Тавиул хүүхэд

Тэдний хөөрхөн инээд гуниггүй харцаар ертөнц сүлэгддэг ч байж мэдэх. Гэтэл аз жаргалаар дүүрэн хүүхдийн энэ гэгээн ертөнцөд нийгмийн хар бараан сүүдэр тусаад амжиж. Өнөөдөр ээж, аавынхаа дэргэд эрхлэн жаргах ёстой бяцхан үрсийн зарим нь мөнгөний золиос болж амьдын өнчрөл дунд амьдарч байна гэхэд болмоор.
Дэлхийн 140 гаруй оронд 100 мянга гаруй монгол иргэд ажиллаж, амьдарч байна гэсэн албан бус мэдээ бий. Хэзээ эргэж ирэх нь мэдэгдэхгүй эдгээр хүмүүсийн ард хүүхдүүд эцэгтэйгээ, эсвэл ээжтэйгээ зарим нь өвөө эмээ, хамаатан садныхаа гарыг харж хайр үгүйлж хоцордог.

Аав ээж нь их мөнгө олж ирэхээр гадаадад гарсан гэдгийг л гадарлах жаахан үре эцэг эхээ санан бэтгэрч сууна. Тавиул гэх болсон эдгээр хүүхэд сургууль цэцэрлэгт хэр олон байдаг, ямархуу байдалтай байдгийг сонирхохоор Чингэлтэй дүүргийн 70 дугаар цэцэрлэгээр очлоо. Тус цэцэрлэгт 180 гаруй хүүхэд байдгаас 60 гаруй хүүхдийнх нь эцэг эх гадаадад амьдардаг гэнэ. Тэд ихэвчлэн өвөө эмээ дээрээ байдаг. Аав нь байдаг ч хүүхдээсээ тусдаа амьдардаг хүмүүс ч бий. Аав, ээжээсээ хол эдгээр хүүхэд юу ч болоогүй байхад уйлдаг, бүрэг, дуугүй, сэргэлэн цовоо биш цаанаа л нэг гунигтай байдаг гэж арга зүйч багш Д.Болорчимэг ярьсан.

Зургаан настай хүүтэй ярилцлаа. Гуравхан настай жаахан хүү анх ирсэн, одоо мундаг том эр болоод байгаа юм гэж багш нь өхөөрдөнө.
-Би өвөө, эмээтэйгээ амьдардаг. Аав ганцаараа өөр газар байдаг. Харин ээж Америкт хоол хийдэг юм.

-Ээж нь хэзээ ирэх вэ, утсаар ярьсан уу?
-Намайг том болохоор ирнэ гэсэн. Утсаар ярихгүй удаж байгаад мартын 8-нд ярьсан. Ээжийгээ их санадаг хурдан том бол бол ээж ирнэ гэсэн.

Нүдэндээ нулимс цийлэгнүүлэн газар шагайн ийн ярих хүүд дахин асуулт тавьж зүрхэлсэнгүй. Өрөвдмөөр шүү, хүний нүүр харж чадахгүй байгаа биз, жаахан л юм болбол уйлчихна шүү гэж багш нь хэлсэн. Тэндээс гарч Нийслэлийн 24 дүгээр сургуулиар орлоо. 1600 гаруй хүүхэд суралцдагийн 20 гаруй хувийнх нь ээж, аав гадаадад бий. Хүүхэд бие хүн болон төлөвших шилжилтийн насанд нь эцэг эхийн хайр, үлгэр дуурайл хүмуүжил ямар их хэрэгтэйг мэдэрч байна гэж залуухан багш Д.Болороо ярьсан.

Тэрбээр
-Миний даасан ангид нэлээд олон хүүхэд бий. Тэдний зарим нь мөнгө төгрөг, хувцас хунараар бусдаас дутахгүй ч зан суртахуунд нь өөрчлөлт гардаг. Мөнгөтэй юм чинь би ямар ч сургуульд орж чадна гэсэн байдлаар хандаж хичээлээ хийхгүй, багш нарынхаа үгэнд орохгүй архи ууж, тамхи татах гээд л муу зуршилд татагддаг. Зарим нь аймхай ч юм шиг бисэ хэтэрхий цэнэдэг болчихдог. Хүүхдээ бага, шилжилтийн насанд нь 2-3 жилээр битгий орхиж яваач ээ л гэж эцэг эхчүүдэд хэлмээр санагдцаг. Тэд хэдий хүүхдийнхээ төлөө явж байгаа ч гэсэн аль нэг нь хамт байвал зүгээр юм уу даа гэж боддог гэлээ.

