Монгол улс хэдэн км замтай вэ?

Ингээд зам дуусахгүй. Ер нь Монголыг хөдөө хотгүй хэрэн хэссэн замын урт нийтдээ 45 мянган км аж. Дээрх 11 мянган км-тэйгээ нийлээд шүү дээ. Засмал, шороон, сайжруулсан, мянганы гээд хот, аймаг, сум, баг хүртэлх бүхий л замын урт энд шингэсэн гэсэн үг.
Харин үүнээс хатуу хучилттай буюу хар замын урт тун бага хувийг эзэлдэг бай-на. 45 мянган км замын 1500 км нь хатуу хучилттаи. Улаанбаатар-Өвөрхангай, Улаанбаатар-Алтанбулаг, Улаанбаатар-Эрдэнэт, Лүн-Баяннуур хүртэл засмал замаар сүнгэнүүлж болно. Аймаг бур өөр өөрийн жаахан засмал замтай. Аймгийн төв доторх болон гарсан орсон тэр замууд ч хатуу хучилттаи 1500 км замд багтаад орсон байгаа.

Үүнээс гадна улсын хэмжээнд хайрган хучилттаи 1400, сайжруулсан хөрсөн 1300 км зам бий гэсэн тоо байна.
Манайд засмал замын эхлэл 1948 онд Сүхбаатарын талбай тавьж эхэлснээс үүдэлтэй гэдэг. Монголчуудын хувьд замын тухай ойлголт гадныхнаас арай өөр. Инженерийн байгууламжаар барьсан хатуу хучилтай замыг олон улсын стандартад зам гэж тодорхойлдог бол манайхан мөр гаргасан болгоноо зам гэсээр энэ нь 45 мянган км хүрдэг гэнэ. Уг нь манай энэ урт замын тухай гадныхан сэтгэл ханга-луун сонсдог ч үүний маш бага хувь нь хатуу хучилттаи гэхээр тун их гайхдаг гэсэн.

ӨВГӨН ЗАМТАЙ НИЙСЛЭЛ
Улаанбаатарын хувьд 400-гаад км хар замтай. Үүний 80 хувь нь 15-аас дээш жил болсон өвгөн замууд. Эдгээрт зайлшгүй засвар хэрэгтэй гэсэн үг. Олон машиныхаа ачааллыг даахгүй хэт нариихан замтай хэмээн замаа шүүмжлэх хүн олон. 400-гаад км зам Улаанбаатарт тун хангалттай гэсэн үзүүлэлт авчрахгүй ч бас тиим ч муу тоо биш гэнэ.
Гэхдээ сүүлийн үед хэтэрхий их түгжрээд, машиндаа багадаад байгаа замын асуудлыг хэрхэн зөв шийдэх гарцыг хайхаар мэргэжлийн хүмүүс судалгаа шинжилгээ хийж, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний менежментийг сайжруулах нь сэдэвт хурал зохион байгууллаа. Судалгаанаас харахад хүн амын хэт их төвлөрөл, муу зам машин, явган зорчигч, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёл, замтай холбоотой барилга төлөвлөлт зохион байгуулалтгүй зэрэг нь бөглөрөлд шууд нөлөөлдөг гэжээ.
Гэрлэн дохиог өөрчлөх, нэг урсгалтай болгох, зүүн гар тийгээ эргэхийг хориглох зэргээр хөрөнгө мөнгө их шаардахгүйгээр одоогийн бөглөрлийн 50 хувийг шийдэх боломжтой гэж үзсэн байна. Тэнд яригдсан бүхэн зөвлөмж болж гарах бөгөөд цаашид шийдвэр гаргачдад хүрч ажил хэрэг болох шатандаа орох бололтой.

ЭНЭ ЖИЛ ХЭДЭН КМ ЗАМ ТАВИХ БОЛ…
Өнөө жил Улаанбаатар-Чойрын 200, Улаанбаатар Хэнтийн чиглэлийн 150-иад км замыг барьж дуусгах төлөвлөгөөтэй аж. Эдгээр замыг барих, өөр бусад зам засварын ажилд улсын төсвөөс 20 гаруй, гадны зээл тусламжаар мөн хэмжээний мөнгийг зарцуулах аж.
Засмал замаар давхих сайхан ч түүнийг барихад халаасаа нэлээн сайн сэгсрэх хэрэг гарна. Учир нь хот хоорондын долоон метрийн өргөнтэй жирийн зам тавихад нэг метрт нь 120-130 сая төгрөг шаардагддаг гээд бод. Хотод бол үүнээс ч илүү өртөг гардаг гэсэн.

Д.ОЮУНТУЯА
(өдрийн сонин 2005-03-17 067)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button