БУРЯАД-МОНГОЛЧУУДЫН ХУВЬ ЗАЯА

Хүний эрхийг дээдлэх үзэл нь хүн төрөлхтөний бүхий л түүхийнхээ явцад ойлгож мэдэрсэн, хүлээн зөвшөөрсөн хамгийн мэргэн, хүнлэг, утга учиртай зүйл билээ. Иймээс үндэсний эрхээ эдлэх тухай яриа нь хоцрогдсон, утгагүй, үр дүнгүй, хэт үндсэрхэх үзэл гаргаж бусдыг дорд үзэх тухай бус, харин хамгийн орчин үеийн, хүн төрөлхтөний ухаарч ойлгосон хамгийн утга учиртай, үр дүнтэй, бусдын нэгэн адилаар өөрийнхөө соёлыг дээдлэх эрх чөлөөний тухай яриа юм. Тиймээс энэ талаар ярьх нь зөв бөгөөд үндэсний эрхээ хамгаалан тэмцэх нь үндэстний оршин тогтнох гол үндэс мөн. Хэдий тийм боловч өнөө хэр бусдыг дарамтлан, бага үндэстнүүдийг хавчин гадуурхах үеээ өнгөрөөсөн дундад зууны үзэл бодлоосоо хүн төрөлхтөн бүрэн салж чадаагүй л байна. Үүний нэгэн жишээ нь монголчууд бидний үндэсний эрх бүдүүлгээр зөрчигдөж байгаа явдал юм. Энэ удаад би ОХУ -ын харяат буряад-монголчуудын үндэсний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар товч мэдээлэл өгөхийг зорилоо.

Хоёр Оросын харяат буряад-монголчуудын хувь заяа
17 -зууны хоёрдугаар хагасаас эхэлсэн буряадуудын Оросын харяат болох явц социализмын үед зааж сургаж байсан шиг сайн дурын, жам ёсны нэгдэл байгаагүй бөгөөд тухайн үеийн нийт монголчуудын хагарал болон Манжийн түрэмгийлэлээс үүсэн бий болсон нөхцөл байдлыг оросууд зөвөөр ашиглан, үе үеийн буряадуудын эрх чөлөөний тэмцлийг хүчээр нухчин дарж байж гүйцэтгэсэн түрэмгийлэл байсан юм.
Өөрөөр хэлбэл даяаршлын үндэс нь хүний эрх бөгөөд энэ утгаараа даяршил нь аливаа нэг эдийн засаг, улс төрийн хувьд илүү хүчэрхэг үндэстэн бага үндэстэнүүдэд өөрийн үзэл бодлыг нялзаан тэдний өвөрмөц соёл иргэншлийг үгүй хийнэ гэсэн үг биш, харин ч эсрэгээгээрээ, аливаа үндэстэн хүчэрхэг эсэхээсээ үл хамааран, эрх тэгш байж өөрийн түүх соёлоо дээдлэх эрхийг олгох ёстой юм.
Хожим нь Октябрын хувьсгал ялж, эзэнт гүрний засаглал нуран унсанаар буряадуудын үндэсний мэдрэмж дахин сэргэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж, тэр ч бүү хэл нэгдсэн Монгол улсыг байгуулах үзэл санааг боловсруулан, үүнийхээ төлөө тэмцэж байжээ. Энэ үеийн олон чадварлаг буряадууд Монгол Улсад хувьсгал ялж, ардын засаг бүрэлдэн тогтоход ч асар их хувь нэмэр оруулсаныг бид мэднэ. Тийнхүү тэдний тэмцлийн үр дүнд 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономьт Буряад-Монгол Ард Улс үүссэн юм.
Гэвч удалгүй үндэснийхээ эрх ашгийн төлөө тэмцэж байсан олон эх орончдыг нармай Монгол үзэлтэнээр тодруулан хороох аллага эхэлсэн бөгөөд 1937 онд Буряад-Монголын ард түмний саналыг үл харгалзан автономит улсыг таван хэсэгт хувааж, Иркутск, Читийн мужид шилжүүлэн, улмаар үүсэн бий болсон буряад-монголчуудын автономит тойрогууд болон нэг бүгд найрамдах улсын нэрнээс Монгол хэмээх хэсгийг хасчээ. Өдгөө энэ таван хэсгээс үлдэж хоцорсон нь Буряадын Бүгд Найрамдах Улс, Агийн буряадын Автономит тойрог болон Усти-Ордын буряадын автономит тойрог болно.