Нэгэн бүсгүйн яриаг санаж байна.
…Хүний дайтай амьдаръя, хүүхдүүдээ идэх өмсөхөөр дутаахгүй явъя гэсэндээ л би гурван хүүхдээ эгч дээрээ орхиод Солонгос явсан. Дөрвөн жил болоод ирэхэд хүүхдүүд маань үнэхээр өрөвдмөөр болчихеон байсан. Ямар ч баяр баяегалангүй, нүдэнд нь гуниг хураад бүр гөлөрөө болчихеон. Гэртээ байж, хоолоо хүртэл хүнээс нууж иднэ, ерөөсөө сэтгэлээ нээхгүй. Би уг нь хүүхдүүдийнхээ төлөө явсан гэж бодсон ч үнэхээр том эндүүрэл байжээ. Тэднийхээ төлөө юу хийхээ мэдэхгүй, зүгээр л уйлдаг байлаа. Аргаа барахдаа зуслан, амралтанд амруулж, гадаадад хүртэл аялууллаа. Би хүний нутаг, таньж мэдэхгүй хүнд биш төрсен эх орондоо, эгч дээрээ хүүхдүүдээ орхиод явсан шүү дээ гэж 30 гаруй настай бүсгүй нулимс унаган удаан ярьж билээ. Энэ мэт жишээ захаас аваад олон. Одоогоос гурван жилийн өмнө О гэгч эмэгтэй нэг настай охиноо орхин гадаадад ажиллахаар явсан. Харин охин Д нь өдийг хүртэл аавынхаа мээмийг хөхөж өсчээ. Яагаад гэдэг асуултад түүний аав С, надад ингэхээс өөр арга байгаагүй. Охиноо энгэр тэмтэрч, эхэр татан уйлахыг хараад өөрийн эрхгүй зүрх шимширч хөхүүлдэг болсон юм гэж хоолой нь зангирч сууна. Эхийн цагаан сүү, бүүвэйн дуу, энэрэл хайраар дүүрэн өсөх ёстой бяцхан охин юуны учир аавынхаа хальсан мээмийг чинэртэл сорж, эр хуний хатан зүрхийг шархлуулав аа.

Хэдхэн жишээ дурдахад л энэ. Өнөөдөр хотжих гэж хэдэн малаа тууж, гадааджих гэж байраа барьцаалж үүргэвчээ үүрсэн монголчуудын чимээгүй нүүдэл үргэлжилсээр байгаа. Тэгэхээр дээр өгүүлсэн тоо, баримт өенэ л гэсэн үг. Хэдийгээр бидний амьдарч буй нийгмийг мөнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй ч жаахан үрсийн эцэг эхээ санасан сэтгэлийг өнгө мөнгөөр орлуулж яахин чадах билээ.

Эцэг эхийн хайр халамж дутуу, гэр бүлийн халуун дулаан уур амьегал дунд хүмүүжээгүй тэд хэдий мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдахгүй ч бие сэтгэлийн өв тэгш хүмүүжилтэй иргэн болон төлөвшиж чадна гэж үү? Даяарчлагдаж байгаа өнөө үед хэн ч хаанаас ч холбогдож ярих боломжтой ч эцэг эхийн хайрыг илгээмжинд хийгээд, интернэтээр дайгаад явуулчихгүй. Өнөөдөр ийнхүү олон зуун хүүхэд гэр бүлийн аз жаргалыг мэдрэхгүй, эцэг эхээрээ хайрлуулах хамгийн том эрхээ эдэлж чадахгүй байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа эцэг эхчүүдийн зарим нь хэсэг хугацааны дараа үр хүүхдэдээ анхаарал тавихаа больж өөр хүнтэй гэр бүл болдог жишээ ч бий. Энэ тохиолдолд хууль ёсоор хүүхдийн тэтгэлэг тогтоох боломжгүй байдаг. Мен сүүлийн жилүүдэд гэр бүл салалт дараалан өесөн, хүүхдийн тэтгэлэг төлөх явдал хангалтгүй байгаа гэсэн мэдээ байх юм. Энэ бүхэн нь хүүхэд хайр халамжаар дутах, сэтгэл санаа болон айлган сүрдүүлэлтэд өртөх, хараа хяналтгүй хүүхдийн тоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн ертөнц рүү хальтрах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Саин сайхан амьдрахын эрхээр хилийн дээс алхсан хүмүүс хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт байхыг хүсдэг ч тухайн оронд хууль бусаар амьдарч байгаа гэх мэт зовлон мундахгүй. Зарим эцэг эхчүүдийн дунд өөр хүний нэр дээр хуурамчаар хүүхдээ үрчлүүлж таних танихгуй хүнээр дамжуулдаг хууль бус сүлжээ ч байдаг гэсэн. Энэ нь хүүхэд ямар нэгэн гэмт хэрэгт өртөхгүй, амь нас нь аюулгүй байх ямар ч баталгаа байхгүй. Ийнхүү өнөөдөр олон хүүхдийн хувь заяа ороо бусгаа нийгмийн манан дунд төөрөлдсөөр.

Р.БАТЧИМЭГ
(өнөөдөр 2005-03-17 064)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button