутлан Өндөр Гэгээнээ өргөмжилсөн. Хэрэв шарын шашны том ертөнц бутарлаа гэхэд Монгол үндэстэн цөмөө аваад үлдэх нь л дээ. Айхтар алсын хараатай үйлдэл. Үүний
ачаараа манай муу тэмбүүгээр үхдэг Богд чинь 1911 онд Төвдөд Далай Ламын хийж чадаагүйг хийсэн. Түүний ачаар Монгол гэж өнөөдөр Тусгаар улс байна. Анх арван нэгэн онд Богд маань хамаг Монголыг нэгтгэх хамаагүй том зорилготой байсан. Гадаад орчингоосоо л шалтгаалан бүтээгүй.

Харин өнөөдөр олон Монгол бараг нэг нэгнээ ойлгохоо больчихсон. Буддизмаас өөр шашинд орсон Монгол туургатан бүр ч сураггүй. Буддизмд орсон Монгол туургатан нэгнээ танихаа байсан чинь бүгдээрээ шүтэх эрхээ хасуулсан учраас тэр. Гэхдээ нэгнээ эргээд таних боломж бий. Үүнийг ганцхан Буддизм л өгнө. Нармай Монголын үзэл оролдоод байх зүйл биш хэмээн зарим нь үздэг. Гэхдээ аливаа шашин сүм хийдийн нөлөөнөөс мултран хувь хүний сонголт болж байгаа учраас Монгол эргээд уламжлалт шашнаа сэргээх нь хоёр хөршдөө ч мөн өөр шашинтай нутаг нэгт нөхдөдөө халгаагүй юм. Буддизм өөрийгөө бусдад таниулан хүчирхийлэлгүй сургааль болох нь батлагдсан. Тиймээс цаашдаа ирээдүйгээ бодсон ч, соёлоо хадгалах үүднээс ч Буддизмд тулгуурласан Нармай Монголын Хүчирхийлэлгүй, Газрын төлөө биш Гавалын төлөөх 21-р зууны үзлийг боловсруулах шаардлагатай. Нармай Монголын үзэл Буддизм дээр түшиглэж байж боловсронгуй ИЗМ болно. Бүс нутгаар хөгжих үүднээс ч гэсэн оюуны тэсрэлт, хөгжлөө хурдасгахад ч гэсэн бидэнд тодорхой нэгдсэн үзэл хэрэгтэй. Тэртэй, тэргүй олон Монгол хоёр хөршид байгаа гэдэг ойлгомжтой. Тэднийг шашингүй удаан хорино гэдэг бол өөрсдөд нь ч халгаатай. Шинэ шашинд оруулна гэдэг бүр ч утгагүй. Төв Азийн тогтолцоо өөрчлөгдвөл яана. Орос, Хятадын соёл иргэншил хэтэрхий ойртох осолтой ч юм бил үү? Бүр өөр шал ондоо соёл ороод ирвэл яана. Тэгээд ч өнөөдөр Орос, Хятадын иргэд Буддизмыг эрс сонирхох болсон нь Буддизм бол хүн төрөлхтөний өмч юм гэдэг нь улам л батлагдаж байна. Хамгийн гол нь Ардчилсан Монгол Агуу хөршүүдтэйгээ яаж зохицох уу гэдэг л байна.

Яаж шүтэх үү?

Монгол хөгжөөгүй нь Шарын шашнаас болсон гэх. Мэдээж үйлдвэр байгуулаагүй, дандаа л сүм байгуулаад байсан юм чинь энэ ойлгомжтой л асуудал. Гэхдээ үйлдвэр байгуулна гээд өөр хаанаас шинэ текнологи оруулж ирэх байсан юм бол. Ганц суралцахаар хөрш нь суурин соёл иргэншилтэй Хятад байлаа. Бас ч үгүй Монголчууд Хятадыг захираад авсан. Хятадын соёлыг тэр үед авахыг хэн ч үгүйсгэхгүй, гэтэл аваагүй. Монголын Юань улс Хятадад тогтоогүй нь хоёр шалтгаантай хэмээн нэг номон дээр үзсэн байна. Нэгдүгээрт цэргийн аж ахуйн асуудал, Монгол цэргүүд нүүдэлд зохицсон цэргүүд байсан болохоор бүгд цэрэг болчихдог. Аж ахуйг нь эрхлээд явах боловсон хүчин муу. Тиймээс хуаранд суурьшсан цэргүүд нь ядуурал, өлсгөлөнд автсан. Хоёрдугаарт Монголчууд Хятаджих сонирхолгүй байсан гэжээ. Эндээс харахад л Төвдийн Буддизмыг авсан нь үндэстнээ хамгаалах дархлаажуулалт байжээ.