Ийнхүү 1990 -д онтой золгож, ардчилал, хүний эрхийг дээдлэн, аливаа бага үндсэтний эрх ашгийг хүндэтгэн үзэх тухайгаа үндсэн хуулиндаа тодотгосон Оросын Холбооны Улс байгуулагдсан билээ. Гэвч өнөөдөр буряадуудын үндэсний эрх ашгийг үл харгалзан Усть-Ордын Буряадын Автономит тойргийг Эрхүү мужтай нэгтгэх ажил идэвхтэй явагдаж байгаа нь орчин үеийн ардчилсан үзэл баримтлал гэхээсээ илүү дундад зууны дээрэнгүй үзэл баримтлалийг санагдуулж байна.
Үндэсний соёл, эрх ашигт нь заналхийлсэн ажиллагаанд дүргүйцсэн буряадын сэхээтнүүд 2003 оны 6 сарын 13-нд Усть-Орд тосгонд Бүх Буряадын ээлжит Хуралыг хуралдуулан эсэргүүцлээ илэрхийлж, ОХУ -ын Ерөнхийлөгчид хандан албан бичиг үйлджээ. Гэвч тэдний санал бодлыг хүндэтгэж үзэхгүй байгаагаас үзвэл Усть-Ордыг Эрхүү мужтай нэгтгэх асуудал нь буряадуудын эрх ашгийг үл харгалзан нэгэнт урьдчилсан шийдэгдсэн мэтээр ойлгогдож байна.
Үүгээр ч барахгүй алсдаа Буряад Улс болон Усть-Орд, Агийн буряадуудыг Эрхүү, Читийн мужтай нэгтгэн Байгалийн хязгаар хэмээх мужийг үүсгэх хүсэл эрмэлзлэл оросын улс төрчдийн дунд түгээмэл байгаагаас нийт буряадууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, дүргүйцэн байна. Магадгүй тэдний энэ дүргүйцлээс шалтгаалан 2004 онд төлөвлөгдөөд байсан Усти-Ордийг Эрхүү мужтай нэгтгэх санал асуулга хугацаагүй хойшлогдсон байж болох боловч энэ нь тайвшрах шалтгаан огт биш бөгөөд үнэн хэрэг дээрээ нэгтгэлийн бүхий л бэлтгэл ажил хийгдээд байгаа аж. Тийнхүү чимээгүй мөлхөн ирж буй устах аюүл буряад монголчуудад нүүрлээд байна.
Өнөөдрийн оросын улс төрчдийн ихэнх нь Оросын Холбооны Улсын зохион байгуулалт буруу бөгөөд мужуудийг үндэсний хэв шинжээр бус, харин үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, бага үндэстний автономьт мужуудыг том бүстэй нэгтгэн эдийн засгийн хувьд илүү бие даах чадвартай, захиргааны удирдлагын хувьд илүү төгс шинэ мужуудыг үүсгэх шаардлагатай гэж үзэж байна. Тэдний ярьж буйгаар үүний гол учир шалтгаан нь ямар ч үйлдвэрлэл явуулдаггүй, эдийн засгийн хувьд идэвхгүй бага үндэстнүүдийн жижиг ядуу автономьт мужуудад улсын төсвөөс их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг бөгөөд хэрэв тухайн жижиг автономийг эдийн засгийн хувьд илүү хүчэрхэг мужтай нэгтгэвэл нэгд захиргааны үргүй зардал багасна, хоёрт бүс нутгийн болоод улс ороны эдийн засаг илүү эрчимтэй өсөх боломж бий болох ажээ.
Магадгүй энэ нь эдийн засгийн хувьд үнэхээр илүү үр өгөөжтэй байж болох боловч үндсэн хуулиндаа бататгасан хүний эрх, алив үндэстнүүдийн эрх тэгш байдлыг бүдүүлгээр зөрчиж байгаа ба энэ тохиолдолд Орос улс Холбоот Улс уу, эсвэл дундад зууны үеийн хаант улс уу? хэмээх гайхширсан асуултыг тавьхад хүргэж байна.
