Ноолуурын гурван ченжийн амь насанд халдсан хэргийг шүүж эхэллээ

Алуурчин ноолуур авна гэсэн зарын дагуу утсыг нь олж ченжүүдтэй холбогдон Бидэнд хоёр тонн ноолуур байна. Нэг тонн нь минийх, нөгөө нь манай найзынх юм. Энүүхэн хойно хашаанд буулгачихсан байгаа гэж дагуулж яваад 100 айлаас хойхно усны далан өнгөрмөгц Рашаантын нэгэн гудамжинд газарчлан аваачиж, Энд гэж хэлээд машиныг нь зогсоолгосон. Тэр хашаа гэж заасан хаалганы орчимд эмэгтэй хүн харагдахаар нь ченжүүдийн нэг Ямар ч байсан эзгүй газар ирсэнгүй гэж бодож байсан гэнэ.
Энэ үсэр гурван ченжийн нэг, Цэрэндондог гэдэг эмэгтэй нь машинаа жолоодож явсан бөгөөд Хүнтэй юм байна хэмээн бодож явсан ченж залуу Хосбаяр түүний хажууд урд талын суудал дээр сууж явжээ. Арын суудалд нь хамт ноолуур үзэхээр явсан ченж Батмөнх, Ноолуур зарна гэж газарчилсан нөгөө үл таних эрийн хамт сууж явсан. Түүнтэй анх нүүр тулан уулзсаны дараа утсаар ярих гээд явах хооронд нь хүлээх зуураа тэр гурав Жүжигчин Галсантогтохтой адилхан юм гэж өөр хоорондоо ярилцаж байжээ. Иймэрхүү л маягтай явсаар түүний зааж өгсөн хашааны дэргэд иржээ. Нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ гэхэд Ноолуураа харж байгаа гэсэн байна. Харин төд удалгүй маш хучтэйгээр араас нь цохиод авах шиг болж, ухаан алджээ. Нэг сэргээд хартал газар хэвтэж байсан гэнэ. Ойролцоо нь хамт явсан ченж эгч нь ямар ч хөдөлгөөнгүй мөн хэвтэж байжээ.

Энэ бол анхан шатны шүүх хурал дээр амьд үлдсэн ганц гэрч, хохирогч М.Хосбаярын мэдүүлгэндээ хэлсэн үг юм. Тухайн үед нэг кг ноолуур 40 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд хоёр тонн гэхээр шунахай алуурчны тархинд 80 сая төгрөг юун түрүүнд буусан байх. Тэгээд л хэлснийх нь зоргоор ченжүүдийг сая саяар нь мөнгөө бариад хүрээд ирнэ гэж төсөөлсөн юм шиг байгаа юм. Харамсалтай нь, шунахай сэдэлтээр гурван хүнийг үг дуугүй буудаж орхиод асар их мөнгөтэй болох гэсэн гэмт халдлага нь талаар болж, өнөө түүнийг цаазын тавцанд дуудаж байна. Зохион байгуулалттай энэ гэмт хэргийн улмаас хоёрын хоёр хүний алтан амь эндсэн билээ.

Ноолуур ы н ченжүүдийн амь насанд халдсан хэргийг үйлдсэн Д.Баатарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хурлаар өчигдрөөс хэлэлцэж эхлэв. Шүүх хурал Нийслэлийн шүүхийн хурлын танхимд явагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Нямсүрэн, Төгсгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэж байгаа юм.
Гэмт этгээдийг цагдаагийн байгууллага уйгагүй хайсны эцэст хэрэг гарснаас хойш сар орчмын дараа буюу тавдугаар сарын 6-нд илрүүлэн баривчилжээ. Мөн хамсаатан болох Батболдыг түүнээс нэг хоногийн дараа баривчлан саатуулсан байна. Шүүх хурлаар зөвхөн тэдэнд холбогдох ченжүүдийн амь насанд халдсан ноцтой хэргээс гадна удаа дараагийн үйлдэлтэй залилангийн хэргийг ч мөн хэлэлцэж байгаа юм. Зөвхөн залилангийнхаа хэргээр гэхэд л хувь хүн хийгээд компани, Худалдаа хөгжлийн банкинд нийтдээ 50 орчим сая төгрөгийн хохирол учруулаад байгааг хохирогчид шүүх хурал дээр мэдэгдэж байсан. Ер нь энэ удаагийн шүүх хурал албан ёсны зургаан шүүгдэгчтэй. Гурав нь буюу алуурчин Баатар, түүний хань хамсаатан гэгдээд байгаа Батболд, залилагч Д.Дарьхүү нар төрөл садангийн холбоотой улс аж. Тэдэнд шууд утгаараа хамааралгүй нөгөө гурван шүүгдэгч нь болохоор хууль бусаар бусдад галт зэвсэг наймаалсан хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүс. Тэдгээрийн хоёр нь жүжигчин мэргэжилтэй. Нэгэн цагт Цэдэнбал даргын дүрийг бүтээж төрийн соёрхол хүртэж явсан жүжигчин Ц.Төмөрбаатар танилдаа туслах гэж найзаасаа буу авч өгсөн хэргээр энд шүүгдэгчийн нэг болоод мэдүүлэг өгөөд сууж байна. Хүний амь таслах галт зэвегийн наймаа хар мөртэй гэж энэ. Ямар ч бичиг баримтгүй, бүртгэлгүй бууг бусдад наймаалах хориотой гэдгийг тэд бүгд мэддэг гэсэн. Хэрвээ буу зараагүй бол гэсэн харуусал тан-химд суусан хүн бүхэнд төрж байх шиг санагдсан.

