Цагдаа нар хүч хэрэглэн хөдөлгөөнийхний гэрийг хураав

Мэдээллийн гэрийг цагдаагийн хүчээр буулгаж, хураах гэж байгаа яриа эл өдөр тархаад байсан бөгөөд түүний биелэл шөнийн 24 цагийн үед болсон. Энэ явдал болохоос бараг цагийн өмнө Сүхбаатарын талбай, Улаанбаатар зочид буудал, Дуурь бүжгийн эрдмийн театрын хавиар цагдаа нар бөөн бөөнөөр үзэгдэж эхэлсэн. Цагдаагийн хүч хэрэглэсэн ажиллагаа зохион байгуулалт сайтай явагдсан нь манай цагдаа нар аливаа зүйлийг хүчээр тараахдаа гаршсан гэлтэй. Ажиллагаа эхлэхээс өмнө тэр хавийн замын хөдөлгөөнийг хааж бэлдсэн байв. Гэхдээ ажиллагаагаа эхлэхээс өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарч хэрвээ 22 цагаас өмнө гэрээ нүүлгэхгүй бол хүч хэрэглэхийг сануулж, захирамжийг гардуулж өгсөн аж. Гэвч хөдөлгөөниннхөн захирамжид заасан үндэслэл нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй тул нүүхгүй гэдгээ мэдэгдсэн байна
Мөргөлдөөн, 20 орчим минут үргэлжлзв.

Шөнийн 24 цагийн орчим Улаанбаатар зочид буудлын зүгээс гэнэт цагдаа нар гүйлдэн ирж тэнд баригдаад байсан хоёр хөдөлгөөний гэрийг, тэнд байгсдын хамт бүслэсэн. Бүслэлтийн гадуур бие биенээсээ алхамын зайтайгаар ногоон уяа барьсан эгнэсэн цагдаагийн давхар бүслэлт мөн бий болов. Давхар бүслэлт нь гэрийнхээ ойрол-цоо байсан хөдөлгөөний хэдийг бусдаас нь тусгаарлах зориулалттай байсан бөгөөд бусдыг нь бүслэлт рүү нэвт-рэхээс сэргийлж чадсан юм. Бүслэлт үүсэхтэй зэрэгцэн УБО 65-79 дугаартай Зил-130 машин хоёр гэр лүү шахан зогслоо. Нэгэнт давхар бүслэлт бий болгосон тул хоёр гэрийг хүчээр буулгахад ядах юм байсангүй. Иргэний нийгэм хөдөлгөөний эсрэг байгуулагдсан Хөгжлийн төлөө хөдөлгөөний гэрийг буулгаж эхэлсэн. Тус хөдөлгөөнийнхөн ингэхийг хүлээж байсан гэлтэй ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй гэрээ ачуулав. Харин Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхөн гэрээ буулгуулахгүй гэж хэрэндээ хичээж тэмцэцгээсэн боловч үнэхээр хүчин мөхөсдөж байлаа. Хөдөлгөөний нэг гишүүнд 2-3 цагдаа ногдож байсан тул яах ийхийн зуургүй гэрийг нь буулгав. Гэхдээ буулгаж гэхээсээ илүү нураасан гэхэд болно.

Хөдөлгөөнийнхөн нэгэнт нураасан гэрээ ачуулахгүй гэхдээ зарим нь хананаас зуурч, нөгөө нэг нь эегий туурган дээрээ хэвтэж хэрэндээ л эсэргүүцэл үзүүлж байлаа. Хүчээр илүү цагдаа нар нураасан гэрээ 20 хүрэх-гүй минутад машинд ачсан байв. Нэгэнт хүчрэхгүй гэдгээ ухаарсан хөдөлгөөний гишүүд машиныг явуулахгүй гэж зүтгэсэн. Машины хамар дээр нь хоёр ч нөхөр гарч сууж харагдсан. Хөдөлгөөнийхнөөс хэн нэг нь гэр ачсан машины хамрыг онгойлгон ухаж ч үзлээ. Түүний үйлдэл үр дүнгээ өгч гэр ачсан машин асаагүй. Гэвч хэдхэн минут болов уу үгүй юу машин дахин асч хөдлөхөд бэлэн болов. Машиныг явуулахгүй гэж урд нь эгнэн зогссон тул цагдаа нар гэр ачсан машинаа бүслэн зогслоо. Цагдаа нарын бүслэлтэд орсон машин огцом хурдтайгаар ухарлаа. Арваад метр ухраад гэнэт урагш хөдөлсөн машинд түүнийг явуулахгүй гэж хойноос нь гүйлдэж байсан хөдөлгөөний гишүүд мөргүүлэх шахсан. Хоёр талаараа цагдаагаар хүрээлэгдсэн машин өндөр хурдтайгаар туслах замаар орж төв замд нийлэн одлоо. Гэрийг буулгаж машинд ачаад явуулсныхаа дараа уг ажиллагаанд оролцсон 100 гаруй цагдаа хоёр гурван тийш бүлэг бүлгээр таран явцгаасан.

ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙН ЗАРИМЫГ БАРИВЧЛАН ОДЛОО
Энэ үед шөнийн 00 цаг 25 минут болж байсан бөгөөд гэрээ ачуулахгүй гэж тэмцэлдсэн гишүүдийн заримыг цагдаа нар бас авч явсан байлаа. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхөн гэрийн буурин дээр үлдсэн хэдэн уриа лоозонгоо бариад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү баривчлагдан явсан нөхрөө суллуулахаар хөдөлсөн. Дуурийн өмнөөс 00.30 цагт хөдөлсөн хөдөлгөөнийнхөн Эрүүл нийгмийн төлөө, Элбэгдорж огцор хэмээн цуурайтуулсаар Төрийн ордны зүүн урд жигүүрийн ойролцоо түр зогсоцгоов. Ингэхдээ нөхдөө бүртгэж үзсэн бөгөөд эхлээд дөрвөн гишүүн байхгүй байна гэж байсан ч удалгүй долоон хүн байхгүйг тогтоосон. Хөдөлгөөний жагсагсад Төрийн ордны баруун замаар орж, Герман ЭСЯ-ны урдуур ороон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн байрны гадаа 00.45 цаг гэхэд ирлээ. Тэд жагсан явахдаа өөрдсийн уриагаа цуурайтуулсаар байсан. Цагдаагийн хэлтсийн гадаа хаалгыг найман цагдаа хамгаалан зогсч угтлаа. Хөдөлгөөнийнхөн Бид цагдаа нартай мөргөлдөхөөр бус энд баривчлагдан ирсэн нөхрөө авахаар ирлээ гэж мэдэгдсэн. Цагдаа нар хариуд нь Бид авчирсан нэг хүнээ зохих ном журмын дагуу шалгаад удахгүй явуулна гэж байв. Жагсагсад энд ирээд Хүнээ авъя, хүнээ авъя гэж хашгирсныг эс тооцвол байдал тайван, хэн хэн нь хүлээцтэй байцгаасан. Хөдөлгөөнийнхөн ямар нэгэн зүй бус авир гаргаагүйд тайвширсан бололтой энгийн болон дүрэмт хувцастаи цагдаагийнхан орж гарцгааж байдлыг ажиглаж байлаа. Мөн жагсаж ирсэн хөдөлгөөнийнхнийг тойрон арав гаруй цагдаа зогссон. Цаг гаруй хүлээсний эцэст цагдаагийн хэлтэсийн байрнаас 20 орчим цагдаа гарч ирсэн бөгөөд тэдний араас саатуулагдсан гишүүн Н.Нанжид, хөдөлгөөний дэд тэргүүн О.Магнайн хамт гарч ирлээ. О.Магнай Манай гишүүнээс байцаалт аваад гаргасан гэдгийг нөхдөдөө тайлбарласны дараа 01.40 цагт хөдөлгөөнийнхөн төв штаб руугаа явцгаав. Мөн бэлэн байдалд байсан цагдаа нар ч буух тушаал өгсөн хэмээлдээд гэр гэрийн зүг одлоо.

Эл өдрийн үйл явдал үүгээр дуусч хөдөлгөөний гишүүдийн ихэнх нь өглөө штаб дээрээ очихоо мэдэгдээд гэр гэр лүүгээ явцгаасан. Харин хөдөлгөөний гол удирдах гишүүд төв штаб дээрээ очиж, болж өнгөрсөн нөхцөл байдлыг дүгнэн цаашид хэрхэхээ ярилцахаар боллоо.

