Э.Бат-Үүл Н.Энхбаярын суу билгээс Ц.Элбэгдорж суралцаж байна

-Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ янз бүрээр л илэрхийлж байсан. Үнэнийг хэлэхэд АН-ын МАХН-ын дагуул нам хэлбэртэй болгосон гол буруутан нь Р.Гончигдорж шүү дээ.
-ҮЗХ-ны хурлаараа Р.Гончигдорж биш М.Энхсайханыг намын даргаар хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хувилбар яригдаж байгаа бололтой. Энэ хэр бодитой зүйл бол?
-Харан байж болъё. Зөвлөлдөх хорооны гишүүн 190 гаруй хүн байдаг юм. Тэд мэдээжийн хэрэг фракц бүлгийнхээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө зүтгэх байх. Удирдагч нар нь ямар чиг удирдамж тухайн үед өгөхийг би урьдчилан хэлж мэдэхгүй байна.
-Аль алинаа хүлээн зөвшөөрөхгүй хоёр тал болон тэмцэлдэж байсан хүмүүс яагаад гэнэтхэн эвлэрэв. Үүний ард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалаар тохиролцоонд хүрсэн гэсэн таамаг байна л даа?
-Би хөдөө явж байгаад саяхан ирсэн болохоор үйл явдлаас нэлээд хоцорсон байгаа. Тэр бүү хэл, ҮЗХ-ны удирдлага болон бусад бүлгүүдийнхээ хүмүүстэй ч уулзаж ярилцаж амжаагүй л байна. Тэгэхээр ямар тохироо хийсэн талаар надад мэдээлэл алга.
-АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар шалгаруулдаг уламжлалтай. Нам доторх магадлал бүхий хүмүүстээ бололцоо олгодгоороо энэ нь шударга юм шиг санагддаг байлаа. Харин энэ жилээс Улс төрийн намуудын шинэ хуулиар сунгаагүй болсон гэх шив. Тэгэхээр одоо шууд л нэг хүнийг томилоод сойх нь дээ?
-Улс төрийн намуудын хуулийн дагуу сунгаа байхгүй болчихсон юм биш ээ. Нөгөө л хуулийг мушгиж тайлбарладгаараа тайлбарлаж байна. Харин ч энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хоёр шаттайгаар шалгаруулах боломжтой. Эхний шатандаа гишүүдээсээ сонгоод дараагийн шат нь Их хурлаас эрх олгогдсон намын бага хурлаараа эцэслэн санал хурааж болно. Сунгаа бол маш чухал зүйл. Энэ бол манай намын жирийн гишүүд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа маш чухал улстөрд оролцох эрхтэйг харуулдаг чухал зүйл юм. Түүнээс хэсэг бүлэг цөөхөн хүмүүс, ашиг сонирхлын бүлгүүд нийлж асуудлыг шийддэг юм биш.
-Энэ бол зүгээр ч нэг хэлчихсэн үг биш. М.Энхсайхан даргын амнаас унасан үг?
-Ер нь Гончигдорж ч тэр, М.Энхсайхан ч тэр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа, асуудлыг шийдэхдээ өөрсдийнхөө сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэрвээ Р.Гончигдоржид тэр зүйл таалагдаж л байвал хуулийг уландаа гишгэж байдаг. М.Энхсайхан ч мөн адил. Яг тэр сурцаараа л Улс төрийн намуудын хуулийг тайлбарлаж эхэллээ. Улс төрийн намуудын тухай хуулинд Их хурал юм уу эсвэл их хурлаас сонгогдсон бага хурал, бүгд хурал нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлана гэсэн байгаа. Тэгэхээр манай намын хувьд сунгаагаа хийж болох л байхгүй юу. Ер нь жирийн гишүүд нь улс төрийн энэ чухал сонголтыг хийхэд оролцох ёстой гэдэг бол ардчиллын үнэт зарчим шүү дээ.
