Тэнгэрийн их хаан гэдгээр нь алдаршуулж мөнхжүүлье

Үнэхээр ч өнөөдөр монголчууд их эзэн хааныхаа нэр усаар бизнес хийж аль л хэрэглэж үл зохих банк, зочид буудал, баар ресторан, архи дарс, шар айраг, хивс, бууз, бялуунаас авахуулаад өмд гуталдаа хүртэл өргөмжлөх нь холгүйгээр ёс бусаар хавтгайруулан хэрэглэсээр удаж байна.

Энэ бол өөд бологсдынхоо нэрийг хэлбэл яс нь өндөлзөнө хэмээн цээрлэдэг байсан сайхан монгол уламж-лал өдгөө бүрэн алдагдаж, устаж буйн үнэний нотолгоо гэж хэлж болно.
Зөнч Нострадамус тэнгэрийн хаан залрах тухай

Аугаа мянган жил ирэхээс өмнө
Амьгүй бологсод булшнаас өндийхөд
Хүлээлт найдварыг дуудсан тэрбээр
Хүж Европод бус Азид мэндэлнэ гэсэн байдаг.

Үүнийг доктор Л.Түдэв орчуулахдаа
Нэгэн мянга есөн зуун ерин есөн он, долдугаар сар
Ниргэлгийн их хаан тэнгэрээс заларч
Англомусын их хааныг дахин заяалгамой
Анхнаас ч хожим нь ч олзтой Далха засагламуи гэж хөрвүүлсэн.

Энэхүү дөрвөн мөртөөс ажихад тэнгэрийн их хаан монголд дахин залрахнээ.

Гадаадын эрдэмтэн мэргэд, Нострадамус судлаачид ч уг дөрвөн мөртийг Тэнгэрийн догшин (аймшгийн) их хаан Монголд дахин залрана гэдгээр олонтаа хөрвүүлж тайлбарласан байдаг.

Энэхүү дөрвөн мөртөөс дахин залрах тэр тусмаа тэнгэрийн их хаан дахин залрана гэсэн тэр утга агуулгыг л онцлон авч үзэх хэрэгтэй санагдлаа.

Нострадамус тэнгэрийн хаан Монголд дахин залрана гэдгээрээ өнөө маргаашгүйдээ тулсан их хаанаас минь гадна ирээд буцсан их хаан чинь ч мэн л тэнгэрийн их хаан байсан шүү гэдгийг давхар ухааруулжээ.

Ийнхүү таван зуугаад жилийн тэртээ алс холын харь нутгийн хүн танай түрүүчийн их хаан чинь тэнгэрийн их хаан байсан шүү гэдгийг сануулж. Харин бид өөрсдийгөө л тэнгэр язгуурт, тэнгэр шүтлэгт, тэнгэр дуудлагат, тэнгэрийн тамгат хөх толбот үндэстэн хэмээн магтан дуулж өргөмжилсөөр явна.

Тэгэхээр өөрсдийгөө бус их эзэн Чингис хаанаа Тэнгэрийн их хаан хэмээн өргөмжлөх цаг нь нэгэнт болжээ гэдгийг л хэлмээр байна.

Их эзэн хаанд хүртээсэн мянганы аугаа хүн гэдэг алдрыг нь ч бид мэн л харийнхнаар хэлүүлж амжсан шүү дээ.

Тэгвэл өдгөө заавал Нострадамусын айлдвар, энэ тэр ч гэлтгүйгээр монголыг дэлхий дахинаа Чингисийн монгол гэдгээр нь дуурсгаж буй алдар гавъяагаар нь үнэлж бид өөрсдөө яагаад өргөмжилж болохгүй гэж.

Их эзэн хааны өөрийнх нь айлдсан Би 800-н жилийн дараа буюу монголчуудыг эмээлээ гэдсэндээ авах тэр цагт дахин морилох болно хэмээсэн домгийг ч холбон тайлбарлаж болох байлаа.

Саяхан манайд Мөнх тэнгэр судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болсон гэсэн.

Энэ бол мөнх тэнгэр гэж чухам юу болох, мөн тэндээс дээдеүүд юуны тулд хэрхэн залардгийн нууцыг нарийн тайлж чадаагүй төсөөлөл төдий буй энэ цагт ийм хурал болсон нь үнэхээр олзуур-хууштай урагш ахисан нэг алхам юм. Өөрөөр хэлбэл
Мөнх тэнгэр бус Тэнгэрийн их хаан судлалын олон улсын хурал болж, ирээд буцеан байтугай ирэх их хааны талаар ч илтгэлүүд тавигдан дэлхийн чихийг дэлдийлгэх тэр цаг тун ойрхон болж буйн нотолгоо гэж хэлж болно.

Бид одоо удахгүй Чингис хаан заларч монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 800-н жилийн ойг тэмдэглэнэ.
Тэгэхээр энэ сайхан алтан боломжийг ашиглаж л одооноос эхлэн тэнгэрийн их хаан заларч монголын тулгар төрийг үүегэн байгуулсны 800-н жилийн ой гэдгээр ухуулан таниулж сурталчлах хэрэгтэй юм.

Ийнхүү нэрлэж байж л монгол бол тэнгэрийн их хаан заларсан аугаа улс үндэстэн гэдгээ харуулах болно.

Тэр ч байтугай Нострадамусын дээрх айлдвар биеллээ олсон тэр цагт бол тэнгэрийн их хаанууд ээлжлэн заларч ирдэг онцгой улс үндэстэн гэдгээрээ сэргэн мандахыг ч үгүйсгэх аргагүй юм.

Ер нь жижиг ястан үндэстний дунд бус дэлхийг байлдан дагуулж хошуучилж чадах тиим аугаа улс үндэстний дунд л тэнгэрийн их хаанууд ээлжлэн заларч ирдэг гэсэн ойлголт бий болгож болох юм.

Тэгвэл бид их эзэн хаанаа тэнгэрийн их хаан хэмээн өргөмжилснөөр өнөөгийн энэ ясы нь өндөлзүүлж буй цагаар үл барам Чингис хаан бол нэг жижиг ястан үндэстний л баатар хэмээн жижигруүлдэг үзэлд няцаалт өгснөөр үлэмж ач холбогдолтой тэмдэглэлт ой болох биз ээ.

Ж.АРИЛДЗЭМБЭ
(өдрийн сонин 2005-03-17 067)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button