Түүнээс гадна хэрэв үнэхээр бие даах чадваргүй Усть-Ордын Буряадын Автономит мужийг илүү том мужтай нэгтгэх шаардлага байгаа юм бол яагаад энэ нэгтгэлийг Эрхүү мужтай бус, харин урьд нь хууль бусаар таслагдсан Буряад Улстай эргүүлэн нэгтгэж болохгүй гэж? Энэ нь харин ч түүхийн алдааг зассан шудрага хэрэг болох биш үү?
Энэ тухай бичих нь ОХУ-ын дотоод хэрэгт хошуу дүрсэн хэрэг огтхон ч биш юм. Яах нь тэдний дотоод хэрэг боловч буряад-монголчуудын үндэсний эрх ашигт заналхийлж байгаа нь дам утгаараа бидэнд ч хамаатай асуудал юм. Зөвхөн бид ч биш, олон улсын хүний эрхийн болоод бусад байгууллагууд ч энэ асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна.
Буряадын залуучууд ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан нээлттэй захидал бичиж, 1850 гарын үсэг цуглуулан энэ оны 2-р сарын 15 илгээжээ. Энэ захидал болон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдэд зориулан бичигдсэн хоёрдох захидлыг доор хавсаргалаа.

Төгсгөл Бидэнд ямар хамаа байна?
Нэгэн цагт уруудан доройтсон Монгол үндэстэнг харийнхан хэрхэн эзлэн түрэмгийлж, өөр хоорондоо тохиролцон хуваан тасалсан тухай болон үүний учир шалтгааны тухай түүхийг бид сайн мэднэ. Харин энэ бүгд өнгөрсөн үе мэт сэтгэж, өдгөө Монгол Улсын иргэд бид зөвхөн өөрсдийн эв нэгдлийн хичээн, улс үндэснээ авч явбал зохино гэж санах нь асар том эндүүрэл юм. Учир нь, хилийн хоёр талд орших соёл нэгт, хэл нэгт, түүх нэгт, цус нэгт монголчуудаа дэмжин, тэдний эрх ашгийг хамгаалах талаар санаа тавилгүйгээр монгол соёл, Монгол Улс удаан оршин тогтнож чадахгүй. Гурван улсын монголчууд нэгдмэл нэгэн санаа бодолтой, биесээ өмгөөлөн хамгаалж, үгээ хэлдэг болсон цагт л бид монголчуудыг хүндлэх санааг бий болгож, үндэснийхээ эрхийг, хүний эрхийг эдэлж чадах болно. Өөрөөр хэлбэл аль нэг улс өөрийн харяат монголчуудын эрхийг хяхан хавчихад үүний эсрэг эрх нь зөрчигдөж буй тухайн улсын харяат иргэдээс гадна, хоёрдогч, гуравдагч улсын монголчууд дуу хоолойгоо сонсгодог болж чадаж гэмээнэ харийнхан бидний эрхийг хүндэтгэж сурна.
Товчдоо хэлэхэд эрх нь зөрчигдөж буй бусад монголчуудаа өмгөөлөн хамгаалах нь бидэнд хамаатай асуудал бөгөөд, бидний амар тайван оршин тогтнох үндэс суурийн нэг юм.
Тиймээс үе үеийн монголчуудын түүхэнд гайхамшигтай үүрэг гүйцэтгэж ирсэн буряад зоны нэгэн хэсэг Усть-Ордын буряад-монголчуудын хувь заяанд анхаарлаа хандуулж, туслан дэмжих нь чөлөөт Монгол Улсын чөлөөт иргэн Танд хамаатай асуудал юм.

(ЗАХИДАЛ 1)
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандсан захидал
ЗАЛУУ ҮЕ БУРЯАДЫН АРД ТҮМНИЙ ГАЗАР НУТГИЙГ ДАХИН СЭРГЭЭХИЙН ТӨЛӨӨ
БУРЯАДЫН ЗАЛУУЧУУДЫН ОХУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ В. ПУТИНД ХАНДСАН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
Хүндэт ноён Ерөнхийлөгч өө!