-Нэр дэвшигчээ тодруулахад 61-ийн бүлэг дэх танай намын гишүүд саналаа өгч л таарах нь дээ?
-Харин тийм. МАХН-д дагаар орсон тэдгээр гишүүд санал хураалтад оролцох болчихоод байгаа юм. Үнэнийг хэлэхэд энэ бол дэндүү ёс зүйгүй явдал. Харамсалтай нь хүмүүс цаана нь буй хууль ёс, ёс суртахууны хил хязгаараас давсан үйлдлүүдийг ойлгохгүй байгаа нь зовлонтой юм. Одоо мөрдөгдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу хоёр намын харъяаллаа нэг намынх болгох сонголтыг хийх хэрэгтэй. Энэ тухай 3-р зүйлийн 1-р заалтад тов тодорхой бий. Тэгэхээр 61-ийн бүлгийн гишүүд хуулийн дагуу хоёрдмол байдлаасаа гарч дүрэм мөрийн хөтөлбөрийг нь зөвшөөрч хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа тэр намдаа элсэх хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах үед тэдгээр гишүүд та бүхнээс өөр саналтай байх жин дарах магадлал бий. Та бүхний дэглэсэн сценараас огт өөрөөр тоглоод эхэлбэл яах вэ?
-МАХН-д дагаар орсон 25 гишүүний 19 нь манай намын харъяалалтай. Тэгэхээр тэр 19 гишүүн санал өгч л таарах байх. УИХ-ын болон Засгийн газрын гишүүн гэдгээрээ жир гишүүддээ нөлөөлөх гэж оролдож болох юм. Тийм бололцоо ч их бий. Яагаад гэвэл манайхан чинь дарга нараа их хардаг шүү дээ. Тэгэхээр нөгөө л хор, найраагаа хийж магадгүйг би үгүйсгэхгүй. Саналын хувьд нэг хүн нэг л санал өгнө. УИХ-ын гишүүн гэдгээрээ илүү олон санал өгнө ч гэсэн ойлголт байхгүй. Тэд мэдээж өөрсдийнхөө хүсч сонирхож байгаа хүнээ л гаргахыг хичээх байх.
-Та нарын зүгээс нэг хүнийг дэвшүүлж таарна. Бас нөгөө талаас бас дахин нэг хүнийг санал болгох нь ойлгомжтой болно. Гэтэл тэд олонхи болчихвол яах вэ. Нэгэнт эвлэрэлийн гэрээ байгуулчихсан юм чинь дургүй ч гэсэн зөвшөөрч л таарах уу?
-Үнэнийг хэлэхэд би болгоомжилж л байна. Хэн хэнээ хуурсан тоглоом байх вий гэж эмээж байгаа. Нэг зүйл л их тодорхой. Болж л өгвөл үйл явдлыг хяналт удирдлагаасаа гаргахгүй байж байгаад МАХН-аас Н.Энхбаярыг гаргана гэсэн санаа бол үнэхээр тодорхой. Мэдээж Р.Гончигдорж ичсэн нэрэндээ яаж МАХН-ын Н.Энхбаярыг гэж ил цагаан хэлэхэв дээ.
-Сул нэр нэр дэвшигч бэлтгэж өгөхийн төлөө тэдгээр гишүүд ажиллана гэж үү?
-Ер нь бол хоёр хувилбар бий. Хүчтэй нэр дэвшүүлэгчийг гаргуулахгүйн тулд үйл явдлыг мухардалд оруулах. Өөрөөр хэлбэл, маргуулж мэтгэлцүүлээд дуусгах. Хоёр дахь зам нь ерөөсөө өрсөлдөх ямар ч боломжгүй гээд нэр төдий сул өрсөлдөгч гаргаад хэлбэрийн төдий сонгуульд оролцуулах. Хэрвээ энэ хоёрын аль аль нь хэрэгжихгүй бол мэдээж МАХН цаанаа нэг юм төлөвлөчихсөн байгаа.
