Их өрийг шалгах ажлын хэсэг ирэх долоо хоногт хуралдана.

-Та бүхний ажлын явц байдал ямархуу байна вэ?
-Ажлын хэсэг анхныхаа хурлыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөөд байгаа. Гишүүдийн маань ирц бүрдэхгүй байгаа учир ийнхүү хойшлуулахад хүрсэн юм. Хэрэв гишүүдийн ирц бүрдвэл өнөөдөр хуралдах санаатай байна.

-Ажлын хэсэг шалгалтынхаа дүгнэлтийг УИХ-д танилцуулах хугацаа заасан байгаа. Заасан хугацаандаа шалгаж амжих уу?
-Удирдамжид зааснаар, ирэх сарын 10-нд шалгалтын үр дүнг танилцуулах ёстой. Шалгалтаар ОХУ-д төлсөн их өр нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгах учир хугацаандаа амжих байх гэж бодож байна. Одоогоор их өрийг төлсөн баримт материалтай ч танилцаж амжаагүй байна.

-Их өрийг шалгах ажлын хэсгийг анх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М. Энхсайхан санаачилж, өөрөө ажлын хэсгийн даргаар нь ажиллах сонирхолтой байсан. Гэвч УИХ-ын дарга үүнийг өөрчилсөн учир шалгалтын үр дүн бодитой гарахгүй гэж ярьж байгаа?
-М. Энхсайхан дарга өөрийн саналаа УИХ-ын даргад танилцуулсан. Харин үүнийг харгалзан үзэж УИХ-ын дарга захирамжаа гарсан гэж ойлгож байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууул тогтоомжид их өрийг төлсөн процесс нийцсэн эсэхийг шалгах учраас Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд намайг сонгосон байх. Үүнийг М. Энхсайхан дарга ойлгох байх аа. Түүнээс биш нууж хаах ч юм уу, улстөрийн шалтгаанаар бүрэлдэхүүнийг өөрчилсөн зүйл байхгүй.

/Т. Болор/

Монголын мэдээ 2005-03-18

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button