Танд Сибирийн уугуул иргэдээс тоогоороо хамгийн олон буряадын ард түмний залуу үеийнхэн хандаж байна. Усть-Ордын Буряадын Автономит Тойрог болон Эрхүү мужийн болзошгүй нэгдэлтэй холбогдох үйл ажиллагааны эргэн тойронд бий болсон нөхцөл байдал бидний санааг ихэд зовниулж байна. Буряадын ард түмэн буряадын тойргууд үүссэн тухай гашуун түүхийг үргэлж дурсан санаж ирсэн. 1937 онд Буряад-Монголын Бүгд Найрамдах Улсаас Усть-Ордын ба Агийн Буряадын Автономит Тойрогууд, Ольхон болон бусад нутаг дэвсгэрүүд хүчээр салгагдсан юм. Энэ үйл явц нь буряадын ард түмэнд хүнд хавчлага зовлон, хэлмэгдэлтийг авч ирсэн билээ.
Бид Оросын Холбооны Улсын засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэн томруулах замаар хийх шинэчлэлийн ач холбогдлыг үгүйсгээгүй ба харин ийм шинэчлэл нь ОХУ-ын жижиг газар нутагтай олон тооны субекттүүдээс бүрдэх Европын хэсэгт жинхэнэ үр дүнгээ авч ирнэ гэж үзэж байна. Үндэсний автономиудын хувьд ийм шинэчлэлийг буряадын ард түмэн шиг хуваагдмал үндэстнүүдийг дахин нэгтгэх замаар хийх нь цорын ганц зөв арга зам байж болох юм. Ийм алхам нь зөвхөн түүхэн шудрага үнэнийг мандуулхаас гадна бүс нутгийн удирдлагын тогтолцоог идэвхжүүлэх бодлогод нийцэж байна. Тийм байтал бүс нутгийн эдийн засаг, засаг захиргааны шинэчлэлийг сайжруулах эрмэлзлэл, саруул ухаанаар бус, гагцхүү удирдлагын болон ажил хэрэгийн дээд давхаргынхны хувийн ашиг сонирхлын дагуу явагдаж буй Эрхүү мужийн захиргааны үйл ажиллагаа нь сэтгэл зовоосон үл ойлголцох байдлыг бий болгож байна. Ялангуяа автономит тойргийг залгих Эрхүү мужийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн орчины нөхцөл байдал нь онцгой санаа зовох шалтгаан болж байна. Нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд дээрх асуудлыг дэмжигч цөөхөн хэдэн хүмүүсээр дүүрч, харин сэхээтний давхарга нь 1989 оноос хойш үндэсний нэг Автономи – Бүгд Найрамдах Буряад Улсад дахин нэгдэхийн төлөө тэмцэж ирсэн буряадын ард түмний дуу хоолой сонсогдолгүй үлдэж байна.
Бүс нутгийн засаг захиргааны болгоомжгүй үйлдэл нь хэзээнээс тогтсон үндэстэн хоорондын харилцан хүндэтгэсэн, найрсаг харилцаанд сэв суулгаж чадна хэмээн бид сэтгэл зовинож байна. Үндэсний автономит эрхгүйгээр буряад хэл, соёлыг хадгалан хамгаалах боломжгүй гэдгийг үндэс угсаа нь устан үгүй болж буй Качуг, Братск, Черемховын буряад иргэдийн хувь заяа харуулж байна. Читийн мужийн Автономит тойргийн гадна оршин суугч буряадуудыг ч мөн ижил хувь заяа хүлээж байна.
Хүчэрхийлэлд өртөн хуваагдсан буряадын ард түмний төлөөлөгчид бид манай ард түмний нэгдмэл Буряад Улсад оршин тогтнох эрхийг хамгаалан дэмжинэ үү хэмээн хүсэж Оросын Холбооны Улсын Үндсэн Хуулийн баталгаа болсон Танд хандаж байна.

(ЗАХИДАЛ 2)
Нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдэд зориулан бичсэн хоёрдох захидал
НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
Усть-Ордын Буряадын Автономит Тойрог, Агийн Буряадын Автономит Тойрог, Бүгд Найрамдах Буряад Улс, Эрхүү муж, Читийн муж, Бүгд Найрамдах Халимаг Улс болон Оросын Холбооны засаг захиргааны бусад субектүүдийн залуучууд бид манай орны иргэд Та бүхэнд хандаж байна.