-Танай намаас хүчтэй нэр дэвшигч хэн байж болох вэ. Бас Хувьсгалт намын өгөөш болох сул дэвшигч хэн байж таарах вэ. Та тэднийг нэрлэж чадах уу?
-Үүнийг хэлэхэд эрт байна.
-Мэдээж нэгдүгээрт яригдах нэр дэвшигч бол яах аргагүй М.Энхсайхан байх. Түүнийг намын даргаар нь үлдээж нэр дэвшүүлэхийн тулд та нар их зүйл хийсэн. Ялангуяа Да.Ганболд, Баабар та гурвын хамтдаа гаргасан уриалга нэлээд цочроо өгөх шиг болсон. Харамсалтай нь Бат-Үүл нөгөө хоёроо мэдээ ч үгүй байхад тийм юм гаргаж нэрийг нь ашиглаж гэнэ гэсэн таагүй мэдээ хэвлэлүүдээр гарсан. Энэ тухай таны амнаас сонсмоор байна?
-Бид гурвуулаа суугаад ярилцаж тохироод шийдээд уриалга гаргасан. Намын дарга ч хүлээж авсан. Бүх алхмуудаа л хамтдаа хийсэн.
-Нэг хэсэг та ганцаардсан байх аа. Тийм зүйл ажиглагдаж байлаа. Гэхдээ Баабар, Да.Ганболд хоёрыг тань руу ирэхээс өмнө шүү дээ.
-Би үргэлж тэр хоёртой байсан болохоор ганцаардаж байгаагүй ээ. Яахав тэр хоёр маань УИХ-д сонгогдоогүй, би сонгогдсон болохоор миний үг арай илүүтэй сонсогдоод байсан байх. Өөрөөр хэлбэл, би улс төрийн индэр дээр байлаа л даа. Харин бид гурав хамтдаа ганцаардсан гэж хэлж болно.
-Алтангадас ассоциациас Д.Дорлигжавыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойж эхлээд байна. Тэр АН-ын өмнөөс нэр дэвшвэл хүчтэй өрсөлдөгч байж чадах уу?
-Ямархуу нэр дэвшигч вэ гэдгийг судалгаагаар хэлбэл арай илүү ойрхон байдаг. Түүнээс бидний хэлэх зүйл бол баримжаагүй.
-Та судалгаанд итгэдэг юм уу?
-Би өөрсдийнхөө хүсч байгаа зүйлийг онцгой анхаардаг л даа. Тухайлбал, Ц.Нямдоржид муу хүмүүс тойрч суучихаад Ц.Нямдорж шиг муу хүн алгаа. Түүнийг монголчууд үзэхээ болилоо гэж ярьдаг ч судалгаагаар өнөөх нь эхний арав дотор явж л байдаг. Р.Гончигдоржийг урваач, шарваач гээд Монголын 2 сая 500 мянган хүн үзэн ядаад, найман настнаас наян настан нь хүртэл паа пүү болцгоож байна гээд байдаг ч тэр өндөр рейтингтэй улстөрч хэвээрээ л байдаг. Энгийн иргэд ч түүнийг нэр дэвших хүмүүсийн тоонд оруулсаар байна. Тэгэхээр сонин уншиж байгаа хэсэг хүмүүсийн давхарга бужигнаад байгаа улс төрийг анхаарч, мэдэрч байгаа болохоос биш жирийн иргэд анхаарах ч үгүй байгаа. Эцсийн эцэст тэд л сонголтыг хийдэг. Тэдэнд хэн хүрч, мөрийн хөтөлбөрөө, өөрийгөө зөв ойлгуулж чадна тэр л сонгогдоно. Харин бид бол зөвхөн өөрийнхөө хүрээллийн хэсэг хүмүүсийн л бодол санааг илэрхийлж чаддаг. Тэгэхээр Д.Дорлигжав шанс муутай гэдэг ч юм уу. М.Энхсайхан ногоон гэрлээр сонгогдоно гэж хэлэхэд эрт байна. Тиймээс л тэр жирийн иргэдийн үгийг сонсох хэрэгтэй байхгүй юу. ҮЗХ-ны 200 хүнээс намын Их хурлын 1500 хүн арай барьцтай сонголт хийнэ. Их хурлын 1500 хүнээс бүх гишүүд оролцсон сунгаагаа хийчихвэл хамаагүй барьцтай болно л доо. Жирийн гишүүд ард түмний хүсэл бодлыг илүүтэй мэднэ. Харамсалтай юм боллоо, сунгаа байхгүй болдог нь. Одоо дээрээс нь ашиг сонирхлын бүлгүүд дур дураараа тоглоно, тийм үү.
