Наалдан пад чинь миний өгсөн нэр

Чингис шар айраг, Өүлэн сүү, наалдан пад, Монфрэш ундааны гээд түүний амьдруулсан маш олон рекламыг нэрлэж болно. Хэрхэн өвөрмөц сэтгэж болдгийг, рекламнаас үзэгчдийг хэрхэн үл уйдааж чаддагийг түүний сурталчилгаанууд харуулдаг. Боролдой студийи захирал С.Мягмартай зөвхөн рекламьш тухай ярилцлаа.

-Таныг хүмүүс рекламны загалмайлсан эцэг гэдэг шүү дээ. Анх рекламтай нөхөрлөсөн түүх чинь сонин байх даа?
-Рекламтай холбогдсон түүх гэвэл бараг төрөхөөс минь л эхэлсэн байх. Энэ хорвоод ямар ч хүн ерөөсөө л реклам, сурталчилгаан дунд амьдарч байгаа шүү дээ. Арай өөр л хэлбэртэй байсан болохоос социализмын үед ч, зах зээлийн үед ч реклам байсан. Тэр битгий хэл манай аав, ээжийн үед дүнсэн тамхин дотроо алтан бөгж хийчихсэн, өнөөхийг нь олж авах гэсээр тамхинд орж байсан түүх ч бий. Мэргэжлийн реклам хийж эхлээд манайх яг 10 жил болж байна. Реклам байгаагүй бол бид аль бүтээгдэхүүнийг сонгохоо мэдэхээ больчихно. Реклам бол хэрэгтэйгээр барахгүй нийгмийн өнгө төрх, хөгжил дэвшлийг тодорхойлдог нэг зүйл.

-Хамгийн анх ямар реклам хийж байсан бол?
-Одоогоос бараг 17-18 жилийн өмнө юм байна. Хадгаламжийн тухай реклам л даа. Социализмын үед шүү дээ. Тэр үед улсад хадгаламжийн банк ганц л байлаа. Нэг минут 30 секундын рекламыг хүүхэлдэин киногоор хийсэн юм.

-Боролдой студи хүүхэлдэин киноных. Харин яагаад рекламны салбарт урвах болов?
-Энэ хоер ерөөсөө их ойрхон төрөл. Хүүхэлдэин киног маш богино хугацаанд хийх ёстой. Таван секундын хүүхэлдэин кино ч гэж байдаг. Тэр богино хугацаанд хийдэг чанар нь рекламд ороход нөлөөлсөн байх. Хоёрт, Боролдой студи маань яг шилжилтийн үед дан хүүхэлдэин киногоо хийгээд ажиллахад санхүүгийн хувьд хэцүүхэн байлаа. Одоо би санаж байна. Манай нэг ажилтны хүүхэд нь өвдөөд 400 мянган төгрөгийн эм хэрэгтэй болсон юм. Бид тэрийг л өгч чадахгүй байсан юм даа. Тиим нөхцөлд бид реклам хийхээс аргагүй болсон. Рекламаа хүүхэлдэин киногоор хийж эхэлсэн. Хүүхэлдэин киногоо хийгээд, хажуугаар нь рекламаа ч хийгээд овоо явж байтал Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, Боролдой студийг тэр чигээр нь Монгол кино үйлдвэрт шилжүүлсэн. Хэрэв тэр үед ийм юм болоогүй бол бид рекламаар өөрсдиигөө тэжээгээд хүүхэлдэин киногоо өнөөдрийг хүртэл тасралтгүй хийгээд явж болох байсан.

-Тэгээд нэг ёсондоо Боролдой таржээ дээ?
-Тиим ээ. Тэр үед нэгдэж ажиллаж байсан хүмүүс өнөөдөр Монголын рекламны нэлээд томоохон төлөөлөгчид болчихсон байгаа. Жишээ нь, Жи энтертайнмент, Херо энтертайнмент, ST студи, Why Not студийг нэрлэж болно. Оn & Оff-оос бусад нь гэхэдхилсдэхгүй л байх. Тараад олон жижиг студи болж хувираад рекламны зах зээл дээр хоорондоо өрсөлдөж байна. Тиим болохоор л загалмайлсан эцэг гэж нэрлэдэг болов уу.

-Өнөөдөр Монголд реклам бүтээдэг 200 гаруй студи, продакшн байдаг гэж сонссон?
-Нийгмийн амьдралд нэлээн чадвартай, том том ажил үйлс эрхэлдэг болчихсон компаниуд өөрийн байр сууриа эзэлсэн байна. Жижгүүд нь харин олширчихсон. Яг түүнтэй адилхан маш олон студи продакшн шил шилээ дарж гарч ирсэн. Шалгарал явагдаж байгаа. Гэхдээ энд нэг буруу өрсөлдөөн явагддаг юм. Юу гэхээр дуурайдаг, эсвэл хэн нэгний хийсэн юмыг дөхүүлж хйидэг. Хүмүүсээс би асуусан л даа. Боролдой студийн тэр реклам шиг хийгээд өгөөч гэж нэг нь захиалдаг, нөгөөх нь тэрэн шиг хийхийн тулд уншдаг хүнийг нь гуйдаг ч юмуу, дүрсийг нь адилхан монтажилдаг юм байна л даа. Тэр нь харин надад ашигтай болсон.