Усть-Ордын Буряадын Автономит Тойрог болон Эрхүү мужийн болзошгүй нэгдэлтэй холбогдох үйл ажиллагааны эргэн тойронд бий болсон нөхцөл байдал бидний санааг ихэд зовниулж байна. Үүнд Нэгдүгээрт, болзошгүй нэгдэлийн талаарх мэдээллийн бараг бүрэн хаалттай байдал. Уг тойрог болон Зүүн Сибир дэх нөхцөл байдлын талаар мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлж буй цөөн хэдэн мэдээлэл нь гагцхүү эдийн засгийн ашиг сонирхолд анхаарлаа хандуулан энэхүү ажиллагааг хялбархан гүйцэтгэх боломжтойд найдсан зарим нэгэн албан тушаалтны хүсэл зорилгыг илэрхийлж байна. Энэ бүгд нь 2004 онд төлөвлөгдсөн санал асуулгын хугацаа болхоос хавьгүй өмнө хийгдэж байгаа юм. Санал асуулга хүссэн ёсоор нь явагдана гэдэгт бат итгэсэн зарим албан тушаалтнуудын хэлсэн үг нь энэхүү чухал ажиллагаанд өгсөн тэдний дүгнэлтэнд эргэлзэх эргэлзээг бий болгож байна. Үнэн хэрэг дээрээ Усть-Орд болон хөрш зэргэлдээх бүсүүд дэх байдал эдгээр дутмаг мэдээлэлд дурьдсан шиг тийм нэг хэвийн биш юм. Хурал цуглаан, Усть-Ордын Буряадын Автономит Тойрогийн Думын хурал хаялт болон эсэргүүцлийн бусад арга хэмжээний талаар нийтийн мэдээллийн хэрэгслээр бараг дурьдсангүй. Хоёрдугаарт, Оросын Холбооны Улсын эдгээр хоёр субектийг нэгтгэх асуудалд зөвхөн эдийн засгийн ач холбогдлыг дэвшүүлэн тавьж байгаа бөгөөд харамсалтай нь олон үндэстнээс бүрдэх Холбооны Улсын үндэстэн хоорондын харилцааны тогтвортой байдал мэтийн нийгэм-улс төрийн хүчин зүйлсэд ач холбогдол өгөгдөхгүй байна. Чечений Бүгд Найрамдах Улс дахь сүүлийн үеийн гамшиг, манай орны бүрэн бүтэн байдалд заналхийлж буй террөризмын болон бусад аюул нь Оросын Холбооны Улсын иргэд бидний анхаарлыг үндэсний субектийг нэгтгэх мэтийн асуудалд бодлогогүй шийдвэр гаргахын хор хөнөөлд дахин хандуулж байна. Үндэсний шинж чанартай энэ асуудал нь Усть-Ордын Буряадын Автономит Тойрог бий болсон түүхэн шалтгааныг эргэн харахад хүргэж байна. Уугуул иргэд-буряадуудын төрөлх нутагаас зарим хэсгийг Эрхүү болон Читийн мужад шилжүүлэн өгөх замаар 1937 он хүртэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буряад-Монгол Улсад аж төрж байсан буряадын нэгдмэл ард түмнийг хуваан бутаргаж, хавчигдан зовсон гурван субектийг үүсгэсэн ба өдгөө буряадын ард түмэн эдгээр хуваагдсан нутаг дэвсгэрүүдэд амьдарч байна. Тухайн үеийн дарангуйллын тогтолцооны үед гаргасан энэхүү шийдвэр өнөө хүртэл эргэж сөхөгдсөнгүй. Энэ нь Усть-Ордын Буряадын Автономит Тойрог болон Эрхүү мужийг нэгтгэх асуудлын нарийн төвөгтэй, түүний үр дагаварын урьдчилсан хэлэшгүй байдлыг улам тодотгож байна. Иймд, ардчилсан нийгэмийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн Оросын Холбооны Улсын улс төрийн бодлого, Оросын Холбооны Улсын субектүүдийг нэгтгэх болзошгүй шаардлагыг харгалзан Усть-Ордын болон Агийн Буряадын Автономит тойргууд, Бүгд Найрамдах Буряад Улс болон Эрхүү мужийн Ольхон аймгийг Оросын Холбооны Улсын нэгэн субект болгон нэгтгэх боломжийг судалж үзэхийг бид хүсч байна.

Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button