-Тэгэхээр ард түмний тэр хүсэн хүлээж буй сонголт Д.Дорлигжав биш юм уу?
-Харин чи надаас улс төрийн хэрүүл маргаан дэгдээхээс өөр ухаалаг юу ч хэлж чадамгүй хэцүү асуулт асуугаад байна л даа.
-Та бол жирийн нэг иргэн биш. Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөх чадвартай намын доторхи байр суурьтай хүн. Тийм учраас танаас заавал үг унагамаар санагдаад байна?
-ҮЗХ дотор яригдаж байгаа асуудлын талаар үг хэлэхгүй гэж энэ удаа би бултахаар шийдээд байгаа. Тэгтэл чи намайг асуултаараа хөөгөөд байх юм.
-ҮЗХ-ны хурлаараа нэр дэвшигчээ тодруулж чадахгүйд хүрч өнөөх ужгирсан хэрүүл маргаанаар өндөрлөвөл яах вэ?
-Наадах чинь хүлээгдэж байгаа улс төрийн нэг нь яах аргагүй мөн. Магадгүй. Хэн нэгэнд нь тухайлбал, М.Энхсайханд таалагдахгүй шийдвэр гарч магадгүй шүү дээ. Гэтэл М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд тууштай үзье гэсэн бодолтой байвал Эх орон намаас нэр дэвшихийг бас үгүйсгэхгүй. Энэ бол нэг хувилбар мөн үү гэвэл мөн. Ингэвэл үнэхээр аюул болно. Дахиад л намыг маань зад татна. Магадгүй энэ бол Н.Энхбаяртны тооцоонд орчихсон зүйл л гэж бодож байна.
-Үүнийг хэрэгжүүлэхгүй зайлсхийх ямар арга байна вэ?
-Аягүй түвэгтэй. Баабар маань ч ярилцлага өгөхдөө хэлж байна. Бүхнийг хувийн ашиг сонирхлын нүдээр харж байгаа болохоор үнэт зүйл, зарчмаа барьж улстөрд орох хүн алга. Ийм тохиолдол ямар ч эрүүл бус шийдвэр гарч магадгүй. ҮЗХ хуралдаад ирэхээр юу болохыг гадарлаж л байна. Р.Гончигдорж давхина. Алтангадас, за тэгээд дээрээс нь Элбэгдорж. Өөр өөрсдийнхөө улс төрийн зорилгод хүрэх гээд бүгдээрээ дайрна даа. Ц.Элбэгдорж албан тушаал амлана, Р.Гончигдорж ч тэр, Алтангадас бол тэртээ тэргүй бүх албан тушаалуудыг хавтгайд нь авчихсан байгаа. Бүх л чухал чухал местүүд нь байж байна. Тэд дахиад хэнд ч юу ч амлаж магадгүй.
-Ц.Элбэгдоржийн тухай таны бодол өөрчлөгдөө юү дээ. Та бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа ярилцаж байлаа. Тэгэхэд та түүнд ердөө хир халдаахгүй байсан шүү дээ.
-Юу гэдэг юм бэ дээ. Яг үнэндээ Ц.Элбэгдоржийн тухайд сүүлийн үед нэлээд урам хугарах болсон.