Ер нь дарангуйлагчаас даруухан болсон нь бас нэг хөгжил, дэвшил мөн. Юм үзэж, нүд тайлаад бусдыг зовоох нь өөрт жаргал авчрахгүй гэдгийг ойлгосон ч юм билүү? Манай хөгжил дотогшоо чиглэсэн хөгжил байлаа. Одоо хүчирхэх байгаа улс бүгд гадагш чиглэсэн материалист хөгжилтэй юм. Барууны орнууд материаллаг хөгжлөөрөө тасарчихаад, одооноос л манай соёлыг ойлгож эхлэж байна. Далай Лам Чехэд Монголчуудтай уулзахдаа манай соёл арай нигүүлсэнгүй соёл (compassionate culture) юмаа гэж айлдаж байна лээ. Өнөөгийн дэлхийд энэ хоёр хандлагыг хэрхэн хослуулах уу гэдэг том асуулт тулгараад байна. Хүн зөвхөн материаллаг үнэт зүйлсээр (material үalues) амьдарч чадахгүй хэмээн үзэцгээж байна.

Хэрэв Буддизмыг зөв ойлговол Монголчууд шашны догмад баригдах нөхцөлгүй. Үгүй яагаад ч догмадах билээ. Ямар Бурханд сохроор итгэ гэж байгаа биш, бүх хэлсэн зүйлийг ухаанаараа шалга дараа нь сургаалийг дагавал дага гэж байхад. Будда хүртэл аливаа зүйлийг сохроор шүтэж болохгүй гэжээ. Шарын шашныг шүтэх явцад алдаа гаргасан нь ойлгомжтой. Бид давтах л ёсгүй. Гэхдээ тэр алдаа маань Монголчууд бидний өөрсдийн алдаа гэдгийг бас сайн олж анзаарах чухал. Буддизм бол 2500 жилийн түүхтэй хүн төрөлхтөний шашин үүнийг ямарваа нэгэн үндэстэн хэрхэн шүтэх нь өөрсдөөс нь шалтгаална. Дахиад мэдлэгийг зөвхөн хэдхэн хүн эзэмшин нийт иргэдийг сохроор байлгаж болохгүй. Бурхангүй шашныг Бурханы шашин гэхээ болих хэрэгтэй. Сүргийн сэтгэлгээн дээр тулгууралсан сүм хийдийн нөлөөг ихэсгэж ерөөсөө болохгүй. Сүм туранхай, сүрэг тарган байх ёстой. Сүм хийдийг ихэсхэх биш энгийн иргэдийн Мэдлэгийг өргөсөхөд анхаарах хэрэгтэй. Наад захын асуудал гэхэд л энгийн ойлгомжтой хэлээр бичсэн ном, зохиол алга. Монгол хэл дээр энэ тухай уншснаас гадаад хэл жаахан сураад тэр хэлээрээ уншихад илүү ойлгомжтой байгаа нь өнөөгийн өрөвдөлтэй байдал.

