Цаг нь тулахад тэд энэ биеэ эх орныхоо төлөө өгөх тангарагтай

Гэрээт цэргүүд эрээн алаг хувцастай, тэдний байр нь арай тохилог, өрөөндөө дөрөв, тавуулаа байх юм. Сардаа 40 гаруй мянган төгрөгийн цалинтай, жилдээ нэг удаа сараар амардаг, хоёр жилийн дараа В,С ангиллын жолооны үнэмлэхтэи халагддаг гээд жирийн цэргүүдээс нэлээн ялгаатай. Тэдний байр байдал нь ч арай өөр, цаанаа л буурьтай. Өмнө нь цэргийн алба хааж байсан насаар арай ахмад болохоор арга ч үгүй биз.

Цэргийн хуарангийн амралтын өрөө даам, шатартай. Бас телевиз, ҮCD, DҮD-гээ үзэж болно. Хуучин ч гэсэн хэдэн номтой номын сантай. Тэдний гэр илүү дутуу зүйлгүй. Үүдэндээ шинелүүдээ өлгөж, гутлаа тайлан орон дороо тавиад улавч өмсөнө. Цагаан даавуун жийрэгтэй хөлөндөө улавч угласан цэргүүд сонин харагдаж байлаа. Цэмцийтэл хураасан нарийхан орны толгой дахь шүүгээнд ой, сойз, саван төдийхөн байна. Цэргийн хөрөнгө нь тэр. Өөр зүйлээр ч яах билээ, тэд. Бас болоогүй ээ, сард 2100 төгрөгийн цалин авчихна. Тамхи, шүдэнз гээд ойр зуурын хэрэглээнд нь хангалттай хүрдэг тухай цэргүүд ярьж байна лээ.
Та нар яаж баярладаг вэ. Гоёх уу гэхэд тэд Хувцсаа цэвэрхэн өмсөнө, гол нь гутлаа л гоё гялалзуулна даа гэцгээж байв. Үнэхээр ч цэргүүд гутлаа гялалзуулж гоёдог нь харагдаж байсан. Бас цэргийн баярын өдөр нэмэгдэл хоолтой, дээр нь амарна. Нэмэгдэл хоол гэдэг нь өдрийн хоолон дээр нэг нэг ширхэг том чихэр, печень өгдөг аж. Мэдээж, өнөөдрийн хоолны орц арай их, бас сайхан амттай байх нь дамжиггүй.

Өдрийн хоол гэснээс өчигдөр үдийн хоол нэлээд оройтсон. Баярын хурал, кино, концерт, өдрийн туяат жагсаал гэсээр байтал үдийн 15 цаг өнгөрлөө. Цэргүүд чинь өлсч байгаа даа гэхэд Өнөөдөр үдээс өмнө тог тасраад ингэж сунжирчихлаа. Түүнээс биш яг цагтаа хоолондоо орно шүү. Гэхдээ байлдааны үед бол 24 цаг хоолгүй явах тохиолдол ч гарна гэсэн хариу ирлээ.

Зэврүүн хүйтэнд удаан зогссоноос хацар нүүр нь улайсан цэргүүд хоолондоо орж ирлээ. Ширээн дээр данхтай цай, төмөр аяган дотор том талх тавьжээ. Үдийн хоолонд нэг талхны дөрөвний нэг нь нэг цэрэгт ногддог бололтой. Тогооч ногоотой шэл, цуйван хийсэн байв. Цэрэг малгай цонхны тавцан дээр жагсаж, цэргүүд хоолоо амтархан идэж эхлэв.

Уулзсан цэрэг болгоноос асуусан асуулт маань Өлсч байна уу, болохгүй юм юу байна, гэрээ санаж байна уу? Хариулт бүгд ижилхэн. Өлсөөгүй, өдөрт гурван хоол идэж байгаа. Цэргийн амьдралд дасч байна, их сайхан шүү. Анх ирээд хоёр сар гаруй жаахан хэцүү байсан. Одоо зүгээр ээ

Тэдний амнаас болохгүй байна гэсэн үг унасангүй. Ээж, аавынхаа хайр халамжаас дөнгөж гарч ирсэн тэднийг баярынх нь өдөр эх орон нь амттанаар дайлж, нэг өдөр амраана. Цэрэг бур тэр нэмэгдэл хоолны тухай ярьж байсан. Дуртай болоод тэр биз.
Харин болохгүй байсан ч болж байнаа гэх эгэл борхон цэрэг эрс цагаа тулахад энэ биеэ эх орныхоо төлөө өгөх тангарагтаи. Дөрвөн зүг найман зовхисоос цугласан түмэн янзын үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй идэрхэн эрс тэнд ганцхан тангараг дор нэг хүн шиг нэгддэг. Тэр нь Эх орныхоо төлөө зүтгэе.

(өнөөдөр 2005-03-18 068)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button