-Юунаас болоод тэр вэ?
-Н.Энхбаярын хүрээлэлд автаж байна шүү дээ.
-Та л үүнийг хамгийн сүүлд мэдэж байгаа юм биш үү?
-Би зогсоох гэж их үзсэн. Одоо түүнийг зогсоох ямар ч аргагүй болж.
-Яагаад тэр ингэж болсон юм бол.
-Тодорхой л доо. Засгийн газраа л тогтвортой ажиллуулах гэж тэр.
-АН Засгийн газраа огцруулж сурсан шүү дээ. Энэ бол та бүхний хувьд тийм юм биш л баймаар юм.
-1996-2000 оны хувьд нээрээ л өөрийн чинь хэлдгээр юу ч болоогүй юм шиг Засгийн газраа огцруулж байлаа. Дөрвөн ч Засгийн газар сольсон. Тэрнийхээ горыг ч хатуухан амссан. Үнэнийг хэлэхэд 2000 онд бид чинь хүний нүүр харахын эцэсгүй болсон шүү дээ. Ёстой нэг хашрах гэгчийг үзсэн. Тэгэхээр Засгийн газраа тогтвортой ажиллуулъя гэдэг манайхны ёстой л ходоодны мухраас гарч байгаа бодол. Чи анзаарч байгаа байх. Ц.Элбэгдоржид хичнээн дургүй хүрлээ ч огцруулъя гэсэн үг хэнийх нь ч амнаас гарахгүй байгаа. Одоо бид тэр зүг рүү явахгүй. 1996-2000 онд тогтворгүй Засгийн газрын автор нь бид байлаа. Харин 2000-2004 оны хооронд Энхбаяртангууд тогтвортой Засгийн газрын автор болсон.
-Тэгвэл Засгийн газраа оролдохоо байсан атлаа намын даргын суудлаа булаалдан бужигнахын учир юу бэ?
-Харин тийм ээ. Манай намын доторхи бужигнааныг улс даяараа л сонирхож байна. Тэгээд бүр хөдөөгүүр манай салбар үүрүүдийн гэрийн үүдэнд Хувьсгалт намын нэг нэг гишүүн сахиад суучихсан байна гэнэ. Эднийг УИХ-д олноор нь гаргавал ингээд байдаг юм гээд. Угтаа бол манай намын талцаанаас болоод хэний ч идэх хоол хорогдоогүй л байхгүй юу.
-Учир нь Ардчилсан гэдэг нэрэндээ л байгаа болов уу?
-Тийм л дээ. Бид бас илэн далангүй юм. Харин материаллаг ахуйн хувьд бол хэнд ч хохирол учруулаагүй, бас хэнд ч нэмэр болоогүй тийм л нэг хийсвэр улс төрийн үйл ажиллагаа байхгүй юу. Гэтэл хүн бүр сонирхоод байдаг. Үүний цаана ард түмэн тогтворгүй улс төрийн таашаахгүй байгаа нь л харагдаад байгаа хэрэг.
-Тэгээд яагаад Ц.Элбэгдоржийг буруутгаад байгаа юм бэ. Тэр тогтвортой улс төр хийхийн тулд Н.Энхбаяр руу, МАХН руу яваад байгаа дүр зураг харагдахгүй байна гэж үү?
-Магадгүй. Хүн нөхцөл байдлаас болоод ямар нэгэн зүйл рүү явж болох л байх. Гэхдээ өнөөдөр Ц.Элбэгдорж өөрийнхөө үнэт зүйлийг, үзэл бодлыг, зарчмыг уландаа гишгэж байгаа нь харагдаад байна.
-Яг ямар үйлдлээр тэр вэ?
-Яривал их юм байна л даа.
-Хамгийн сүүлд ч юм уу, ойрхны жишээ татаж болохгүй юу?