Буддизмд хүнийг суралцах чадвараар нь гурав ангилдаг аж. Дээдчүүд, дундчууд, доройчууд гэжДээдчүүдэд талаар санаа зовох хэрэггүй тэдэнд ном жаахан сонсгочиход л өөрсдийгөө цааш нь аваад явчих чадвартай хувилгаанууд, тусгай төрсөн ховор хүмүүс байдаг гэнэ. Дундчууд бол заагаад өгвөл эргэцүүлж бодоод суралцах чадвартай ухаан нь тодорхой хөгжсөн хүмүүс гэнэ. Тэдэнд номыг голоос заахад болно хэмээн үздэг. Төвдийн багш нар баруунд ирээд дундчууд олон байгааг анзааран элдэв ид шидгүйгээр ном зааж эхлэсэн гэнэ. Харин доройчууд бол хичнээн заагаад ч ном ойлгохгүй, тархи нь арай хөгжөөгүй хүмүүс байдаг гэнэ. Тиймээс тэднийг ядахнаа дараа төрөлд нь номтой холбохын тулд худлаа, үнэн ид шидээр мангартуулж, сохор сүсэг төрүүлэн, арц хүжээр ариулан, эрхээр гангаруулан өөрийн талд байлгадаг гэнэ. Тэгээд мэдээж гурван чадвахийг дагаад гурван заах арга байдаг байна. Монголын Буддизм тодорхой хэмжээнд өнөөдөр Монгол залуус уншиж, бичэж, эргэцүүлж чаддаг болсныг анзаарахгүй дээр үе шигээ мангартуулах гээд байгаа нь нэгж иргэний хөгжилд ч, нийтийн хөгжилд ч садаа болж байна.

Өнөөдөр Буддизм Баруунд дэлгэрч байна. Буддизм Баруунд ирсэн нь 20-р зууны түүхийн хамгийн чухал үйл явдал ч байж магадгүй хэмээн түүхч Arnold Toynbee бичжээ. Тиймээс ийм өндөр хөгжилтэй соёл иргэншил хэрхэн Буддизмыг дэлгэрүүлж байгаа нь бидэнд 21-р зуунд соёлоо сэргээхэд үлгэр дуурайлал болно. Монголын Буддизм өөрийнхөө хандлагыг Баруун шинэлэг хандлагаар агааржуулах нь ашигтай. 8-р зуунд анх Буддизмийг Төвдөд дэлгэрүүлсэн Бадмасамбава( Guru Padma Sambhaүa)

Төмөр шувуу нисэж
Дугуйтай морь давхихад
Төвдийн ард түмэн
Дэлхийгээр таран Дарма (Буддизм)

Улаан арьстаны нутагт очно хэмээн хэлсэн нь одоо биеэлж Буддизм Баруунаас тархах болсон хэмээн олон хүн үзэж байна. Иймээс Буддизмыг бас дээхэн үе шигээ хэт монголчлохыг зайлсхийж, хэт улс төржүүлж, хэт ТӨРЖҮҮЛЭХГҮЙ байх чухал. Монголын гол туйлшрал бол төр, шашныг хослуулах гээд хэт шашныг ашиглан төрийг жолоодсонд байна. Эхэн үед энэ нь зайлшгүй байсан ч хожим нь нийгмийн ялзаралд оруулахад нөлөөлсөн болов уу.
Манай Монгол уул нь хуучирсан, хоцрогдсон ухагдахуунуудыг арилгалаа гэхэд дайн дажин гараад байхгүй хөгжихөд хамгийн л тохиромжтой улс. Ул сэтгэлгээгээ Буддизмаас татаад л шинжлэх ухааныг төлжүүлчихэд Монгол хурдан хөгжих боломжтой. Яагаад гэвэл Эйнштен ингэж хэлжээ.
Ирээдүйн шашин бол хагаралгүй нэгдмэл шашин байна. Энэ шашин маань хязгаарагдмал Бурханыг халиулж шашны догма, номлолоос ангид байх ёстой. Хүний байгалийн ба сүсэг бишрэлийн хэрэгцээг ханган, энэ хоёроос үүссэн жинхэнэ бишрэлийн мэдрэмж дээр тулгуурласан утга төгөлдөр нэгдэл байх учиртай. Энэ бүх тодорхойлтыг Буддизм хангана

Хэрэв орчин үеийн шинжлэх ухааны хэрэгцээг хангах шашин гэж байдаг бол тэр нь Буддизм.

The religion of the future will be a cosmic religion.It should transcend personal God and aүiod dogma and theology. Coүering both the natural and the spiritual, it should be based on a religious sense arising from the experience of all things natural and spiritial as a meaningful unity. Buddism answers this descriptionIf
there is any religion that could cope with modern scientific needs it would be Buddism.

