Иргэний хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд суулт хийж эхлэв

Үйл явдал халуунаар өрнөсөөр байгаагийн бас нэг жишээ нь хөдөлгөөнийхний Сүхбаатарын талбайд барьсан Олон нийттэй харилцах мэдээллийн төв хэмээх гэрийг нь цагдаа нар хүчээр нураах гээд барсангүй. Өчигдөр тэр гэр рүү хөлчүү хэсэг залуу дайрч нураав.
Тэднээс 2-3 нь цагдаад баригдан очсон юм. Тэдгээрийн нэг нь Хөгжлийн төлөө гэсэн тодотголтой эсрэг хөдөлгөөний залуу болох нь тогтоогджээ. Цуглааны эсрэг цуглаан, жагсаалын эсрэг жагсаал гэдэг шиг бас гэрийн эсрэг гэр хүртэл барьсан байна. Үүнийг Иргэний хөдөлгөөний дэд тэргүүн О.Магнай Бидний эсрэг турхирсан үйлдэл. Байдлыг улам дэвэргэж нийгэмд эмх замбараагүй явдлыг зохиомлоор үүсгэх гэсэн оролдлого гэж тайлбарласан юм. Үүнд бид бууж өгөхгүй. Өнөөдөр Сүхбаатарын талбайд суулт хийнэ гэдгээ О.Магнай өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн. Суулт зөвхөн Улаанбаатарт бус Дархан- Уул, Орхон зэрэг аймагт бас болох аж. Суулт хийж байгаа шалтгаан нь тус хөдөлгөөнөөс төр, засагт тавьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Сүхбаатарын талбайд иргэд чөлөөтэй жагсаж цуглан үгээ хэлж байх, иргэд өөрсдөө хууль санаачлах эрх бүхий Иргэдийн түр Их хурлыг баигуулах гэсэн гурван шаардлагын хариуг заасан хугацаанд буюу гуравдугаар сарын 16-ны дотор УИХ-аас буюу түүний Тамгын газраас өгөөгүй, таг чиг суугаагийнх. Хөдөлгөөнийхөн эдгээр эрх зүйг удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж хуулинд тусгаж өгөхийг шаардсан юм. Тиймээс ийнхүү суулт хийж улмаар өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Ингэхдээ жинхэнээр өлсөж амиа өгнө гэдгээ онцолж байв. Өлс гөлөн нь УИХ-ыг тар! гэсэн шаардлагатай байх аж. Хөдөлгөөнийхний эцсийн тэмцэл нь энэ. Тэдний тэмцэл бас үүгээр дуусахгүй бололтой.
АРД ТҮМНИЙ ШААРДЛАГААР АЛТАН БУРХНЫ АВИЛГА Ч ИЛЧЛЭГДЭХ НЬ
Мэдээллийнхээ үсэр Ир-гэний хөделгөөнийхөн нэгэн ноцтой зүйл мэдэгдсэн нь тэдэнд МАХН-ын жигүүрээс ирүүлсэн бичиг. Энэ нь Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын дарга Х.Баатар зэрэг удирдах зарим хүмүүсийн авилгатай холбоотой 60-70 хуудас баримт юм.
Үүнийг тэд хууль зүйн хувьд нягтлан шинжилж байгаад хэвлэл мэдээлэлд өгөхөө амлалаа. Энд Х.Баатар УИХ-ын дарга Н.Энхбаярт 2,5 кг алтан бурхан бэлэглэсэн тухай мэдээлэл байгааг хэлж байв. Энэ үсэр зарим сэтгүүлч Та бүхэн тэмцлээ ард түмний шаардлагаар гэж яг хэний бариад байна вэ? гэж асуухад тэд
-Бид МУИС-ийн социологийнхонтой нийслэлд санал асуулга явуулахад энд оролцогсдын 63 хувь нь бидний тэмцэл, хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн дүн гарсан. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг 95 хувь нь дэмжиж байгаа гэж хариулсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ХЭРХЭН ЯАЖ ЭГҮҮЛЭН ТАТАХ ВЭ?
Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-өөс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар санал боловсрлуулсан УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт маягаар тараахсныг дор сонирхуулав. Үүнд
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай
1.УИХ-ын тухайн тойргийн нийт сонгогчдын 40 буюу түүнээс дээш хувь нь итгэл үзүүлэхгүи хэмээн гарын үсэг зурсан нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хангалттай үзүүлэлт болно.
2.Нийт сонгогчдын ердийн олонхи буюу 50+1 хувь нь санал хураалтад итгэл үзүүлэхгүи хэмээн тэмдэглэсэн санал хураалтыг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) баталгаажуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болно.
З.УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлаархи санал хураалт нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон түүнтэй адилтгах бусад хуулиудын дагуу явагдана гэжээ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-03-16 066)