-Хамгийн ойрын жишээ бол Монголын төр луйварчдыг халамжлах төр болж хувираад байна. Луйвар авилгалд идэгдчихсэн төр болчихлоо шүү дээ. Үүнтэй Ц.Элбэгдорж тууштай тэмцэх ёстой байтал юу ч хийхгүй байна. Одоо бол дарга-гэмт хэрэгтэн иргэн-гэмт хэрэгтнээ л дарлаж сууна. Хэрвээ ямар нэгэн иргэн хэрэг үйлдвэл барьж хориод төр нэг их шударга дүр эсгээд л…Гэтэл эрх мэдэлгүй гэмт хэрэгтнүүд юу ч хийж байсан түүн рүү хавьтах дөхөх ч юм байхгүй болчихож. Харин би иргэн гэмт хэрэгтнүүдийнхээ талд л орно гэж бодож байгаа. Иргэнээ хамгаална.
-Хэрвээ АН Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж чадахгүй үлдвэл яах вэ?
-АН маш их суларна. Тэр сулралыг тогтоож чадахгүй бол тарж бутрахдаа хүрнэ. Ер нь тийм шүү дээ. Орон гэр нурж унахад дотор нь байсан хүмүүс гараад л тал тал тийшээ зугтдаг байх аа.
-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий өөр гурван нам байгаа. Эх орон, БНН, Иргэний Зориг-БНН. Эдгээр намууд санал хуваах болов уу?
-За, Иргэний зориг бол МАХН-ын дагуул нам. Бодлогоо Н.Энхбаяртайгаа уялдуулна. Санал хуваах даалгавартай бол нэр дэвшүүлнэ. Хэрвээ нэр дэвшигч нь Хувьсгалт намтай санал хуваагаад байна гэвэл хүнээ татчих байх.
-Буянгийн Жаргалсайханы хувьд?
-/инээв/ Буянгийн Жагаа бол УИХ-ын гишүүн бас Н.Энхбаярын найз гэмт хэрэгтэн байхгүй юу. Нийлээд хөгжим энэ тэр нааш цааш нь шахаад л. Тэр ялахгүй гэдгээ өөрөө мэднэ. Зүгээр л бизнес хийж байгаа юм.
-2008 оныхоо сурталчилгааг хийж байгаа юм болов уу?
-За, тэр нэг их 2008 оноо хараад байдаг ч хүн биш. Хөөрхий минь зүгээр л бизнес хийж байгаа юм. Би түүнийг гадарлана аа. Ер нь Б.Жаргалсайханыг харахаар Ницшегийн хэлсэн үг санаанд ороод байдаг юм. Гэмт хэрэгтнийг хийсэн гэмт хэрэг нь гутаадаггүй. Харин ичингүйрэл нь гутаадаг гэж. /инээв/ Жаргалсайхан бол ичдэггүй л байхгүй юу. Тэгэхээр мань хүн гутаагддаггүй. Би зарим нэг мохоо хүнд Та нар Б.Жаргалсайханыг хар л даа. Цаадах чинь хичнээн их гэмт хэрэг хийх тусмаа төдий чинээ их ичгүүр сонжуургүй авирлаж эхэлдэг юм даа. Шүтэн бишрэгчид нь улам л олон болоод байдаг гэдэг. Ницшегийн энэ үг гайхалтай үг шүү. За Эх орон намын хувьд яахыг нь ёстой хэлж мэдэхгүй байна.
-МАХН-аас хэн нэр дэвших магадлалтай бол?
-Манай намаас М.Энхсайхан нэр дэвшвэл Н.Энхбаяр дэвшихгүй. Нэгдүгээрт, Н.Энхбаяр бол хулчгар хүн. Хоёрдугаарт, одоогийн Ерөнхийлөгч Н.Багабанди түүнийг биш М.Энхсайханыг дэмжих биз ээ. Ийм тохиолдолд Хувьсгалт намын доторхи хуваагдал их болно. Тийм болохоор Ч.Улааныгаа л М.Энхсайханы хөлд золиос болгон чулуудах л байх даа.
