Монголыг сонирхогчид ирэхээс өмнө

Валют саах ирээдүйтэй ганц салбар маань хатуухан хэлбэл дуртайдаа ирж байгаа улсууд үзэх харах юмаа үзээд л буцна биз. Монгол хаана ч байхгүй унаган байгальтай газар. Сайхан цэвэр агаараараа амьсгалуулж, хаа ч байхгүй цэлмэг тэнгэрээ үзүүлчихэд л болж байна гэх маягаар бизнестээ ханддаг. Өнөөдрийг хүртэл энэ салбарынхан аялагчид гэдэг маань хэн билээ, аялал жуулчлал ер нь юугаараа валют оруулдаг юм гэдгийг ойлгож байгаа юм уу гэмээр урсгалаараа явж байгаа. Гадаад ертөнцөд улс орноо сурталчилсан мэдээллийн нэгдсэн сан манайд байдаггүй нь үүний наад захын жишээ юм. Ирж байгаа жуулчид хаанаас ямар мэдээлэл авдаг вэ гэвэл аялал жуулчлал эрхэлдэг компаниудын сурталчилгааны бяцхан катологи, тэдний вэб сайт мөн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын гэх мэт сайтуудаас жижүүрийн чанартай хагас дутуу, түүхий мэдээл авдаг. Уг мэдээлэл нь Монгол улс Азийн аль хэсэгт байдаг, хичнээн хүн амтай, нийслэлийг нь Улаанбаатар гэдэг, ийм тиим түүх дурегапын газруудтай, онгон байгальтай, Чингис хааны өлгий нутаг… гэсхийгээд л болоо. Тодорхой, бодитой, аялагчдад зайлшгүй хэрэгцээтэй чанартай мэдээлэл тун ховор. Нөгөөдүүл нь Монголыг мэдэхгүин дээр мэдээлэл муутай болохоороо өөрсдөд нь үйлчилж буй тур оператор, жуулчны бааз, хөтөч тайлбарлагчдын хэр хэмжээнд л аялалаа хязгаарлах жишээтэй. Ийм байдлаар гадаадын жуулчид үнэндээ Монгол орноор аялсан аялалдаа сэтгэл дундуур үлддэг аж. Уг нь Монголыг зорих жуулчдын тоо жилээс жилд цөөн боловч нэмэгдэж байгаа статистик мэдээ байгаа юм. Тухайлбал, 2001 онд манай улсад нийт 165 мянга 899 жуулчин иреэн бол энэ тоо дараа жил нь 300-гаад мянга болж өсчээ. Харин өнгөрөгч онд энэ тоо 300 мянга нэлээд давсан байна. Мэдээлэл гэснээс нэг баримт дурдъя. Монголд үе үе болдог хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр энэ салбарт хамтарч ажиллах сонирхолтой гадныханд Монголын тухай видео танилцуулга хийж байнаа. Тэр нь юу байсан, хэрхэн танилцуулсан бэ гэвэл, эзгүй хөдөө талын зургуудыг монтажлаад Жанцанноровын хөгжмөөр фон хийсэн байв. Нэг өгүүлбэр ч үгүй. Юу гэх гээд байгаа нь огт ойлгомжгүй нэг иймэрхүү байдлаар өөрсдийгөө сурталчилцтаах нь мөддөө л өөрчлөгдөхгүй шинжтэй. Дэлхий дээр хамгийн хурдтай үйлчилгээ бол мэдээлэл. Харин тус салбарынхан жуулчдыг татдаг хамгийн хүчирхэг зүйл нь Монголын тухай мэдээлэл гэдгийг мэддэггүй болох нь дээрх баримтаас харагдсан. Энэ бол тэд дөрвөн улирлын хагаст нь унтаад, хагаст нь өөрсдөө хүрээд ирж байгаа жуулчдад газарчны үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Тун саяхан Жуулчны баазуудын холбоо гэж байгуулагджээ. Мөдхөн аялал жуулчлалынхан ажлаа эхлэх гэж байгаа тул тэд бэлтгэлээ хэр базааж байгаа бол гэж сонирхсон юм. Ерөнхийдөө дажгүй гэнэ. Харин аялал жуулчлал нэрийн дор бидний тэр болган ялгаж салгаж анзаардаггүй зарим проблем энэ салбарт нэлээд бий аж. Жуулчны байгууллагууд үйлчилгээнийхээ чиглэл чиглэлээр нэгдсэн бодлоготой хамтарч ажилладаггүйгээс үйл ажиллагаанд нь янз бүрийн бэрхшээл гарч ирдэг байна.. Тухайлбал хоорондоо ойр ойрхон байрладаг жуулчны баазууд олон. Гэтэл тэдгээрийн нэгэнд буудалласан гадаадын жуулчин морь харахаар гараад эргэж