Религия будущего будет космической религией. Она должна будет преодолеть представление о Боге как личности, а также избежать догм и теологии. Охватывая и природу и дух, она будет основываться на религиозном чувстве, возникающем из переживания осмысляемого единства всех вещей — и природных и духовных. Такому описанию соответствует буддизм. Если и есть религия, которая сможет удовлетворять современным научным потребностям, — это буддизм.

ALBERT EINSTEIN

Эрүүл нийгэм, эрүүл сүсэг

Мод хатахдаа үндэснээсээ хатдаг. Үндэс нь шим тэжээлгүй бол хичнээн мөчрийг нь тордоод, навчыг нь арчаад авралгүй. Үндэстэн мөхөхдөө гавлаасаа хатдаг юм биш үү. Манайхан баахан л Монгол оюуны хомсдолд орлоо гээд шуугисан. Гавлаасаа хатаж байгааг анзаарчээ. Гэхдээ сайн эрэгцүүлвэл бид оюуны хомсдолд ороогүй харин ухагдахууны хомсдолд орсон. Монгол хүүхдүүд бүгдээрээ мангар төрдөггүй. Сэргэлэн цовоо төрчихөөд эцэг, эхийнхээ тархинд нь суулгасан программуудаас болж хөгжил нь сааржээ. Өнөөгийн манай нийгэмд үйлчилж байгаа дэвсгэр ухагдахуунууд хөгжилд түлхэц өгөхгүй байна.
Бид өөрсдийгөө алтан дээр суусан гуйлгачид хэмээн магтсан юм шиг, онгирсон ч юм шиг ярьцгаадаг. Тэгвэл үнэндээ Монгол эрдэм дээр суусан эргүүчүүд юм биш үү? Эргүү учраас л алтаа нийгэмдээ ашигтайгаар ашиглаж чадахгүй. Амьтаны элэг доог болж байгаа юм биш үү?

Манай нийгэмд хээл хахууль ихсэн, архичид цэцэглэн, янхан элбэгшиж, алуурчид төрөн, шудрага бус байдал гаарч байгаа чинь тодорхой хэмжээнд эрүүл сүсэг дутсанаас болж байна. Үүнийг ерөөсөө олж анзаардаггүй. Дарга болохоороо л даварчихаад байгаа чинь багын хүмүүжлээс нь болж байна. Бусдыг дээдлэх, түмнээ бодох сэтгэлийг өлгийтэйгөөс нь угжаагүйгээс болж байна. Шунах сэтгэлийг нь аав ээж нь өөгшүүлснээс болж байна. Тэгэхээр дарга болохоос нь өмнө нь иргэнээ төлөвшүүлдэг ёс суртахууны суурийг тавья. Зөвхөн даргыг засах гээд байвал хэзээ ч бүтэхгүй. Далайн давалгааг дарахтай адилхан үйлдэл. Даргыг хусахаар дахиад дарга гараад л ирнэ. Дахиад л иднэ. Өнөөдөр Хүчирхэх Төр хэрэгтэй гээд зөвхөн хүчирхэг улс төрч, хүчирхэг даргыг яриад байна. Гэтэл Хүчирхэг Төр бол Хүчирхэх Иргэнтэй байх ёстой. Хүчирхэх Иргэн бол хэзээд Үнэнийн талд зогсож чаддаг, мөнгөнөөс өөр үнэт зүйлстэй байх ёстой. Монгол гэдэг ухагдахуун амиа л бод гэсэн аав, ээжийн сургаалиас давж цаана нь гишгэх ёстой. Үүнийг зөвхөн ЭРҮҮЛ СҮСЭГ л өгч чадна. Нийгмээ ганцхан материаллаг үнэт зүйлс дээр байгууллах гээд бид ийм байдалд орлоо. Адгийн баян-эд хогшилыг эрхэм баян болгосноос ингэжээ. Тийм ч учраас зөв, хүнлэг, хөгжилд садаа болохгүй сүсгийг дэмжих нь юунаас түрүүн шаардлагатай.

