Ерөнхийлөгч…

Тов ойртох тусам намуудын сонирхол, хандлага ялгарч эхэллээ. АН-аас М.Энхсайхан их сунгаанд хурдлах нь үндсэндээ тодорхой болоод байгаа. Сүүлийн үед тус намаас Д.Дорлигжав, Ж.Наранцацралт нарын нэр хүчтэй сонсогдох болов. Энэ эрхмүүд сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэвлэлийнхний таамгийг үгүйсгэхгүй байгаа нь нэгийг хэлээд байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиатай зэрэгцэн Засгийн газрын хоёр сайдын асуудал босч ирэв.

Ц.Тогоо, С.Оюун нарыг жийж, Д.Дорлигжав, Ц.Шаравдорж нарыг эзэнгүй удаж байгаа сайдуудын сэнтийд залах тухай чих дэлсэв. М.Энхсайханыг өрсөлдөгчгүй гаргах сонирхол Алтан гадас ассоциацийнханд төдийлөн байхгүй байгаа нь үнэн юм. Тэгээд ч намын даргын төлөөх дайны хөлд нэр хүнд, рейтингээ М.Энхсайхан хангалттай унагасан нь өөр нэр дэвшигчийн тухай ярихад хүргэж болох талтай.

Харин эх сурвалж үүнийг өөр өнцгөөс тайлбарлаж байна. Тэр нь Д.Дорлигжавыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайдыг өгөөш болгон амлаж байгаа гэсэн хар. Гэтэл Д.Дорлигжав МАХН- ын лидер Н.Энхбаяртай өрсөлдсөн ч ялах итгэлтэй байгаагаа нуугаагүй. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд бас нэгэн хүчтэй өрсөлдөгч түрэн орж ирлээ. Түүнд М.Энхсайханыг бүдрүүлэх сонирхол байгааг үгүйсгэх аргагүй. Цагтаа Д.Дорлигжавын эмхлэн хураасан АН-ыг М.Энхсайхан хүч түрэн авч байсан түүх бий. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэл болгон Д.Дорлигжавыг сайдын зэрэгт өргөх ажиллагаа өрнөж байгаа тухай мэдээллийг үгүйсгэх боломжгүй нь эндээс харагдана. УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийг Батлан хамгаалахын сайдын албанд хэлэлцэж буй нь мэн л Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шоу байж болох. Учир нь Н.Багабандийг намдаа эргэн ирнэ гэхээс Н.Энхбаяр эмээж буй бөгөөд, тиймээс ч өөрийн талын хүмүүсийг өрсөн өндийлгөх оролдлого хийх болсон нь нууц биш.

Одоо нэгэнт Ерөнхийлөгчийн сонгууль Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хүрээнд МАХН, АН-ыг тойрон өрнөхгүй нь тодорхой болов. МАХН-ын дараагийн сонголт дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг чиглэж байгаа гэсэн мэдээ сонор дэлсэж байх юм. Ерөнхийлөгч Н.Багабандитай залгамжлагчийг нь харьцуулах олон нийтийн зайлшгүй шаардлагын улмаас нэр дэвшигчдийн асуудал улам бүр ээдрээтэй болсоор байх шиг.

Өөрийн талын дуулгавартай нэгнийг МАХН-ын имижид дулдуйдан Ерөнхийлөгч болгож, өөрөө ээлж нь ирэхэд Ерөнхий сайдын албыг хаших хувилбар Н.Энхбаярт байж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс ч Ч.Улааны хажуугаар Б.Бат-Эрдэнийг олны анхааралд үлдээж байж болох. Нөгөө талаар өөрөөс нь рейтинг өндөртэй байгаа Ч.Улааны нам дотроо авах саналаас хагаслах оролдлого гэж үүнийг тайлбарлаж болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн агаарыг тодорхойлох олон судалгаа Н.Энхбаярын рейтинг эрс унасныг харуулж байгаа.

