Гуравдагч оператор хэзээ ирэх вэ?

Харамсалтай нь гуравдагч операторын тендер будлиантсаар одоо шүүхийн хаалга татаад байгаа. Шүүх асуудлыг шийдтэл хөөрхөн унжирна гэдгийг бид мэдэх юм хойно. Хэрвээ шүүх асуудлыг шийдээд, тендерийг хүчингүй болгож, дахиад тендер зарлаж, шалгаруулалт хийнэ гэвэл хамгийн сайнаар бодоход л зургаан сар болно гэж мэргэжилтнүүд багцаалж байна. Хамгийн сайнаар бодоход шүү дээ, үүнээс илүү хугацаа зарахыг ч үгүйсгэх аргагүй.
Гуравдагч операторын тендерийг гарын үсэг мэтийн жижигхэн юмнаас болж будлиантаж байна гэж үзэх хүн байна. Төрийн өмчийн МЦХ /Монголын цахилгаан холбоо/ компани тендерт оролцоход Төрийн өмчийн хороог төлөөлөн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд буюу орлогч дарга нь гарын үсэг зурсан гэсэн өнгөц харахад жижиг гэмээр шалтгаанаар шүүх дээр гацаад байгаа. Гэтэл төр өөрөө ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахаар хувийн компаниудтай уралдаж байгаа зах зээлийн наад захын зарчмыг зөрчсөн хэрэг болж байгаа юм. Үүнийг саяхныг болтол ихэнх нь анзаарсангүй, анзаарахыг хүссэн. МЦХ компани хөөрхий Монголын гэрийн гэж бид нэрлэдэг суурин утаснуудыг хичнээн жил ажиллуулав. Одоо гар утасны зах зээл рүү оролгүй яах вэ. Туршлагатай ч, бааз суурьтай ч компани гэх маягийн юм бодогдоод өнгөрөв дөө.
Гэтэл энэ нь зах зээлийн суурь зарчим сонирхлын зөрчлийн жинхэнэ сонгодог жишээ үүсгэхээр байв. Дээр дурдсан. Төр өөрөө хувийн компанитай өрсөлдсөн гэж. Наад захын жишээ, Төр өөрийнх нь өмнөөс ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компаниа дэмжинэ. Бусад оператор байгууллагуудаас илүү эрх дарх, боломжоор хангагдахыг хичээнэ. Тэгсэн хэрнээ олсон ашиг орлогоо жинхэнээр нь төрдөө тушаах уу гэдэг ч эргэлзээтэй. Төр хамгийн муу менежер байдаг.
Төрийн өмнөөс худалдаа хийж байгаа хүмүүс хамгийн үрэлгэн байдаг даа. Шударга өрсөлдөөний хууль Монголд бий. Суурин утасны цорын ганц бөгөөд төрийн тодотголтой байгууллага хувийн компаниудтай шударгаар өрсөлдөнө гэхэд хэн итгэх вэ? МЦХ энгийн утасны гар утас руу залгах эрхийг хаалгах үйлчилгээ бий болгосноор үүрэн телефон хэрэглэгчдийг чамгүй сандаргасан. Их бага хэмжээгээр энэ нь Мобиком, Скайтел-ийн орлогод нөлөөлсөн байх талтай. Цаашид нэг салбарт өрсөлдөгчид болбол энэ мэт төрийн байгууллагын монополь байдлаараа нөлөөлөл үзүүлээд эхэлбэл…?
Үүрэн телефоны операторын үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн компани улсын төсөвт нэг сая ам.доллар төлөх ёстой. МЦХ энэ мөнгөө төлөх үү? Төлсөн төлөөгүй хоёр агаар нэгэн. Төр өөрийнхөө мөнгийг нэг халааснаасаа аваад нөгөөдөө хийж л байна гэсэн үг. Цахилгаан холбоогоор улсаа, ард түмнээ хангах үүрэгтэй байдаг төр МЦХ компанид хангалттай мөнгө өгсөн. Одоо бол хангалттай бус уу гэх хандлага ч бий. Энэ удаад ч МЦХ тендерт ялсан байсан бол түүнийг санхүүжүүлэх арваад сая ам.доллар мөн л төрийн сангаас гарах болно.
Оператор компанийн үйл ажиллагааг эрхэлж эхлэхийн тулд 5-10 сая ам.доллар шаардлагатай. Үүнийг нь шууд дангаараа гаргачих монгол компани одоогоор байхгүй гэнэ. Тэгэхээр гуравдагч оператор төрөн гартал нэлээд юм болох нь ээ дээ.
Гэхдээ ямар ч л гэсэн хэрэглэгчид бидэнд бол үүрэн телефоны гуравдагч, бүр дөрөвдөгч ч оператор хэрэгтэй л байна шүү дээ. Зөвхөн GSM ч гэлтгүй CDMA-гийнхэнд ч өрсөлдөгч, өрсөлдүүлэгч хэрэгтэй. Скайтел-ийн хэрэглэгчид уг нь CDMA систем таалагддаг. Гэхдээ үйлчилгээ нь гологдож байна гэж гомдоллож л байгаа. Угаасаа Монголд GSM, CDMA системийн тус бүр ганц ганцхан компани байгаа болохоор бидэнд үйлчилгээг нь харж сонголт хийх боломж үнэндээ алга даа.

/Ардын эрх 2005-03-16/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button