Юутай ч энэ аймшигт хэргийг үйлдсэн Д.Баатар Би ганцаараа хийсэн. Надтай хамт хэн нэгэн байгаагүй гэж мэдэгдсэн ба Мөрдөн байцаалтад мэдүүлгээ нэгэнт өгсөн болохоор одоо мэдүүлэг өгөхгүй. Зөвхөн асуултад хариулья гэж хэлээд сууна лээ. Хуулиар түүнд олгогдсон эрх болохоор яах ч аргагүй. Танхимд цугларсан хүмүүс түүнээс үнэнээ хэлэхийг шаардаж, мөн машин дотор хэдэн төгрөг байсныг үнэн мөнөөр нь мэдүүлэхийг хүсэцгээж байв. Харин тэр мөнгөний хэмжээн дээр Би чин үнэнийг хэлж байна. Сая саяар мөнгө байгаагүй ээ. Нийтдээ 453000 төгрөг л байсан гэж дахин дахин хэлж байлаа. Түүний энэ үгэнд хэн ч итгээгүй. Талийгаач ченж эмэгтэйн нөхөр хохирогч Рэнцэндорж л гэхэд Урьд орой нь 3664000 төгрөг тоолоод сууж байсан юм шүү дээ. Түүнийгээ хар уутанд хийгээд гарсан. Тэр мөнгө хаана байна. Үнэнээ хэл гэж байлаа.

Хохирогч Ц.Болормаа Өглөө нөхөр маань гараад явсан. Би хүүгийнхээ шүдийг үзүүлчихээд нөхөр лүүгээ утсаар ярьтал Би хүнд буудуулчихлаа. Цагдаад хэл. Жүжигчин Галсантогтохтой адилхан хүн байсан гээд амьсгаадаад ярьж чадахгүй байсан. Нөхрийг минь амь тэмцэн зугатаж байхад яах гэж араас нь хөөж буудсан юм бэ. Яаж ингэж чадаж байнаа. Хоёр хүүхэд маань одоо надаас өдөр бүр Аав минь хаачсан юм бэ гэж нэхэж байна. Надад хэлэх ч үг олддоггүй. Ийм хүний нүнжиггүй амьтныг алуурчин гэхээс өөр юу гэж нэрлэх юм гэж нулимсандаа хахаж цацан хэлснээ цагдаагийн давхар давхар хамгаалалтыг нэвтлэн Баатарыг өшиглөхөөр зүтгэлэв. Өөрийг нь хориглож зогсоосон цагдаад Байж бай. Яахав, би ганцхан цохьчихъё гэж арга тасрай гуйж байлаа. Танхимд байсан хохирогчид ч бүгд түүнийг дэмжиж Яадаг юм бэ, наадахаа цохиулаач гэж дэмжицгээнэ лээ.
Харин хохирогчид бүгд л Энэ муусайнуудаас бид юугаа авах юм бэ гэлцэж байсан нь урьд өмнөх шүүх хурлаас ялгаатай нэг онцлог байсан бол Амийг амиар солино гэх нь адилхан байлаа.

Энэ мэтчилэнгээр шүүх хурал өрнөсөн ба ажлын цагт багтаагүй тул дараачийн өдөр үргэлжлэн явагдахаар товлоод тарсан юм. Шүүх хурал өнөөдөр үргэлжлэн явагдана.

Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-03-17 067)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button