-Яагаад?
-Миний хийснийг хүн дуурайчихаар дахиад шинэ юм хийхийн төлөө явна шүү дээ. Өөрөөр хэлбэл, надад өдөр бүхэн шинээр ажиллах, шинээр сэтгэх нөхцөл, эрч хүч өгч байна гэсэн үг.

-Реклам бүтээгчид тухайн бүтээгдэхүүнийг сайн сурталчлаад хүнд хүргэж чаддаг. Тэгвэл тэр хүн өөрийгөө рекдамдвал, магадгүй тэгээдулс төрд хүч үзвэл…
-Загасчны морь усгүй гэдэг юм. Манай Боролдой студийн реклам лав байхгүй шүү. Өөрийнхөө тухай бичих гэхээр болдоггүй. Хүний юмыг бол олон талаас нь харж гоё хийж болдог. Бидний бүтээсэн, амжилттай болсон рекламууд хүнд баяр жаргал өгч л байвал болох нь тэр. Надад өөр ажил хийх сонирхол байхгүй. Рекламаа л хийж суух нь надад жаргал. Би тае, арван төгрөг олорд түүнийгээ өөрийнхөө ганц хүсэл болсон хүүхэлдэйн кинондоо л зориулна. Ер нь хүнд тиим их юм хэрэгтэй юү, үгуй юү гэж боддог. Олон арван давхар өндэр байшин ч юм уу, их үнэтэй машинтай байвал хэцүү л юм шиг байна лээ. Миний хувьд нэг л зүйл рүү чиглэж, түүнийгээ л боловсруулдаг л даа. Жишээлбэл, өндөг хараад сууж байхад өндгийг хэдэн янзаар хэлж болох вэ гэдэг дасгалыг хийнэ. Өндөг мэн үү, биш үү гэж. Сүүлдээ ерөөсөө энэ чинь өндөг биш шүү дээ гэж хүнд итгүүлж чадах л юм бол сая тэр чинь сурталчилгааны ур чадвар гарч ирж байгаа юм. Тэрнээс биш өндөг гэдгээс өөр юм сэтгэж чадахгүй бол сэтгэхүйн хомсдолтой л байна гэсэн үг. Реклам хийдэг хүн өөрөө маш өвөрмөц байх ёстой. Хэрвээ ертөнцийг өөр өнцгөөс нь, асуудлыг нөгөө талаас нь харж чаддаггүй бол реклам хийхэд хэцүү.

-Сонин түүхтэй бүтсэн реклам бий юу?
-Реклам бүхэн өөрийн сонин замналтай л даа. Яагаад гэвэл бүтээгдэхүүн болгон хоорондоо адилгүй, үйлчилгээ болгон хоорондоо төсгүй. Хүн бүхэн өөр өөр юм хүсдэг учраас реклам болгонд өөрийн жижигхэн түүх бий. Чингис шар айраг миний хамгийн хайртай реклам. Драмын чиглэлээр хийсэн. Хүмүүсийн харц, тэр үгнүүд, барьсан дүрслэлүүд гээд өндэр түвшинд бүтээсэн.

-Наалдан падын реклам олонд их хүрсэн?
-Сонирхолтой бүтсэн рекламын нэг. Их энгийн, амархан мөртлөө хүмүүст хүрч чадсан. Улс төрийн нөхцөл байдал, хүмүүсийн амьдралд нөлөөлж байгааг рекламтай холивол яах нь вэ гэсэн чинь амжилтад хүрсэн. Нэг өдөр Зиг заг-ын захирал утасдаад Та надад нэг цавууны нэр хэлээч гэлээ. Би олон бүтээгдэхүүнд нэр өгсөн л дөө. Жишээ нь Бөмбөөлэй ургамлын тос байна. Наалдан пад гэж миний өгсөн нэр л дээ. Тэгээд л хоёр сарын дараа утасдаад За, наалдан пад чингэлэгтэй ирж байгаа шүү. Рекламаа хийгээрэй гэсэн. Рекламаа яаж хийх вэ гэж бодлоо. Тэгээд арын фонд нь ямар ч дүрс хамаагүй, харин энэ текстийг унш гээд өгсөн. Тэгж байтал нөгөө Нямдорж, Гүндалай хоёр ч ширүүслээ, сонгууль ч дөхлөө. Одоо харин өнөө хоёр маань зөвшилцөөдэвлэрсэн. Ингээд сайхан наагаад өглөө. Тээр жил хэлээгүй юу гээд л дараагийн реклам үргэлжилж байгаа шүү дээ.

