Дуучин Амай Поп талруу дуулах сонирхол байгаа

-Өөрийг чинь Америк яваад саяхан ирсэн гэж дуулсан. Ямар зорилготой яваад ирсэн бэ?
-Миний америк явсан хамгийн гол шалтгаан бол америк амьдралыг судлах хоёрдугаарт тэнд ирээдүйд боловсрол эзэмших тал дээр судалгаа хийсэн. Америкийн залуусын онцлог, сэтгэлгээ зэрэг дээр нэлээд судалгаа хийсэн. Бас америкчууд болон тэнд амьдарч байгаа монголчуудынхаа онцлогийг харьцуулсан.

-Америкийн юу нь таалагдав?
-Америк нэгд их гүрэн, хоёрд хамгийн баян улс, гуравт эрх чөлөөний орон гэдэг утгаараа миний хувьд маш их таалагдсан. Тэнд маш олон монголчуудтайгаа уулзсан. Ямар нэгэн гадны иргэн гэж гадуурхах явдал огт байхгүй. Энэ нь бас их таалагдсан.

-Өөр анхаарал татсан зүйл юу байв?
-Би зугаа цэнгэлийн тал дээр судалгаа хийдэг. Диско клуб, зугаа цэнгэл, шөнийн амьдралын тал дээр маш их судалгаа хийсэн. Том том клубуудын эзэд, ажилчидтай уулзаж ярилцсан. Энэ талын соёлыг дэлхий дахинд түгээдэг улсын хувьд үнэхээр өндөр түвшинд байсан. Залуучуудын хувьд ажил хийх гэдэг бол хамгийн гол зүйл гэдгийг багаасаа ойлгосон байдаг юм билээ. Хүүхдийг 16 наснаас нь ажил хийхийг зөвшөөрдөг. Тэд цагийн ажил хийгээд тэр мөнгөөрөө өөртөө хэрэгцээтэй зүйлээ авцгаадаг. Манайд бол бараг дээд сургуулиа төгсөтлөө эцэг эхийнхээ халамжинд байдаг. Тэгээд гэнэт л гэр бүл болоод биеэ дааж амьдрах гэхлээр хүндрэлтэй учирдаг. Харин америкт хүүхдүүд багаасаа өөрийн сонирхолоороо өөрт таарсан ажил хийж биеэ дааж сурсан байдаг юм билээ.
Цалин нь ч боломжийн байдаг.

-Манай монголчууд хэр амьдарч байх юм?
-Тэнд амьдарч байгаа монголчуудын хувьд боломжийн сайхан амьдардаг. Цалин нь байр хоолондоо хангалттай хүрээд цаашилвал машин унаатай болох ч боломжтой. Манайд бол цэвэр цалингаараа машинтай болно гэдэг бол бас тийм ч боломжтой зүйл биш шүү дээ.

-Байрны түрээс маш өндөр байдаг гэсэн?
-Байрны түрээсийн үнэ харьцангуй үнэтэй. Миний сонсосноор 500-1500 доллар гэсэн. Хэрэв тэр хүн сайн ажил хийж байгаа бол энэ түрээс нэг их хүндрэл биш цалингийн 20 хувь нь л байранд үлдсэн 80 хувь нь бусад хэрэгцээнд хангалттай.
Бас нэг таалагдсан зүйл бол америкт ямар нэг зүйл худалдаж авахад маш удаан хугацаанд үнийг нь төлж болдог. Жишээ нь гэхэд байр, машин, тавилга гэх мэтчилэн бүгдийг нь урт хугацааны зээлээр авч болдог. Энэ нь хүний амьдралыг сонирхолтой болгох, хоёрт боломжийг нь нээж өгдөг, гуравт хариуцлагатай, ажил хийх эрмэлзлэлтэй болгодог юм билээ.

-Манайд ч гэсэн лизинг нэвтэрч байгаа шүү дээ?
-Манайд одооноос л лизинг гэж нэвтэрч байна. Гэхдээ боломж нь их муу. Хугацаа богино, хүү өндөр байдаг. Америкт бол 30, 40, 50 жилээр цувуулж үнийг нь төлж байшин худалдаж авах боломжтой. Бас хүү маш бага.

