Ардчилсан намаас урвасангэгдэх 19 гишүүнийг муудсан өндгөөр шиднэ гэв үү

Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон 19 гишүүнийг ҮЗХ-ны хурал дээр намдаа эргэж ирэхийг сануулсан, уриалсан, ухуулсан бас эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулах гэж байна.
тэд урвасан гишүүн бүхний нэрээр лоозон хийж тэднийг ялзарч муудсан өндөг, улаан лоолиор шидэж эсэргүүцэл үзүүлэх юм байна.
МАХН-ын бүлэгт дагаар орсон 19 гишүүнийг шүүхэд өгсөн үндэслэлээ тайлбарлахдаа МАХН-ын дүрэм, хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, тус тусдаа өргөдөл бичиж, УИХ дахь МАХН-ын бүлэгт дагаар орсон нь улс төрийн намуудын тухай хуулийн 3.1, 3.2 дугаар заалтуудыг зөрчсөн гэж өргөдөлдөө бичжээ. Ардчилсан намын ҮЗХ-ны өнөөдрийн хурал тус намаас Ерөнхийлөгчид дэвших хоёр хүний нэрийг тодруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хугацааны өмнө болох Ардчилсан намын эрх барих дээд хурал буюу Үндэсний чуулганаар аль нэгнийх нь нэрийг тодруулах юм байна. Уг хуралд МАХН-ын бүлэгт дагаар орсон 19 гишүүнийг цаашид намдаа байх эсэхийг шийдвэрлэх талаар Ардчилсан намын удирдлагууд одоогоор нэг байр суурин дээр тогтож чадаагүй байна.
Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам сонгуульд оролцсон нэр хэмээж МАХН-аас нэр дэвшигчийг дэмжих үү, аль эсвэл өрсөлдөгч намаас илүү гарах хэмжээний нэр дэвшигчийг тодруулах уу гэдэг дээр ч Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн хооронд байр суурь зөрөөтэй байгаа ажээ.
/2005.03.18,Өдрийн сонин /