-Ер нь ойрын үед хийх рекламдаа улс төрийн агуулга оруулах бодол байна уу?
-Хэлж мэдэхгүй байна. Тэр үед л гэнэт төрнө. Тэрнээс биш, за би одоо үүнийг ийм зориулалтаар хийнэ гэдэггүй. Ер нь реклам захиалсан хүнд би нэг л үг хэлдэг. Юу гэхээр миний толгойд хэзээ юм орж ирэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ гурав хоногоос хэтрэхгүй. Яагаад гэхээр рекламны нэг давуу чанар байдагюм. Реклам захиалсан л бол цагтаа өгөх ёстой. Яагаад вэ гэхээр барааны цаана агуулахын үнэ, тэр барааг худапдаж байгаа хүнд эргэж ирэх мөнгөн урсгал гээд маш олон юм бий шүү дээ.

-Рекламны санаагаа тэгвэл хаанаас авдаг вэ?
-Ёстой бүү мэд. Тэрийг чинь л ганц хэлж мэддэггүй юм. Авьяас, уран чадвартай холбоотой байдаг байх. Нэг зүйлийг л харин анхаарах ёстой гэж боддог. Би киноны сургуулиас гадна Багшийн дээд сургуулийг төгссөн л дөө. Тиим болохоор сэтгэл зүй судалж оролдож байсан. Тэр дотроо монгол хүний онцлогийн талаар анхаарч ном товхимол уншижсудалсан. Монгол хүн ер нь ямар хийцийн хүн бэ, юу хүсдэг юм, тэдэНд юу их таалагддаг гэдгийг жаахан мэдарнэ л дээ. Бараатайгаа хамт гадаадын гоё гоё реклам манайд орж ирдэг. Тэгээд гаргахаарүр дүндхүрдэггүй. Ямар хачин юм бэ Мягмар аа, гадаадын маш гоё рекламыг хүмүүс тоохгүй байна гэдэг. Гоё рекламыг манайхан кино шиг л үзчихдэг, реклам байна гэж ойлгодоггүй. Монгол хүнд монгол реклам л зохионо.

-Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг мэдээлсэн бодит реклам сүүлийн үед хүч түрэх болсон?
-Эхний үед түүхэн реклам хэрэгтэй байсан юм. Одоо ч хааяа нэг чухал үед түүхэн сэдэвтэй реклам гарах л болно. Яагаад гэхээр монгол хүний сэтгэхүйд ганц бахархал нь түүх л байна шүү дээ. Өнөөдрийнхөөрөө бахархах гэхээр юу ч байдаггүй. Байшин барилгаа гадаа хаясан хогоо л харна. Олигтой цэцгийн мандал байхгүй, гайгүй усан оргилуур, гоё байшин байхгүй. Мэдээлэлтэй реклам яагаад хүч түрж байна гэхээр 4-5 жилийн жилийн өмнөхийг бодвол хүмүүс мэдээллийг товч тодорхой хурдан авах хэрэгцээ чухал болсон.

-Сайн реклам гэж ямар рекламыг хэлэх вэ?
-Ажилладаг реклам. Эзэндээ хүслийг нь биелүүлдэг. Гоё реклам энэ хорвоод ерөөсөө хэрэггүй. Үнэхээр шаардлагатай гэж үзвэл гангарах гэсэн хүнд л хэрэгтэй. Цавуу эарах гэж байгаа бол цавуугаа л сурталчлах ёстой шүү дээ.

-Та ямар үнээр реклам хийдэг вэ?
-Тухайн хүнээсээ, бас юу хийхмзсээ болно л доо. Үнийн хувьд айхавтар хатуу бодлого барьдаггүй. Дэндүү хатуу үнээр дөнгөж гарч ирж байгаа үйлдвэрийг түлхэж болохгүй шүү дээ. Тэр хүн бас Туул голын мөсийг долоох шахам гүйж байж олсон хэдэн төгрөгөөрөө үйлдвэр байгуулах гээд ядаж яваа. Надад тиим тохиолдол олон таарч байсан. Банкнаас зээл авсан хүн байна, реклам хийлгэж олонд хүргэе гэхээр тэр мөнгө нь хүрэхгүй, туслахаас өөр аргагүй. Тиймээс би хатуу үнэ тавьдаггүй. Гэхдээ аль хэдийнэ хэл дээрээ боссон, томоохон компанийн эзэдтэй бол өөр хэмжээнд л ярина.

Г.ОЮУНГЭРЭЛ
(өнөөдөр 2005-03-18 065)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button