Ч.Улааныг унагах Урт шар дээл-тийн хар PR

УИХ-ын дарга чуулган завсарлангуут Ховд аймагт ажилласан. Дараа нь Дорнод, Хэнтий аймагт ажиллаад өчигдөр нийслэлд ирлээ. Н. Энхбаярын дээрх аймгуудад ажилласан нь цаанаа нарийн учиртай юм байна. Зарим судалгаагаар нэр бүхий гурван аймагт түүний рейтинг М.Энхсайханыхаас доогуур байгаа учир тулж ажиллаж байгаа нъ энэ гэнэ. М.Энхсайхан бол Энхбаярын хувьд гадаад дайсан нь юм. Гадаад дайсан-даa дарагдах шахам байхад нь дотоодоос нь маш том дайсан гарч ирэв. Тэр баг шадар сайд Ч.Улаан. Бас гудамжинд Эрүүл нийгэм-Иргсэний хөдөлгөөн гэж хэдэн гай гараад ирлээ. Тэр гайнууд нь дг.шраад бүр Сүхбаатарын талбайд ороод ирэх нь тэр. Дээр нь Монгол таймс, Өдрийн сонин гэх мэт сонинууд гэж бөөн лай бий. Тэдний хэн нь ч юу ч бичиж гай болно. Эдгээрийг газрын хөрснөөс арччих юм бол Н.Энхбаяр Монгол телевизээр айл бүрийн хойморт малис, малис инээж байгаад Монгол Улсын гурав да,хь Ерөнхийлөгч болох мөн ч амархан. Ийм хүчин зүйлүүд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдох дардан замд бул хар чулуу болж байна. Гэхдээ Н.Энхбаяр Ерөнхийлөгч болох дардан зам дээрээ хөндлөн хэвтэж байгаа бул хар чулууг ховхолж хаях төлөвлөгөөг шадар туслахуудтайгаа боловсруулж ажилд нь оруулсан бололтой. Өөрийг нь М.Энхсайханаас дутуу үнэлээд байгаа Ховд, Дорнод, Хэнтий аймагт ажиллалаа. Энэ хугацаанд МАХН-ын цагаан ордныхон утсаа улайстал дээрх аймгуудын намынхаа анхан шатмы байгууллагууд руу утас цохиж байсан юм байх. Тэр бол даргын унасан нэр хүндийг дээшлүүлэхэдчиглэгдсэн аж. Даргын нэр хүндийг дээшлүүлж өег сэтгэгдэлтэй Ууцааж чадаагүй намын анхан шатны байгууллага хариуцлага хүлээнэ. Түүнийг сануулж цагаан ордныхон утсаа улайстал ярьж байгаа нь энэ.

Н. Энхбаярын орон нутагт ажилласан сценари нь түүнийг уулзалт хийхээр танхимд орж ирэхэд иргэд алга нижигнүүлэн угтана. УИХ-ын даргын хэлэх үг намрын чуулган хэт их ачаалалтай 100 гаруй хоног хуралдаж ард түмөн, үндэсний аюулгүй байдлыг дархалсан хууль тогтоомж олныг баталсан тухай дурдаад , цаашаа улс орны хэтийн хөгжлийн хүрээ рүү орно. Уулзалтын оргил нь МАХН-ын ахмад гишүүд Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт хүснэ. Иргэд алга нижигнүүлэн угтаж үдэн, Ерөнхийлөгчийнх нь сонгуульд амжилт хүсч байгаа нь тухайн аймаг, сумынхны дунд Н.Энхбаярын нэр хүнд л өндэр байгааг бусдад харуулах баримт болох юм байх. Гэхдээ тэрбээр бас өрсөлдөгчөө чимхэж явахаа мартсангүй. Энэ бол унасан нэр хүндээ өргөх гэж өөрийнхөө төлөө хийж байгаа түүний ариун РR.

М.Энхсайханыг нэр дэвшүүлэхгүй байх тулгалтыг УИХ дахь бүлэгт нэгдсэн Ардчилсан намын гишүүдэд лүндэн буулгасан гэнэ. Хэрэв тэднийг хэлсэндээ хүрч чадахгүй М.Энхсайханы нэрийг намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл зөвшилцлийн Засгын газарт гар хүрнэ гэж сануулаад амжсан юм байх.

Нам доторхи зөрчлөө арилгах үйлдлийг УИХ-ын гишүүн Р.Будыг Сэрүүлэг сонинбор бут авч эхэлсэн. Р.Будыг бут авч байгаа энэхүү үйлдэл нь Ч.Улааны нэр хүндийг унагах хар РR-рын эхний бүлэг. Үүнийг Ч.Улааныг замаасаа зайлуулах Урт шар дээл-тийн хар РР? гэж ойлгож болно.

Гудамжинд орилолдож нэр хүндийг нь уна-гаад байгаа Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг, түүнтэй төстэй хэд хэдэн хөдөлгөөн байгуулж хооронд нь зодолдуулаад цагдаа хүч хэрэглэн дарах. Энэ төлөвлөгөө хэрэгжээд эхэллээ. Уржигдар Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд гэр барьж үйл ажиллагаа явуулж байсан Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний дэргэд түүнтэй төстэй гурван ч хөдөлгөөн гарч ирсэн. Тэдний зарим нь Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний гэрийг нурааж цагдаад журамлагдсан.Энэ нь Урт шар дээл-тийн бичсэн сценариар хэрэгжих шатандаа орсныг харуулсан үйл явдал.

Хэвлэлийнхний хувьд Монгол телевизийн Захирал Ч. Куландааг турхирч Монгол таймс сониныг хаахад хү-рээд байна. Мөн өөрийн мэдлийнх нь хүрээнд байдаг хэвлэлийн удирдлагуудыг Их тэнгэрт цуглуулан Та нар Өдрийн сонин-ы Ж.Мягмарсүрэн шиг сонин гаргаж чадсангүй.

Н.Багабандийг Ц.Балдорж цээжээрээ хамгааллаа. Түүн шиг намайг хамгаалах хүн та нарын дундаас гарч ирсэнгүй гэж хатуурхсан юм байх. Тэдний үйл ажиллагааг чамласан Н.Энхбаяр Зууны мэдээ сониныг бүрэлдэхүүнээр нь өөрчилж , Үнэн сониныг УИХ-ын гишүүн Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын мэдэлд шилжүүлнэ гэдгээ ч сануулсан бололтой.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-03-17 067)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button