орохдоо зэргэлдээх бааз руу нь андуураад орчих тохиолдол ч гарч болохоор гэнэ. Үунийг аялал жуулчлалын нэгэн мэргэжилтэн ярьсан юм. Тэрээр жуулчны баазууд нь хоорондоо ядаж арав хорин км зайтай байх хэрэгтэй гэж байв. Гэх мэтчилэн жижиг том асуудал их байдаг аж. Тиймээс чиглэлүүд тус тусдаа холбоонд нэгдэж эрх ашгаа хамтран хамгаалах, асуудлаа хамтран шийдэх шаардлага энэ салбарынханд тулгараад байгаа юм. Тэд сүүлийн үед ийм арга зам руу орж эхлээд байгаа юм байна. Жуулчны бааз бол тур оператороос өөр. Нэг ёсондоо зочид буудал гэсэн үг. Монголд ирж байгаа жуулчид энд байх хугацааныхаа ихэнхийг баазуудад өнгөрөөдөг. Гэтэл баазууд маань үйлчилгээний чанар, үйл ажиллагаа нь тэр бүр шаардлага хангасан нь ховор. Тиймээс үйлчилгээг нь жигд сайжруулах хэрэгтэй байгаа. Аялал жуулчлалын салбар маш өргөн салбар. Онгоц, усан онгоцноос өгеүүлээд бүх тээврийн хэрэгелийн үйлчилгээ, нийтийн хоолны газрууд, гар урлал үйлдвэрлэгчид, малчид гээд хамрагдахгүй чиглэл үгүй. Тиймээс бид үйлчилгээнийхээ чиглэлээр нэгдэж Жуулчны баазуудын холбоо байгуулсан гэж тус холбооныхон ярьсан. Уг нь эхнээсээ ийм маягаар ажиллаад эхэлж байгаа болохоор хамгийн гол зүйл болох мэдээллийн асуудал нь ч хамтын хүчээр шийдэгдээд овоо чанаржих болов уу. Ер нь бол энэ өргөн салбарт чиглэл тус бүрээрээ мэргэжлийн холбоонд нэгдээд болохгүй бүтэхгүй байгаа асуудлаа амархан шийдчихдэг олон улсын жишиг байдаг. Өнөөдөр манайд аялал жуулчлалын байгууллага 564 байдгаас 160 жуулчны бааз, 300-гаад зочид буудал, 100 гаруй амралтын газар жуулчдад үйлчилж байгаа. Мөн 35 их, дээд сургуульд хөтөч тайлбарлагч бэлтгэж байгаа бөгөөд Аялал жуулчлалын холбоонд бүртгэлтэй, мэргэжлийн сертификаттай 120 гаруй хөтөч бий гэсэн статистик мэдээ байдаг юм байна. Гэвч хөдөө орон нутагт ажиллаж буй жуулчны баазуудад хамгийн хүнд асуудалд мэргэжлийн шаардлага хангасан боловсон хүчин ордог. Учир нь жуулчны баазууд байрлаж байгаа тухайн орон нутгийнхаа иргэдийг ажлын байраар хангахаар орон нутгийн засаг захиргаатай гэрээ хийсэн байдаг аж. Гэтэл орон нутгийн иргэд нь гадаадын жуулчдад үйлчлэх, аялал, жуулчлалын салбарт ажиллах боловсрол дутмаг байдаг байна. Иймээс баазууд мэргэжлийн холбоогоо байгуулснаар энэ мэтчилэн нарийн ширийн асуудлаа хамтран шийдэх боломж нээгдэж байгаа аж. Тэд эхний ээлжинд баазууд дээрээ урт, богино хугацааны сургалт зохион байгуулах гэнэ. Жуулчдын зүгээс сонсогддог нийтлэг нэг дутагдал баазуудад байдаг аж. Хаана ч очсон гэр, бусад үйлчилгээ нь бараг бүгд адилхан гэж ихэнх жуулчид ярьдаг байна. Энэ нь Жуулчны баазуудын холбооны шийдэхээр зорьж буй асуудлуудын нэг нь. Хэрвээ тэд чиглэл чиглэлээрээ нэгдэж чадвал хамгийн чухал нь болох аялал жуулчлалын мэдээллийн сангаа ч бүрдүүлэх биз ээ. Аялал жуулчлал нь жинхэнэ утгаараа бол экспортын үйлдвэрлэл. Иймээс олон улсын шаардлага хангахуйц мэдээллийн сан нь өнөө үед жуулчлалаас валют саах гол сурвалж нь юм. Энэ салбарт өнгөрсөн хугацаанд тур оператор илүү хөгжсөн. Одоо жуулчны баазууд хөгжих, тэдний шинэ үе эхлэх цаг болсон гэж тус холбооныхон үзэж байгаа юм.

Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-03-17 067)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button