Тэргүүн хамба өргөн дэмжлэг хүлээв

Тэргүүн хамбатан уламжлалт бурхны шашнаа дээдэлж, дэлгэрүүлэхэд үлэмжхэн хувь нэмэр оруулж буй нийт хэвлэл, мэдээллийнхэнд талархаж байдгаа илэрхийлэв. Бурхны шашин нь хүмүүн төрөлхтний ууган мэдлэг ухаан, зан үйлийн нэг бөгөөд ариун нандин язгуур шинж, оюунлаг байдлаараа нэн гайхамшигтай ажээ. Аливааг учир шалтгаан, үйлийн үрийн холбоонд авч үздэг энэ шашин барууны соёлт ертөнц болоод дэлхий нийтийг улам улмаан дагуулах болжээ. Бурхны шашин учир шалтгаан буюу шүтэн барилдахуйг номлолынхоо суурийг болгодог бол шинжлэх ухаан юмс, үзэгдлийн учир шалтгааныг нээхийг зорилгоо болгодог байна. Монголчууд оюун санаа, нандин чанар, хүмүүнлэг тогтолцооны энэ эрхэм дээд айн савд эрт дээр цагаас багтаж ирсэн нь нэн чухал хувь зохиол ажээ. Энэ тухайд хамбатан дэлгэрэнгүй айл-даад шашныхаа зарим чухал зан үйлийг улам илүү өргөн дэлгэр тэмдэглэж байх тухай санал дэвшүүлсэн юм. Ту хайлбал, жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог Бурхан багшийн их дүйцэн өдрийг өнөө жилээс нийт улс үндэстнийхээ шашин номын их баяр болгон тэмдэглэе гэж хамбатан уриалав. Энэ айлдварыг тэнд хүрэлцэн очсон хэвлэл, мэдээллийн бүх тэргүүнүүд баяртай хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Бурхан багшийн их дүйцэн өдөр жилд дөрвөн удаа тохиодог байна. Үүнээс зуны эхэн сарын тэрхүү гэгээн өдөр Бурхан багшийн гурван их гайхамшиг тохиосон аж. Энэ нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрч бурхан болсон, улмаар Гаслангаас хагацаж нирваан болсон, эдгээр ажээ.
Өнөө жилийн Бурхан багшийн их дүйцэн өдөр зуны эхэн могой сарын 15 буюу тавдугаар сарын 23-ны даваа гаригт тохиох юм байна. Энэ өдрийг угтаж бурхны шашны ариун номлол, сургаалийг дэлгэрүүлэх тухайд манай хэвлэл, мэдээллийн салбарынхан бүгд хүчээ нэгтгэн ажиллахаа тэргүүн хамбад өргөн мэдүүлж байлаа. Хүмүүний үйлдсэн буян хэдэн сая, живаагаар өсч үрждэг энэ өдөр монголчуудаас нэг хүн боловч өчүүхэн төдий ч нүгэл үл үйлдэн, хэвлэл мэдээллийнхэн маань хар, бараан сэдэвтэй зүйл нийтлэхгүй бүгдээрээ сэтгэл, санаагаа сайхан байлгаж, алив буяны мөрд даган баясч амгалан жаргалантай байгаасай гэж хамбатан хүсч ерөөв. Хамбын энэ айлдварыг манай хэвлэлийнхэн халуунаар дэмжин хүлээж авав. Манай Өдрийн сонин гэхэд л бурхны шашны мэдлэг ухаан, зан үйлтэй холбоотой танин мэдэхүйн тогтмол булан ажилуулахаар боллоо.

Ш.ЦЭРЭНПИЛ
(Өдрийн сонин 2005-03-18 068)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button