25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?

25 настай эмэгтэй хүн эр хүнтэй харьцах чадвартай, туршлагатай болсон байдаг. Энэ насандаа эмэгтэй хүн- салалт, болзоо уулзалт, гомдол доромжлолыг ялгаж сурсан байдаг. 25 настай эмэгтэй хүн хэд хэдэн удаа эр хүнийг хөлнөөс нь толгой хүртэл шинжээд үзчихсэн байдаг. Эмэгтэйчүүдийн дүгнэлтээр царайлаг залуучууд үргэлж амиа хичээгч, хүүхэмсэг наргианч байдаг, уух дуртай залуучуудыг архичин, тэднийг хайр, зөөлөн энхрийлэл анагаахаасаа өнгөрсөн гэж боддог. Энэ тохиолдолд эмэгтэй хүн эр хүнийг арай өөрөөр харж байдаг. Эр хүнийг ажиглаж, таньдаг хүмүүсээс болгоомжтой асууж сураглан, өөрийгөө халж түлэхээсээ айж бүгдийг эсрэг талаар эргэцүүлэн өнгөрсөн амьдралтайгаа холбоотойгоор зэрэгцүүлж боддог.
Хэрвээ чи залуу идэр насандаа буюу дээрх 15 настны ангилалд байхдаа эр хүний гадаад байдал нь таны сэтгэлийг хөдөлгөж байсан бол энэ насан дээр буюу 25 гараад ирэхээрээ та эр хүний дотоод ертөнцийг үнэлэх болно.Тухайлбал Түүний хайртай бүсгүйтэйгээ харьцах харьцаа, түүний амьдралаа аваад явчих материаллаг талыг та харах болно.Эр хүн бүсгүйгээ аваад явчих чадвартай байх ёстой. Тийм ч учраас 25 настай эмэгтэй хүнд эхнэр болон хүүхдээ юугаар ч дутаахгүй хангаж чадах эр хүн л хэрэгтэй байдаг.Эр хүн тийм л байх ёстой.
Харин энэ залуу түүнд таарахгүй гэдгийг ойлгуулахын тулд 17 настай эмэгтэй хүнтэй харьцуулахад 25 настай эмэгтэйчүүдэд хугацаа улам бүр бага байдаг. Тэр өөр амьдралын зөрчилдөөнийг дуусгах хэрэгтэй гэдгийг мэддэг. Жишээлбэл тэр эхнэртэй залууд дурлах , өөрийн амьдралын хэдэн жилийг дэмий үрэхгүй байхыг хичээх, хэзээ ч эхнэр хүүхдээ орхихгүй хүнийг олох гэх зэргийг ойлгох хэрэгтэй. Гэвч эмэгтэй хүн заримдаа дэндүү орой энэ бүгдийг ухаардаг нь харамсалтай. Ийм учраас сэтгэл татам сайхан байдаг 25 настайдаа өөрийнхөө залууг зөв сонгож амьдралаа эхлээрэй. Хожим хойно хэзээ нэгэн цагт чиний урам хугарвал энэ хариуцлагыг танаас өөр хэн ч хүлээхгүй шүү дээ.

Б.Батцэцэг

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button