-Ч.Улаан золиос гэж үү?
-Хүн ер нь албан тушаалд дурлахаараа эрүүл саруул ухаанаа алддаг юм шүү дээ. Ер нь л хачин болчихсон байна билээ.
-Хэрвээ өөр нэр дэвшигч АН-аас гарч ирвэл Н.Энхбаяр дэвших магадлал өндөр байх нь гэж ойлгож болох уу?
-Тэр ойлгомжтой.
-Саяхан болж өнгөрсөн үйл явдлуудаас хараад байхад нэг хэсэг зөвшилцөл гээд албан тушаалуудаа хувааж авдаг байсан бол одоо талцаж хүмүүсээ баривчилдаг болсон юм шиг байна.
-Нийгмийн энэ завхрал, хөгийн байдал, эрх мэдэлтнүүд жирийн ард иргэдийг яаж муухай доромжилж, дураараа авирлаж байгаа нь одоо улам бүр ойлгомжтой болоод л байна. Миний бодлоор нийтийн бослого, том хувьсгалын өмнөх үеийн шинж тэмдгүүд харагдаж эхлээд байгаа юм. Би хувьдаа баярлаад л хүлээгээд л сууж байна. Түүнд нь орж тулалдах юмсан гээд. Өөрийн чинь хэлдэг үнэн. Одоо бие биенээ талцаж байгаад гэмт хэрэгтэн болгоно. Хөгтэй юм их болно оо, бүр элэг доог болно. Н.Энхбаяр бол ер нь ийм юмандаа суу билэгтэй нэгэн л дээ. Ц.Элбэгдорж тэр суу билгээс нь суралцах л гэж байгаа байх.
-МАХН-аас Хэрвээ АН-аас сул нэр дэвшигч өрсөлдүүлэхгүй бол чамайг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс чинь авчихаж чадна шүү гэсэн хэмээн нэлээд ойрхоны эх сурвалж мэдээлэх юм. Энэ хэр бодитой бол?
-Бодитой бөгөөд биеллээ олбол аюултай. Албан тушаалаасаа салахгүй, Засгийн газраа унагахгүйн тулд хамаг байдгаа л хийнэ шүү дээ. Яг үнэндээ би ийм зүйлийг Р.Гончигдоржийн урвалт, М.Энхсайханы тоглолт гэдэг нийтлэлдээ улс төрийн үг хэллэгээр бичсэн л дээ. Намайг их цочирдуулсан тийм зүйлийг би сонссон хэрэг. УИХ-ын намрын чуулган дууссаны дараа 61-ийн бүлэг Их тэнгэрт уулзалдсан байсан. Түүн дээр Ц.Элбэгдорж Бүлгээсээ нэг л хүн нэр дэвшүүлнэ шүү гэж хэлсэн байгаа юм.
-Ц.Элбэгдорж үнэхээр тэгж хэлсэн гэж үү?
-За би лав тийм мэдээлэлтэй байгаа. Үүнд маш их цочирдсон. Сүүлийн үед Ц.Элбэгдоржийгоо харахаар харамсаад байх юм. Бид хоёр чинь 15 жил цуг тэмцлээ. Гэтэл өнөөдөр Н.Энхбаяртай ижил хүйстэн адил явалдах юм. Түүнийг нь Куланда байнга орон даяар цацах юм.
-Ч.Куланда шууд нэвтрүүлгийн өмнө Н.Энхбаярын урдах ширээг арчаад л костюмных нь хялгасыг түүж өгөөд л байна билээ.
-Хөөрхий дөө. Заримдаа Куланда, Шаабар хоёрыг өрөвдөх л юм. Ардчилал ярьсан болгон ардчилсан үзэлтэн байдаггүй л юм байна.

Л.Мөнхбаясгалан
2005.03.16 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button