-Yйлчилгээ, үйлчилгээний соёл?
-Төрийн албан хаагчид нь иргэддээ үйлчлэх гэдгийг хамгийн түрүүнд тавьсан байдаг нь ажиглагдсан. Нэг удаа миний машин хурдны зам дээр зогсоод явахаа больчихсон. Хурдны зам дээр машин зогсож болдоггүй. Цагдаа нар нь ирээд маш соёлтой яасныг минь асуугаад засвар дуудаж өгөөд, хурдны зам болохоор араас чинь машин ирээд мөргөчихөж магадгүй гэж сэргийлж миний аюулгүй байдлыг хамгаалж ард минь хүлээж зогссон. Энэ нь иргэнд ямар нэг аюул осол тохиолдохвий гэдэг утгаараа сэргийлж хамгаалаад зогсож байх жишээтэй. Гуч дөчин минут ард хамгаалж зогсож байгаад хүрч ирээд бидэнд яаралтай ажил гарлаа гэхдээ бид таны аюулгүй байдлыг хамгаалж машины тань ард галнууд тавьлаа гэсэн. Харсан чинь миний машинаас 100 метрийн зайд галнууд асааж тавьсан байсан. Төрийн байгууллагуудаар нь ороход ч тэр харьцааны соёлтой, хүн болгонтой маш гоё харьцдаг. Манайд байдаг хүнд суртал огт ажиглагдаагүй.
Хүний өмч, хүний эрх, халдашгүй дархан байдлыг маш өндрөөр тогтоосон улс байсан. Хүнийг машин барьж явахад нь цагдаа ямар нэг шалтгаангүй зогсоох ёсгүй. Хүний бичиг баримтыг ямар ч шалтгаангүй шалгахыг хориглосон байдаг юм билээ.

-Зугаа цэнгэлийн хувьд?
-Америкийн бас нэг онцлог бол зугаа цэнгэлийг дээд зэргээр хөгжүүлсэн улс. Залуучууд нь бүгд амьдралын зорилготой, архи дарс уух нь гол биш зөвхөн чөлөөт цагаа гоё өнгөрөөх нь илүү гол байдаг нь анзаарагдаж байсан. Зугаа цэнгэлийн газарт 21 наснаас дээш хүн орж үйлчлүүлэх эрхтэй. Төлөвшөөгүй ухаан суугаагүй жаахан хүүхдүүдийг бол оруулдаггүй үүдэнд нь заавал бичиг баримтыг нь шалгаад оруулдаг.

-Манайх шиг шөнийн цэнгээний газруудад нь цагны хязгаарлалт байх юм уу?
-Цагийн хувьд харьцангуй. Зөвшөөрлөөсөө хамаараад янз бүрийн цагт хаадаг. Бүр 24 цагийн газрууд ч байдаг. Хамгийн гол нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тух хангасан зэргээсээ хамаараад стандарт зөвшөөрөл нь хамаардаг юм билээ.

-Амьдралын өртөгийн хувьд?
-Америкт амьдралын өртөг монголынхоос хямд санагдсан. Гурван сар ажиллаад машин аваад уначихна, наад зах нь гэхэд л махны үнэ нь монголтой адилхан байсан. Тэгэхээр монголчууд тэднээс 10 дахин бага цалин авч байгаа байж адилхан үнээр мах авч байна аа гэхэд ойлгомжтой байх.

-Өөрийг чинь баримтат кино хийж байгаа гэж дуулсан. Явсан газрынхаа бичлэгээр хийж байгаа юм уу. Хэзээ үзүүлэх вэ?
-Явсан газрынхаа тухай хангалттай бичлэг хийж авчирсан. Ойрын үед үүнийгээ телевизээр нэвтрүүлж эхэлнэ гэж бодож байгаа.

-Хувийн уран бүтээлийн чинь сэдэврүү орьё. Студийнхаа тухай ярихгүй юу?
-Манай студийн зорилго бол монголд транс, электра хөгжмийг хөгжүүлэх. Манайд рок поп, хип хоп бол хангалттай хөгжсөн. Харин электра стиль дээр маш их ажиллах шаардлагатай байгаа.

-Гадаад орноор явахад хэр их шинэ мэдрэмж олов доо?
-Би маш их шинэ мэдрэмж хайж гадаад улсуудаар явлаа. Уран бүтээлч хүний хамгийн гол ажил бол шинэ мэдрэмж олох байдаг. Гадаадын орнуудаар явахад маш олон соёл холилдсон, эрх чөлөөтэй сэтгэлгээтэй байдаг. Харин манайд бол нийгмээ дагасан нэг хэв загварт баригдсан хандлагатай байдаг нь ажиглагддаг. Энэ нь шинэ юм хийх уран бүтээлчийн сэтгэлгээг устгачихдаг. Нийгмээ дагаад энэ нь хүний уран бүтээлийг ойлгохгүй, хүлээж авахгүй, эсвэл буруугаар тайлбарлах, санхүүгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй байдаг.