УЛС ТӨРИЙН СУУЛТ ХИЙЖ ЭХЭЛСНЭЭ ЗАРЛАВ
Урд шөнө болж өнгөрсөн явдлын талаар болон Сүхбаатарын талбайд улс төрийн суулт хийж эхэлснээ Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхөн өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үсэр мэдэгдсэн. Тус хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан урд шөнө болж өнгөрсөн явдлын талаар товч мэдээлээд Энэ үеэр манай арав орчим гишүүн бэртсэн. Хөдөлгөөний дэд тэргүүн О.Магнай эмнэлэпг хэвтсэн гэв. Мөн энэ үйлдэл нь хөдөлгөөнийг сааруулах бус улам идэвхжүүлж байна гэлээ. Тэднээс УИХ, Засгийн газарт хандсан гурван зүйл бүхий шаардлагаа биелүүлэхийг шаардан өнөөдрөөс Сүхбаатарын талбайд улс төрийн суулт хийж эхэлжээ. Энэ суултад оролцохоо мэдэгдэж 60 гаруй хүн гарын үсгээ зураад байгаа гэнэ. Эхний буюу өнөөдрийн суултад 15 хүн, дараа өдрийнхөд 20 хүн гэхчлэн өдөр бүр тав таван хүнээр нэмэгдэх аж. Түүнчлэн урд шөнө болсон мөргөлдөөний үсэр хөдөлгөөний долоон гишүүн баривчлагдсан бөгөөд нэг нь тэдний шаардлагаар суллагдсан гэдгийг ч мэдэгдэж байлаа. Түүнээс сэтгүүлчид албан ёсоор гэр барих зөвшөөрөл авсан эсэх, бэртсэн гэх хүмүүс нь ямар гэмтэл авсан, улс төрийн суулт хийж буй нөхдөөс тань ямар мэдээлэл ирж байна, хураагдсан гэр хаа байгаа бол гэх зэрэг олон зүйлийг асуусан.

Ж.Батзандан(хариултыг товчлон нийтлэв) -Сүхбаатар дүургийн Засаг дарга Цогзолмаа Дуурийн өмнө гэр барихыг амаар зөвшөөрсөн. Түүний хуулийн зөвлөх өөрийн бисэр ирж ургаа моднуудын ард гэр барихыг зааж өгсөн. Тэнд баривал бүх зүйл хаагдаж, бидний үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл хийх боломжгүй болох байсан тул зааж өгенөөс 10 гаруй метрээр баруун тийш болгож барьсан. Харамсалтай нь Цогзолмаа дарга үүнд дургүйцсэн бо-лолтой өмнөх өдөр нь өгсөн шийдээ маргааш нь өөрчилж, эрүүл ахуй хангахгүй байна гэсэн ундэслэлээр нүүхийг шаардсан байгаа. Эл мөргөлдөөний үсэр арав гаруй хүн гар хөл нь шалбарах болон дотуур бэртэл авсан. Тэднийг эмнэлэгт үзүүлж, асуудлыг зохих байгууллагад тавиад байгаа. Мөн мөргөлдөөний үсэр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан 5000 гаруй хүний гарын үсэгтэй цааснууд булаан авч зугатсан явдал гарсан. Цагдаа нараас нэхэж байж заримыг нь олоод байгаа бөгөөд булааж авсан нэг нөхөр нь Хөгжлийн төлөө хөдөлгөөний хүн байсан. Хураан авсан гэрийн оронд нөхөн төлбөр олгоно гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга мэдэгдсэн. Манай гишүүн Нанжидыг эсэргүүцэл үзүүлсэн гэдэг үндэслэлээр баривчилсан гэлээ.

Сүхбаатарын талбайд суулт хийж буй нөхдөөс мөргөлдөөн болж магадгүй байна гэсэн мэдээлэл ирж байна. Цагдаа нар жанжны хөшөөний урд суулт хийж болно, хойно нь гарвал хүчээр тараана гэдгээ мэдэгдээд байгаа. Хуулинд жаг-саал, цуглаан хэрхэн хийх, хаанаас зөвшөөрөл авахыг зааж өгсөн байдгаас бус суулт хийхийг зохицуулсан хууль эрх зүйн акт өнөөдөр Монголд байхгүй гэж байлаа.

Асуулт хариулт явагдах завсар урд шөнө болсон явдлын талаарх сонирхогчийн камераар бичсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн.
Харин хэвлэлийн хурал дууссаны дараа Сүхбаатарын талбайд суулт хийж буй хүмүүсийг хүчээр тарааж мөргөлдөөн үүсч буй мэдээлэл ирсээр байна.

М.БАТБААТАР
(өдрийн сонин 2005-03-17 067)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button