Ам.долларын ханш унасан нь дотоод хүчин зүйлтэй илүү холбоотой

-Ам.долларын ханш унаж байгаа нь юутай холбоотой вэ. Уг нь ноолуурын үе арай л эхлээгүй байгаа шүү дээ?
-Түүхий эд бэлтгэх үе буюу гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын дунд үе хүртэл ам.долларын ханш унадаг. Сүүлийн жилүүдийн жишиг ийм байсан. Харин энэ удаа ам.долларын ханш унасан нь гадаад гэхээс илүү дотоод хүчин зүйлтэй холбоотой. Яагаад гэхээр их хэмжээгээр ам.доллар хадгалж байсан хүмүүс ноолуурын үе эхлэхээс өмнө, өндөр ханштай байгаа дээр нь зарж эхэлсэн. Гэтэл ам.долларын ханш унахыг хүлээсэн нөгөө хэсэг хүмүүс нь худалдаж авах гэж яарахгүй байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт илүүдээд эрэлт байхгүй болсон гэсэн үг. Ноолуур, түүхий эд бэлтгэх үе эхлээгүй байхад ингэж ам.долларын ханш унаж байгаа болохоор цаашдаа ч одоогийнхоос буурах байх.
-Азийн орнуудад бас ам.долларын ханш унаж байгаа. Энэ байдал манайд нөлөөлсөн болов уу?
-Монголд шууд нөлөөлдөггүй. Ам.долларын ханшийн өсөлт, уналт манайд аажмаар нөлөөлдөг жишиг бий. Энэ удаа гадаадад, тэр тусмаа Азийн орнуудад ам.долларын ханш унаж, Солонгос вон, Хятадын иений ханш өсч байгаа нь дэлхийн зах зээлтэй холбоотой. Ер нь Азид төдийгүй Европын орнуудад ч мөнгөн тэмдэгтийн ханш өсч эхэлсэн. Энэхүү долларын ханшийн уналт, бусад валютын ханшийн өсөлт нь Европ, Ойрхи Дорнодод өрнөж буй хурцадмал байдлаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн жишиг нь АНУ-ын эдийн засаг, ам.долларын эсрэг хөдөлж эхэлсэн гэсэн үг. Гэхдээ АНУ нь Ази, Европоос эдийн засгийн хувьд хамааралтай болсон гэсэн үг биш. Гагцхүү ийм хандлага байгаа нь Азийн орнуудад ам.долларын ханш унах шалтгаан болж байгаа гэж таамаглаж байна.
-Хойд Солонгос ам.долларын ихээхэн нөөцтэй. Үүнийгээ Азийн орнуудад их хэмжээгээр байршуулж эхэлсэн нь ам.долларын ханшийн уналтын цаад шалтгаан болсон гэж ярьж байгаа?
-Умард Солонгос ам.долларын нөөцгүй. Ер нь Азийн орнуудын валютын нөөцийн хэмжээ дэлхийд эхний тавд ордог. Ялангуяа БНХАУ, Тайвань, Хонконгт төвлөрдөг. Тиймээс энэ бол үндэслэлгүй зүйл.

Н.Төв
2005.03.16 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button