-Танай студиэр хэр олон уран бүтээлчид үйлчлүүлдэг вэ?
-Манай студи бол цэвэр өөрийнхөө уран бүтээл дээр ажилладаг. Yүн дотроо бусад байгууллагуудын үдэшлэг арга хэмжээг зохион байгуулдаг Агентлаг-21 гэж байх жишээтэй, монголын DJ нарыг, агентлаг, байгуулагуудыг хамарсан Глоб-21 гэж байгууллага байна. Тусдаа өөр өөр салбаруудаар ажилладаг боловч бүгд монголын залуучуудыг өөрийн онцлогоо хадгалсан чөлөөт сэтгэхүйтэй, өөр маягт хүргэх зорилготой.

-Манайд шинэ урсгал гарч ирэхэд хүндрэлтэй байдаг гэлээ. Яагаад энэ хүндрэл гараад байдаг юм бол?
-Манайд шинэ зүйл гарч ирэхэд хэцүү байдаг. Тухайн тодорхой хэмжээнд гарчихсан хүмүүс тамын тогооны үлгэрээр шинэ зүйлийг гаргах сонирхолгүй байдаг. Шинэ уран бүтээл хийхэд заавал хүндрэл бэрхшээлүүд тохиолддог. Уран бүтээлч гэдэг утгаасаа илүү нийгмийн элемент гэдэг утгаараа шахах маяг их анзаарагддаг. Нөгөө талаараа хүмүүсийн сэтгэлгээ нь задраагүй байгаа болохоор шинэ зүйлийг хүлээж авах боловсруулах бололцоо нь муу байдаг. Иймэрхүү хүндрэл одоохондоо байдаг боловч яваандаа гайгүй болох байх.

-Дуучин Амай тайзан дээр тоглолт эсвэл шоу хийх үү?
-Би нэлээд олон нэр зүүчхээд байгаа. Дуучин Амай, Амай хамтлаг, бүр андуураад эмэгтэй дуучин Амай гэх мэт ойлголт хүмүүст төрсөн байна лээ. Миний хувьд студийн продессер хийдгийн хувьд дуу дуулдаггүй. Шоу урлаг дотроо тайзны групп, эсвэл арын алба гэх мэт маш олон салбар байдаг. Миний хувьд тайзан дээр гарч дуулах шаардлага байдаггүй учраас уран бүтээл түлхүү хийдэг. Гэхдээ яваандаа тайз талын юм сурч нэгэнт дуучин Амай гэдэг нэр авсан болохоор поп талруу дуулах сонирхол байгаа.

-Та бусад дуучдын дууг дуулдаг уу?
-Yгүй. Дууг дуу гэж сонсож чаддаггүй болохоор дууны үгийг ойлгох надад их хэцүү байдаг. Уртаашаа ганц хоёрхон дууны үгийг хагас дутуу мэднэ. Ямарваа дуучны дууг нь би аялгуу гэдэг талаас нь илүү сонсдог. Ажлын онцлогоос болоод ч тэрүү дууны үгэнд нь их нэвтэрч чаддаггүй. Миний хийж байгаа уран бүтээлийг тодорхой хэмжээний мэдрэмж авах талаасаа сонсоосой.

-Гадаадад гарч амьдах гэж байгаа юм биш биз. Тийм сэтгэгдэл төрсөн үү?
-Хаана ч очсон амьдрал адилхан. Байр сууриа олчихвол монголд амьдрал сайхан. Байр сууриа олоогүй бол хаана ч амьдрал хэцүү шүү дээ. Нөхцөл байдлаа зөв зохицуулж чадвал хаана ч амьдарч болно. Миний монголдоо амьдрах шалтгаан бол өөрийн хөгжмийн урсгалыг бий болгох хоёрт яагаад монголд ч гэсэн амьдралыг тэр гадныхан шиг болгож болдоггүй юм гэж бодож байна. Монголд зугаа цэнгэл хөгжиж байна. Манайд зугаа цэнгэл гэхээр л их буруу ойлголттой байдаг. Хүн ганцхан ажиллахын төлөө л амьдардаггүй чөлөөт цагаараа зөв сайхан зугаацаж цэнгэж байх хэрэгтэй.

-Өөрөө ер нь яг ямар мэргэжилтэй вэ?
-Мэргэжил бол олон улсын харилцаа, одоо удирдлагын менежментийг төгсөнө. Хөгжим бол миний давхар мэргэжил. 94 оноос л урлагийн хүн болох замыг сонгосон. Хөгжмийг бол бие дааж өөрөө сурсан. Саяханаас СУИС-д зарим шаардлагатай хичээлүүдийн цаг авсан.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

/olloo.mn/ Болод.М

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button