Монгол хүний ухамсар доройтлоо гээд л ярьж байна. Ухамсар бүрэлдүүлэх ухагдахуун доройтсон болохоор ухамсар доройтсон биз дээ. Түүнээс биш бидний тархинд нь ямар ч өөрчлөлт ороогүй. Нэг хэсэг нь ухамсараа дээшлүүлье хэмээн гаднаас янз бүрийн жишээ татан сургаж байна. Нийгмээ цэвэршүүлж, хөгжлийн замд оруулахад яах аргагүй нэгж хүн бүр тархин дахь ухагдахуун, ёс суртахуунаа дээшлүүлэх шаардлагатай. Нийгмээ цэвэршүүлэхэд бидэнд Буддизмийн гажаагүй ухагдахуунууд асар тус болно. Энэ бол хөгжилд хүргэх хамгийн хурдан, гадны тусламж гуйхгүй, үнэгүй шахам арга.

Мэдээж бүгд сүсэгтэй (spirituality ) бол, шашинд (religion) ор гэж хэлээгүй. Тэгэх хэрэг ч байхгүй. Зүгээр л иргэнийхээ ухамсар, ёс суртахууныг дээшлүүлэхэд Буддизмаас өөр хүчтэй зэвсэг бидэнд байгаа юм уу? Тэртээ тэргүй Монголын нийгэмд даргалж байгаа ухагдахуунууд чинь мунхаг сүсгээс ургасан. Буян хурааж байна гээд хэт мөнгөнд шунан бусдыг мөлжиж байна. Хахууль авдаг сайд Ганданд очоод араа даатгуулчихаж байна. Хууль бус наймаа хийдэг наймаачин тусдаа ламтай, өнөөх нь хэзээ, хэрхэн хөдлөхийг нь хэлж өгөөд сууж байна. Ингэж хулгайчтай хувилдана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Мунхаг сүсэг Монголд даварснаас л тэр. Тиймээс үүнийг ганцхан зөв мэдлэгтэй сүсэг л устгаж чадна гэдэг нь ойлгомжтой. Шашныг хар тамхи гээд холуур тойрохыг оролдоод байвал Монгол тархинд ялзарсан ухагдахууныг хэзээ ч устгаж, заларуулж чадахгүй.

Монголын нийгэм эрүүл бус системээсээ залхаж, хэлбэрийн өөрчлөлтөөс илүү агуулгын шинэчлэлийг хүсэх болсон нь нууц биш гэж Эрүүл Нийгэм, Иргэдийн Хөдөлгөөний Ж. Батзандан бичжээ. Тэр агуулгын шинэчлэлийг бидэнд зөв ухаарсан Буддизм өгөхгүй гэж үү? Үгүй бол өөр юу өгөх юм бэ? Зүгээр л эрүүлжье, өөрчлөгдөе гээд л хашгираад байх уу? Хэрэв тулгуур үзэлгүй бол нэг хэсэг хашгираад л намжина, эргээд л гажуудна. Тиймээс нийгмээ сууриар нь агааржуулахын тулд үндэснээсээ эхлэмээр байна. Буддизм бол нүүдэлчин Монголыг иргэншүүлсэн, манай өвөрмөц соёлыг тордсон харин одоо суурин Монголыг иргэншүүлж чадахгүй гэж үү? Хамаг зүйл бидний өөрсдийн ухаанаас шалтгаална. Бид чинь ардаа багажтай, авдрандаа мэдлэгтэй ард түмэн. 2500 жилийн түүхтэй, БУРХАНГҮЙ, ганцхан өөртөө найд гэсэн шашныг хоймортоо залсан ард түмэн билээ. Айлаас эрхээр авдраа уудлья. Ганц удаа ч гэсэн хүнээс гуйхгүй хөдөлж үзье. Өөрөөсөө төлжинө гэдэг бол Тусгаар улсын шинж, өрөөлөөс гуйна гэдэг бол хөлдөхийн л зондон. Өөрөөсөө төлжье, өрөөлтэй жишье. Эйнштэйний үнэлдэг Буддизм Монгол туургатанд оюуны тэсрэлт өгнө. Хөгжил авчирна. Хөгжлийг Хүнээс Хүнээ дээдэлж хөгжлөө хурдасгая.

ХӨГЖИХ ҮҮ ХӨЛДӨХ ҮҮ?

Х. Эрдэмбилэг

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button