Алекс Фергюсон юу өгүүлэв?

Моуриньо бол дээвэр дээгүүр тагтаа хөөж яваа балчир нас минь
Жозе Моуриньог харахаар миний залуу нас санагддаг юм. Юунаас ч айхгүй, өөртөө хэт итгэсэн омголон залуу насны дараалсан олон ялалт. Дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж, нойр хоолоо хасан тактик боловсруулдаг үе. Найм, есөн настайдаа би сүмийн дээвэр дээгүүр тагтаа барих гэж аймшиггүй яаж гүйдэг байлаа. Яг л түүн шиг Моуриньо аюул, аз дуталтаас огтхон ч эмээхгүй байна. Челси-гээс Фрэнк Лэмпард маш сонирхолтой залуу шүү. Хичнээн ч тоглолтод дараалан тоглолоо гэсэн урьдын адил
сайн хэвээр л байдаг. 130 тоглолтод дараалан нэг түвшинд тоглоно гэдэг гайхалтай үзүүлэлт шүү. Гэхдээ Ньюкасл 12 оноогоор тасархай түрүүлж яваад баригдаж л байсан. Мөн Блекберн 12 оноогоор тасарч яваад бараг л гүйцэгдэхээ дөхсөн түүх бий. Тиймээс ч Челси-гийнхэн уналттай тулгарах л болно. Харин энэ уналтаа тэд хэрхэн хүлээж авч, яаж туулахаас Английн аварга болж чадах эсэх нь шийдэгдэнэ. Арсенал-ыг хар л даа. Бидэнд хожигдсоныхоо дараа тэдний гайхалтай тоглолт будаа болж, сүүлийн зургаан тоглолтод дөнгөж есөн оноо аваад байна шүү дээ. Лэмпард, Терри юмуу эсвэл Роббен, Дафф нарын нэг нь л гэмтэл авахад Челси бүр зогсчихдоггүй юмаа гэхэд сууж эхэлнэ.

Рой Кинийг л би орлуулж чадахгүй
Рио Фердинанд хэсэг хугацааны турш талбайд гараагүй нь манай багт нөхөж баршгүй хохирол учруулсан. Риог эргэж ирснээс хойшхи дүн түүнийг багтаасангүй үеийн дүнтэй харьцуулаад үзээрэй. Тэнгэр газар шиг л ялгаа бий. Бид энэ улиралд гоол оруулах маш олон боломжийг алдсан. Заримдаа Кантона байсан бол гэх юм уу эсвэл Ван Нистелрой тоглосон бол гэж бодогдох үе байсан. Гэхдээ хамгийн гайхалтай нь Оле Гуннер Сульшер үргэлж хэрэгтэй цагт хамгийн чухал гоолыг оруулдаг юм шүү. Тэр нөөцөнд сууж байхдаа тоглолтыг тун сайн ашиглаж, талбайд гараад юу хийх ёстойгоо маш сайн мэддэг юм. Тэр өөрийнхөө цагийг хэзээ ирэхийг мэддэг. Тэгээд тэр цагаа ирэхээр талбайд гаръя гэж над руу бараг дохидог гээч.
Рой Кин МЮ-д хамгийн чухал хүн гэж би боддог. Түүний тоглолтын ур чадварын тухай ярихгүй зан араншин, сэтгэл хөдлөлийнх нь тухай ярья л даа. Тэр хувцас солих өрөөнд ялахын тулд юу ч хийхээс сийхгүй болчихсон догшин араатан шиг л аашилдаг юм. Түүний тэр их хүсэл тэмүүлэл, эр зориг багийнханд их нөлөөлдөг. Би багтаа миний толинд туссан дүрс шиг л нэг тоглогчтой болохсон гэж хүсдэг байсан юм. Тэр хүн бол Рой Кин. Кин миний хуулбар л гэсэн үг. Ийм хүнийг орлох хүнийг олно гэдэг өвснөөс зүү хайх шиг л хэцүү байдаг юм.

Пол Скоулз намайг алах байх аа
МЮ Роналдиньог авах боломж байсан ч эдүгээ Челси-д гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Петер Кеньоны тактикийн алдаанаас болж Барселона-д алдсан нь харамсалтай. Гэхдээ бид Уэйн Руниг багтаа авч чадсан. Эвертон-оос түүнийг худалдаж авна гэдэг нь бүр 14 настайгаас нь тодорхой болчихсон байлаа. Эвертон-д нэг хүү бий гэж үргэлж бодож, харж явдаг байлаа. эгээд л цаг нь болохоор авсан даа. Эхний тоглолтдоо Руни хет трик хийж гараагаа гайхалтай эхэлсэн ч зарим тоглолтод муу тоглож байгааг нь хүлээн зөвшөөрнө.
Гэхдээ тэр дөнгөж 19 настай шүү дээ. Роналду ноднин тааруухан тоглосон ч эргээд байр сууриа олж чадлаа. Тэд жил ирэх тусам л тогтвортой сайн тоглолт үзүүлж, улам л сайжирч, гурав дөрвөн жилийн дараа дэлхийн шилдэг хөлбөмбөгчид болно. Бэлтгэл дээр намайг нэг хүн бүр залхтал хашраасаар л байна. Тэр бол Пол Скоулз. Бэлтгэлээс хамаагүй эрт ирчихээд тарах болоход талбайгаас арч өгөхгүй дээ. Үргэлж л хүчтэй цохилт хийж байдаг юм. Би заримдаа Пол намайг бөмбөгөөр оноод алчихвий гэж боддог гээч. Өшиглөсөн бөмбөг нь хэд хэдэн удаа толгойноос маань хэдхэн сантиметрийн зайтай өнгөрч байлаа. Тэгэхээр нь би Скоулз гээд л хашгирна. Харин хариуд маань Юу? гэчихээд л юу ч болоогүй юм шиг хараад байдаг юм. Нэг удаа Гарри Невиллийг яг бөгсөн дээр нь бөмбөгөөр оночихож билээ. Уэйн Руни ч бас хөлбөмбөгийн зүгээр л цагаан солиотой юм шүү дээ. Ингэж хэлээд Алекс Фергюсон инээмсэглэн одов. Хэдийгээр МЮ-гийн бэлтгэлийн талбайг бороо шалба норгочихсон байсан ч Пол Скоулз аанай л хаалга руу бөмбөг өшиглөөд ганцаараа их л жаргалтай байгаа харагдана. Харин наанаас нь Фергюсон хэсэг алхсанаа Скоулз орьё гэж хашгирах сонстлоо.

(таван цагираг 2005.03.08)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button