МАХН, АН-ыг тойрсон сонгуулийн шуугиан ийнхүү нийгмийг дэнслүүлж эхэллээ. Үүний цаана БНН-ын Б.Жаргалсайхан, ИЗБНН-аас нэр дэвших магадлалтай Д.Мөнхөө, Д.Сүхжаргалмаа нарын бүрэлдэхүүнтэй арми байгаа. Эх орон нам Н.Чулуунбаатарыг уяж магадгүй сураг сонсогдсон. Тэдэнд ч бас боломж байгааг нийгмийн сэтгэлзүй илэрхийлээд байгаа. Засгийн газраа байгуулалгүй зөвшилцөх нэрийн дор сайдаж муудан хагас жил шахам хугацааг үдэж, дараа нь нэгдэх, нийлэх хоёрын дунд 61-ийн бүлэгт хэт эрх мэдлийг төвлөрүүлэн олон түмний сонголтын утга учрыг алдагдуулсных нь төлөө МАХН, АН хоёрт сонгогчид эргэлзсэн байр сууринаас xандаx болсныг судалгаа харуулж байгаа. УИХ-ын сонгуулийн үсэр булт үсэрсэн том том мөнгөн амлалтууд нь ч бас үүнд нөлөөлсөн гэжхэлж болно. Тиймээс Буян Жагаагийн МАХН, АН-ын нэр дэвшигчдийг л сонгож болохгүй шүү гэсэн үг үнэд орж, хүн бүрийн сэтгэлийн мухарт үлдсэн биелээгүй амлалтын гоморхлыг сэдрээгээд байгаа юм биш үү?

Энэ мэтийн цаг үеийн байдал эгзэгтэй, улс төрийн нам, хүчнүүдийг байр суурь, рей тинг хэт хэлбэлзэлтэй байгаа үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Сонгуульд өрсөлдөхөөр яригдаж байгаа эрхмүүдийг Ерөнхийлөгч Н.Багабандитай харьцуулан шинжих хандлага газар авч, үүний хэрээр нэр дэвшигчдийн тоо ч өсөх бололтой. Ч.Улааны цэмцгэр, дипломатч байдал, Б.Бат-Эрдэнийн сайхан монгол эр хүний имиж, Д.Дорлигжавын итгэл төрүүлж болох шинж төлөв,М.Энхсайханыг тойрсон албаа булаалгасан даргын шоовдор эмгэнэл, Н.Энхбаярын хэт хөөрөгдсөн магтаал, сурталчилгааны ноёрхол дундаас сонгогчид Ерөнхийлөгчөө эрэн сурвалжлах болох нь. Хоёр бухын тулаан дундуур гүйж чадах туулайны үлгэр ч энд давтагдахыг үгүйсгэхгүй. Ж.Наранцацралтын Ерөнхий сайд байсан үеийг санагалзан, гэнэт хэлмэгдэн огцорсных нь төлөө өмөөрөн өөриймсдөг сонгогч бас байж л байгаа.

Улс төрийн хүрээний эрчүүдийн хувийн тоглолт, хэт ноёрхол, өрсөлдөөнөөс залхсан хүмүүс ээж шигээ эмэгтэй хүний уян зөөлөн зан чанарыг үгүйлэн байхыг үгүйсгэх аргагүй.

Ямартаа ч монголчууд гурав дахь Ерөнхийлөгчөө тодруулах дөрөв дэх сонголтын өмнө тулж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байхаас улс төрийн намуудын харилцаа, ялгарал, улс орны хөгжил, төрийн төвшин байдал шалтгаалах нь эргэлзээгүй. Тиймээс ч нэр дэвшүүлэх эрхтэй намууд олон олон хувилбарыг байж болох бүхий л сувгаар хэлэлцэж, ард түмэн зүрхээ даран чагнаархан хүлээж буй юм. Нэр дэвшигчдийн байдал эргэлзээтэй байх тусах сонгогчдын олонх нь саналаа өгөхөөс түдгэлзэх магадлалтайг мартаж болохгүй.

Р.ЭМYЖИН
(өнөөдөр 2005-03-17 064)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button