Эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?

Гэвч энэ зүгээр хошигнол, амьдрал дээр бүх юм ийм биш. Энэ судалгаанд орсон хүмүүсийн насыг харгалзсангүй учир тэд эр хүнтэй харьцсан харьцааныхаа өөрчлөлтөөс болж ийм хариулт өгсөн байж болох юм. Харин бид тоглоомоор биш амьдралын янз бүрийн нөхцөлд эмэгтэй хүн яаж дурладаг болон энэ үед тэдний сэтгэл судлал ямар байдгийг мэдэх гэсэн юм.

15 настай охидууд…,

Идэр залуу насанд анхны хайр заавал 15 насанд тохиох албагүй.Бүүр заримдаа 14, 17, 19 насанд ч анхны хайр биднийг дайраад ирэх нь бий.Энэ насанд эр хүнтэй учирна гэдэг бол жаахан охины хувьд бөөн адал явдал будлиан зөрчлөөр дүүрэн байдаг. Нэг талаас сэтгэл санаа тэнгэр мэт цэлмэж, харин нөгөө талаас бидний сэтгэл санаа солигдмол үүлэрхэг болдог. Залуу насанд тухайн хүний зураг, гадаад төрх хүмүүжлийг харахаас гадна хүний дотоод чанар, ухаалаг байдал сайхан сэтгэлийг бодолцох хэрэгтэй. 15 насанд олон хүнтэй учирч шилэх сонгох үе их гарч ирдэг. Удахгүй энэ бүгд чиний амьдрал дээрээс харагдана. Та хамгийн сайн найз охинтойгоо гудамжаар зугаалж, жигсаалаар засаж янзалсан үстэйгээ, бие биенийгээ гэртээ оруулж өөрсөдөө л том болчихсон мэт санагдана. Гэвч эцсийн эцэст та нар бие биетэйгээ адилхан жижигхэн охидууд. 15 наснаасаа эхлээд эмэгтэй хүн эрчүүдын харц болгоныг тэмдэглэж наснаасаа 2-3 жил хэтэрдэг. Яагаад гэвэл бага нас-жаал хүүхэд ,ахмад нас -том хүн гэж боддог болохоороо тэр.Тийм учраас 13-17 настай охидын ертөнцийг үзэх үзэл хамгийн өхөөрдмөөр инээмтэй байдаг. Яг энэ залуу насруугаа шилжин орж байгаа энэ л үед юмыг шоолж дооглох тохиолдолууд бий. Тухайлбал Тэр яаж ширтэж байгааг чи харсан уу?, Пөөх ямар муухай юм бэ, Дэгээ шиг хамартай…..,Ямар муухай амьтан бэ ,Чи түүнд таалагдчихжээ , Хараач эргүүлж байна ха ха ха Эндээс явцгаая гэх зэрэг ярианууд байж л байдаг.

Ингэж бүх юм үргэлжилсээр чи одоохондоо хайртай учирч, түүнийг хүлээж аваагүй байгаа. Пушкины шүлгийн мөрөнд Сэтгэл зүрх минь хэн нэгнийг хүлээсээр…, Цаг нь ирэхээрээ чи дурлана… гэсэн байдаг. Энэ сайхан үеүд ч бүгдийг дайрдаг. Чамайг ч гэсэн хайр дурлал тойроод гарахгүй дайраад гарах болно. 15 настай охин дурлахад янз бүрийн хүнтэй учирна. Мөрөөдөж байсан сайхан царайлаг эр , эсвэл ичгүүргүй, увайгүй хүн, янз бүрийн зан чанартай хэт нүүрэмгий хүн, хошин мэдрэмжтэй эсвэл эцэг эх нь их мөнгөтэй гэх мэт асуудалууд та нарын анхаарлыг татдаг. Энэ бүгдийг би өөр дээр туршаад үзсэн болохоор сайн мэдэж байна. Би 2 жил идэр залуу насны өвчнөөр өвчилсөн.Тэр хүн надаас 5 насаар ах байсан. Тэр ахлагч хүн. Нэгэн удаа би санамсаргүй компани дээр нь баригдчихсан. Ам нээсэн болгон нь түүний инээдэмтэй юмыг ярьж бүгд сонсоод шоолсон. Би ч бас эхлээд инээж байлаа харин дараа нь гэртээ хариад дэрээ нортол уйлсан. Өөрийнхөө сэтгэгдэлийн хар тушээр цаасан дээр зурж, өдрийн тэмдэглэлдээ бичиж, түүний тухай бодохоороо сэрж бас унтдаг байлаа. Өдөр болгон түүнийг тамхи авахад мухлагийн хажуугаар санаандгүй өнгөрөх гэж түүнтэй дайралдаж хааш яайш сайна уу гэж мэндлэн итгэлийн харцаар харна.Тэр сөлөр нүдтэй, хацар нь улаан байсан. Бас тэр маш бүдүүлэг, их архи уудаг байсан.Одоо бол энэ зүгээр инээдэм. Би тэр үед түүнд дурлачихсан байсан. Энэ хайр зөвхөн энэ залуу насанд байх ёстой.

Орчуулсан Б.Батцэцэг
/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button