Засгийн газрын ээлжит хуралдааны тойм

ОЁМОЛ, СYЛЖМЭЛ БYТЭЭГДЭХYYН YЙЛДВЭРЛЭХ ЗОРИУЛАЛТААР ИМПОРТЛОХ СЭЛБЭГ, ТYYХИЙ ЭД, МАТЕРИАЛЫГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

Хорь гаруй мянган хүний ажлын байрыг хадгалах, улмаар ажилгүйдэлтэй тэмцэхэд зоригтой алхам боллоо гэж Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгдчийн холбооны тэргүүн Н.Даш-Өлзий Засгийн газрын гишүүдэд хэлэв. Сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангах тухай асуудлыг Засгийн газрын энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, тус салбарын үйл ажиллагаанд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Їйлдвэр, худалдааны сайд С.Батболдод даалгасан билээ. Їүний дагуу Їйлдвэр, худалдааны яамнаас дээрх асуудлаар хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулсан юм.
Дэлхийн худалдааны байгууллагын манай улстай байгуулсан Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн болон хувцасны тухай хэлэлцээр 2005 оны 01 дүгээр сарын 01-нээс дуусгавар болсонтой холбоотойгоор манай улс, АНУ болон Зүүн өмнөд Азийн орнууд, түүний дотор хувцасны зах зээлд тэргүүлэгч БНХАУ, Энэтхэг улстай худалдааны ижил нөхцлөөр харилцаж эхлээд байна. Гадаадын хөрөнгө оруулалт багасах, үйлдвэрүүд хаалгаа барих, нэгжүүд хаагдах, дотоодын зах зээлийн импортоос хамаарах хамаарал өсөх, улмаар ажилгүйдэл нэмэгдэн, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөх зэрэг таагүй үр дагаврыг бий болгож болзошгүй байгааг харгалзан Засгийн газраас удаа дараа шийдвэртэй, цогц арга хэмжээ авсаар байгаа юм. Їүний өмнөхөн оёмол, сүлжмэлийн салбарын аж ахуйн нэгжүүдээс төлдөг Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Өмнөх жилүүдэд Сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрүүд жилд дунджаар 36.7 сая ам.долларын үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, үндсэн ба туслах материалыг импортоор авч үйлдвэрлэл явуулж ирсэн байна. Yүнд нь ноогдох 7.8 сая ам.долларын нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас үйлдвэрлэгчдийг чөлөөлж байсан дэмжлэгийг цаашид үргэлжлүүлэх нь салбарын үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангахад чухал түлхэц болно гэж Засгийн газар үзэв.

ЦЭРГИЙН ДYЙЦYYЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАВ

Зэвсэгт хүчнийг чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай болгон шинэчлэх зорилтын хүрээнд бие бүрэлдэхүүний дотор мэргэжлийн ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй билээ. Жил тутам цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны хязгаарыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын санал, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог байдал, цаг үеийн ажил, тухайн жилд цэргийн албанд татах цэргийн насны залуучуудын тоо зэргийг харгалзан тогтоодог юм. Энэ онд тус албанд элсуулэх иргэдийн тооны хязгаарыг баталлаа. Цэргийн дүүйцүүлэх алба хаагчдыг байгалийн гамшиг осолтой тэмцэх, хор уршгийг арилгах зэрэг ажиллагаанд татан оролцуулдаг байна.

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

Түүнчлэн, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 861200 төгрөг байхаар тогтоолоо. Мөнгөн төлбөрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын болон Сангийн сайд нарт, бүрэн төлүүлэх арга хэмжээ авч байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.
Мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн албан хаагчийн тухайн жилийн дундаж зардалтай тэнцэж байхаар тогтоодог бөгөөд хувцас хэрэглэл, хүнс, орон сууц, эмчилгээний болон сургалт, соёл хүмүүжлийн ажлын зардал, цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг оруулан тооцдог байна.

ДУУДЛАГААР ХУДАЛДАНА, ДУУДЛАГААР ХУДАЛДАХГҮЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасныг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн 0119 дүгээр анги, Төрийн тусгай хамгаалалтын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй шалган нэвтрүүлэх байр, уурын зуух, спорт заал, соёлын төв, агуулах, зоорь, шатахуун түгээх станц зэрэг нийт 10 барилгыг нийтийн дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд зөвшөөрч тогтоол гаргалаа. Нийтийн дуудлагын хуралдаанаас орох орлогоос Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн өр, төлбөрийг барагдуулахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрөв.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизэд өгөх тухай шийдвэр гарсантай холбогдуулан РТХЭГ-ийн төв хашаан доторх контор, студийн зориулалттай дуусаагүй барилгыг дуудлагаар худалдах объектийн жагсаалтаас хаслаа.

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Бүгд Найрамдах Польш Улстай Дээд боловсролын сургалтын байгууллагын адил тэнцүү байдлын тухай, ОХУ-тай Нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулах асуудлыг хэлэлцээд зүйтэй гэж үзлээ. Польш Улстай байгуулах хэлэлцээрт тус улсын Їндэсний боловсрол, спортын яамны сайдын манай улсад энэ сард хийх айлчлалын үеэр гарын үсэг зурах юм. ОХУ-тай дээр дурдсан хэлэлцээрийг байгуулсны дараа Олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын гэрээ байгуулах ажээ. Ингэснээр Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж, аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг, хүмүүст шуурхай тусламж үзүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна.

* * *

Засгийн газрын хуралдаанд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан нар АНУ, Япон Улсад хийсэн айлчлалуудынхаа дүнг танилцууллаа. Мөн Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Байгаль орчны сайд У.Барсболд нарын БНСУ-д хийсэн айлчлалын удирдамжийг хэлэлцэн зөвшөөрөв.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ
2005.03.16

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button