Батлан хамгаалахын сайд асан Б. Эрдэнэбат армийн залуу хосод байр бэлэглэлээ

Б. Эрдэнэбат индэрт гарч үг хэлэхдээ үүнд талархаж буйгаа илэрхийлээд Батлан хамгаалахын сайдаар ажилласан минь миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай үе байх болно. Хэдхэн сарын хугацаанд та нартай хамт байж гар нийлэн ажилласан минь надад маш дотно дулаан санагддаг гэсэн юм. Тэр зэвсэгт хүчний нийт албан хаагчид,чөлөөнд гарсан буурлуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Армийнхны баяр дээр баяр нэмсэн мэдээг одоо уншигчиддаа хүргэе.
Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас ажил амьдралын гараараа эхэлж албаа амжилттай хааж буй залуу гэр бүлд УИХ-ын гишүүн Б. Эрдэнэбат хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн нь цэргийхнийг баярлуулсан хамгийн сайхан явдал байлаа. Энэ бэлгийг өгөхдөө Б. Эрдэнэбат Сайд байх хугацаандаа орон нутгийн анги, салбарын офицер, ахлагч нарын нийгмийн асуудалд голлон анхаарна гэж хичээж, жилд 150 ахлагчийг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байснаа дурсаад энэ ажлыг маань үргэлжлүүлээрэй хэмээн Батлан хамгаалахын удирдлагуудаас хүсч 16 дугаар хороололд шинээр ашиглалтад орсон орон сууцны хоёр өрөө байрыг армийн хамгийн шилдэг залуу хосод хувиасаа өгч байна гэв.
Төв аймгийн Сэргэлэнгийн дивиз буюу зэвсэгт хүчний 150 дугаар ангийн албан хаагч хосыг байрныхаа түлхүүрийг гардан авсаных нь дараа уулзлаа.
-Өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Д. Энхбаяр, гэргийг маань Ц. Ганчимэг гэдэг. Би 150 дугаар ангийн штабын байлдааны машины жолооч. Гэргий маань англи хэлний сургагч багш.
-Та хоёр өөрийн гэсэн орон сууцтай байсан уу?
-Ангийн мэдлийн 15 ам. метр жижиг өрөөнд эхнэр, ээж,эмээ, дүү, таван настай охиныхоо хамт зургуулаа амьдардаг. Аав, ээж хоёр маань бүх насаараа армид алба хааж чөлөөнд гарсан хүмүүс.
-Байртай болсноо хэзээ мэдсэн бэ?
-Өнөөдөр үдээс өмнө мэдлээ. Ангидаа байж байтал утсаар дуудаад хурдан хүрээд ир гэсэн. Бид хоёр хоёулаа ахлагч цолтой. Олон офицер ахлагч нараас биднийг сонгож байр бэлэглэсэнд УИХ-ын гишүүн Б. Эрдэнэбатад маш их баярлаж байна Цаашдынх нь улстөрийн ажил амжилт хүсч байгааг минь сониноороо дамжуулж өгөөрэй.
-Та хоёрыг армийн шилдэг хос гэж түрүүнд зарлаж байсан?
-2004 оны Нийслэлийн тэргүүний залуу гэр бүл, энэ онд Зэвсэгт хүчний шилдэг залуу гэр бүлээр шалгарсан. Би 2003 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны нэгдүгээр ээлжийн шуурхай бүлэгт байлдааны үүрэг гүйцэтгэсэн. Гэргий маань 2000-2004 онд Монгол-Америкийн хамтарсан Хааны эрэл хээрийн сургуульд орчуулагчаар оролцож байсан. Бидний энэ өчүүхэн амжилт, хичээл зүтгэлийг маань үнэлж, Батлан хамгаалахын сайд асан Б. Эрэдэнбат гуай байр бэлэглэсэнд маш их баярлаж байна. Баярласандаа хэлэх үг ч олдохгүй байна гэлээ.
УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа тус салбараас хоёр гавьяат, нэг генералыг төрүүлжээ.

Ц. Эрдэнэ
2005.03.18, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button